БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19-нөөс 28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм.
Ингэхдээ цагаан хорхойн шинжилгээний бичиг шаарддаг бөгөөд бүртгүүлсний дараа авах аж. Гэхдээ хүүхэд цагаан хорхойтой гарлаа ч орон тоог нь эмчлээд иртэл хадгалж байхаар зохицуулалт хийж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.