Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч, цол хүртсэн бөхчүүдэд нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлэн нааддаг уламжлал тогтоод буй. Тухайлбал, Сэлэнгэ нутгийнхан залуу аваргадаа хүндэтгэл үзүүлж наадсан бол өнгөрсөн долоо хоногт улсын заан Б.Батмөнхийн цолны мялаалга, улсын гарьд Б.Гончигдамбын хүндэтгэлийн наадам болсон.
Тэгвэл энэ жилийн баяр наадамд зургаан даван, үндэсний бөхийн харцага цол хүртсэн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрсөн нутаг Булган аймгийн Сайхан суманд болох гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.