antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2013 2 comments

Автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн унаа явна

нийтлэсэн Admin

нэгУлаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга 2012 онд А/724 дугаар захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий  ажлын хэсэг” хэд хэдэн ажлыг эхлээд байна. Захирамжид Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “5 шар”-ын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг зорчуулахаар заасан. Үүний дагуу Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр 2013 оны 8-р сарын 25-наас эхлэн байгууллагын  ажилчид болон сургуулийн   сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгожээ. Нийслэлийн Тээврийн газрын автотээврийн хяналтын  улсын  байцаагч  нар  1-р эгнээгээр зорчиж байгаа  нийтийн тээврийн хэрэгслийн чөлөөтэй зорчих нөхцлийг хангах зорилгоор Энх тайвны өргөн  чөлөөнд  /25 –р эмийн сангаас  зүүн 4 зам хүртэл/  7 цэгт өглөөний 08,00 цагаас оройн 20,00 цаг хүртэл хяналт тавин ажиллаж байна.
Мөн  нийслэлийн Тээврийн газар,  нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Замын Цагдаагийн газартай хамтран нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын шугам замын үйлчилгээнд шалгалт хийхээр болжээ. Судалгаагаар нийслэлийн такси үйлчилгээнд явж байгаа 710 автомашины  43,1 хувь нь  стандартын шаардлага хангахгүй буюу тогтоосон хэмжээнээс өндөр насжилттай байдаг байна.  Мөн хотын гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачаа, тээвэр эрхэлдэг иргэд, ААНБ-уудад хяналт шалгалт хийх юм. Томоохон зах, худалдааны төвүүдийг хотын төвөөс гаргах нь автозамын ачааллыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж ажлын хэсэг үзэж байгаа. Тиймээс эхний ээлжинд  Да хүрээ, Өгөөмөр, 100 айлын барилгын материалын захуудыг нүүлгэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа юм. Санал асуулгад  www.ulaanbaatar.mnwww.news.mnwww.transport.ub.gov.mn, www.gogo.mn, www.caak.mn, www.olloo.mn сайтуудаар оролцож, саналаа өгөх боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • rfghr (August 15, 2013 4:54:10 pm )

    oligtoi othgon zamtai ch yum shig ineedtei shuu

  • Niislelee goyo bolgohod hun bur hicheemeer bna (August 16, 2013 9:20:57 am )

    Niisleliin Zasag darga Bat-Uul, Irgediin hurliin darga Battulga nar niisleliin ongo torhiig saijruulan oorchloh talaar ih ajliig hiij baigaad bayarlaj bna. Odoo harin Duurgiin Zasag darga nar, Horoo horinii darga nar, SOH-iin darga nar deer ni tuslaad nileed zuilsiig hiimeer sanagddag. Jisheelbel 3, 4-r horoolliin olon uilchilgeenii baiguullaguudiin oir orchmiig uilchilgee erhelj bui aj ahuin negj baiguullaguudaar ni tseverluulmeer bna. Oir orchmoo tseverlehgui, bohir bailgadag tiim aj ahuin negj, irgediig hudaldaa uilchilgee yavuulahgui torgoh ch yum uu hariutslaga tootsdog baival sain bna. Tegvel aj ahui negj, baiguullaga, irgediin uureg hariutslaga ondor bolj ayandaa surna shu de. Uun deer Mergejliin hyanaltiin gazar oligtoihon tus nemer bolj ajlaa hiimeer bna. 3, 4-r horoolold baidag hunsnii zahuudiin oir orchmiig har l da boon hog bna. Uuniig zahiin emch nar tureeslegch naraar ni 7 honogt 1 udaa 30 minut tseverluuleed baij bolno shu de. Mon oron suutsnii SOH-uud ortsnii jijuuruudeer haash haashaa 50 metr gazriig tseverluuleed baival UB hot maani ulam l goyo bolno shu de. Niisleliin dargaa, Niisleliin Irgediin hurliin dargaa iim mehanizmiig bii bolgoj UB hotoo ulam goyo, ulger jishee niislel bolgomoor bna.

antalya rent a car