antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2013 6 comments

Дуулиант хэргүүдийн дуусах цаг хэзээ вэ

нийтлэсэн Admin

a48503b9d59f6de8big“Борооны дараах мөөг шиг” ар араасаа ундарсан авлига, хээл хахуулийн шинжтэй хэргүүд сүүлийн өдрүүдэд олны

анхаарлаас мултрав. Тиймээс Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа хэргүүдийг эргэн сануулж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.ОТГОНБАЯР

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний гэргий О.Эрдэнэсолонго нарыг их хэмжээний мөнгөний асуудалд нэр холбогдуулан шалгаж эхэлсэн. Тухайн үед Хууль зүйн сайдтай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр цахим ертөнцөөр цэцэрхэж, хаана ч, хэзээ ч тийм мөнгө байхгүй хэмээ бардам хэлсэн удаатай.

Гэвч хэргийн гогцоог тайлах бүрийд түүний эхнэртэй холбоототой хэрэг өөртэй нь гүн, гүнзгий холбогдож, Энхт гүүрэн дээр иргэн Х.Чогнойжамцын машиныг захиалгаар дээрэмдүүлсэн, заналхийлсэн хүртэл нэмэгдсэн байдаг.

Түүний хэргийг тодруулбал, эрхэм гишүүний эхнэр нэг биш нэлээд олон данстай буюу “Төрийн банк (Зоос)”, “Анод”, “Улаанбаатар”, “Голомт” зэрэг банкинд 26 данстай гэдэг.

Тухайлбал, “Төрийн банк”-ны 240509…. данс гэхэд л 80-420 сая төгрөгтэй байсан. Тиймээс үлдсэн 20 гаруй дансны орлого, зарлагыг шалгахад хэр хэмжээний мөнгө шилжигдсэн нь тодорхой болно. Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг түүнд арай л ахадсан мөнгө төвлөрсөн байгаа юм.

Апбан мэдээллээр Ё.Отгонбаяр иргэн Ч-гээс авлига өгөхийг шаардсан гэдэг. Чухам энэ хүнээс ямар шалтгаанаар мөнгө нэхсэн байж таарах вэ. Ч гэгч хэн бэ. Эл хүнийг Чогной гэх. Харин эрхэмлэн дууддаг нэр нь Х.Чогнойжамц. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг матсан ангууч юм.

Сийрүүлбэл, Ё.Отгонбаярыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байх үед Налайх дүүрэгт Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийг өөрийн хөрөнгөөр барьсан хүн бол өнөөх Чогной.

Улмаар сургуулиа бариад хүлээлгэж өгөх явцад Ё.Отгонбаяр, Чогной хоёрын дунд асуудал үүсчээ. Харин асуудал тун энгийн. Сургуулийг хүлээлгэж өгөх ажилд Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн “хориг” тавьсан гэлцдэг. Энэ мөнгө хаанаас, эхтэй гэхээр хөрөнгө мөнгөөрөө хүнийг айлгаж сүрдүүлдэг эрхэм гишүүнтэй холбоотой.

Тодруулбал, хориг саадыг давж чадаагүй Чогной юутай ч арга мухардахдаа сургуулиа улсад хүлээлгэж өгсөн байдаг. Ингээд өөрийн гаргасан зардлаа улсаас гаргуулж хохиролгүй болж. Гэтэл Ё.Отгонбаяр өөрийн найз А.Чинбатаар дамжуулан Чогнойгоос мөнгө нэхжээ. Ийм л болчимгүй үйлдэл эрхэм гишүүнийг эрүүгийн элемент рүү чирсэн юм.

Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судпалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг энэ оны дөрөвдүгээр сард баривчилсан.

Тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж байгаад албан тушаалын шинжтэй үйлдлүүд гэж тогтоосон учраас тэдэнд холбогдох хэргийн харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хэргийн зарим холбогдогчийг батлан даалтад гаргасан аж.

Харин Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг цагдан хорьсон хэвээр байна. Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж буй.

ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛ ТОГТООГДООГҮЙ БАЙНА

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Гэсэн ч хэргийг шүүн хэлэлцэх өдөр болон шүүхийн харьяаллыг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байна.

Түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх дөрвөн зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин Ч.Гансүхийн хэргийн хамсаатнууд болох хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭНЭ

Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч 27 настай эмэгтэйг мөн дүүргийн татварын байцаагчаар ажиллаж байсан 31 настай Т гэгч эмэгтэй 70 гаруй удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн байдаг.

Тухайн үед талийгаач эмэгтэйг Татварын ерөнхий газрын албан тушаалтнууд болох Ч.Гансүх нарын хэргийн гэрч байсан гэх мэдээлэл цацагдаж байв. Харин цагдаагийнхан хувийн өс хонзонгийн сэдлээр хүний амь насанд хүрсэн болохыг тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгасан юм. Дээрх хэрэг прокурорын шатанд хянагдаж байна.

А.Чилүгэн

/Нийгмийн толь/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • zoshin (August 11, 2013 3:29:00 pm )

    u bolj bna.

  • ДОРЖ (August 11, 2013 5:19:56 pm )

    МАН-ЫНХАН ДАНДАА МАНАЙ ХҮМҮҮСИЙГ БАРИАД БАЙГАА НЬ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ЕР НЬ БҮХ ТОМ АЛБАН ТУШААЛУУДАД МАН-ЫНХАН Л БАЙСАН НЬ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ТЭД НЭГЭНДЭЭ ЮУ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ БҮГД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД БОЛООД ТЭР ШҮҮ ДЭЭ.ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧДАА ЮУ ХЭЛЭХ ЮМ БЭ????

  • zochin (August 11, 2013 7:55:46 pm )

    gemtliin emch Batzorigiig sain shalgah heregtei

    Gemtliin emch Batzorigiig sain shalgah heregtei Gemteed irsen byh hyniig zaabal hubiinhaa dijital apparataar zuragaa abahuul gedeg Byh emch nar ni syljeend orchihson Gemtliin byh emch bayajsan ba Tsalingaaraa ingej chadah uu Hymyysee

  • Anonymous (August 11, 2013 9:40:36 pm )

    Энд их сонин юм яваад бна аа өнгөрсөн 2 сард Отгонбаяр сайдаа өгсөн бсан биз дээ гэтэл яагаад 2 сард авсан барилгатай холбоод бх …

  • zochin (August 16, 2013 6:17:43 pm )

    Otgon bayr said chini avilga uguud usnaas xuurai garch baigaa gesen shyy dee ingex yum bol shudraga xuuli yos yaj togtox ve dee .

antalya rent a car