antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2013 8 comments

Мотоцикльтой халамцуу эрчүүд ээ гэж

нийтлэсэн Admin
527-1376011580zuragМонгол Улсын Үндэсний бө­хийн 21 дэх аваргаа хүндэтгэн талархлын баяр хийсэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд наадаад ирсэн  нэгэн  төрийн  түшээ “Наадам сайхан л боллоо.  Ёстой л нар, хур тэгширнэ гэгчээр  Сэлэнгэ нутгийн тэнгэр анхны аварга хүү­гийнхээ наадмыг ивээх шиг л болсон.
Харин хаа сайгүй мөр­гөчих шахан давхилдах “хужаа” мото­цикль унасан сумын овгорууд л жаа­хан тиймхэн байлаа” гэсэн юм. Нээрээ л шимийн нэрмэлд дотроосоо халамцаж, зулай дээ­рээсээ зуны наранд  төө­нүүлэн мо­тоцикль унан пи­жигнэлдэх су­мын атаманууд хэцүү дээ.
Саяхан даа. Дундговь айм­гийн Дэлгэрхангай сумын Засаг дарга Улаанбаатарт ирж сумынхаа 90 жилийн ойн  баярын бэлтгэл аж­лыг хангачихаад нутаг руугаа яаран буцаж явахдаа осолд орж, бурхны харьяат болсон.
Улаанбаатар дахь нут­гийн зөв­лөлийнхөнтэйгөө уул­­­­заж, бүх л ажлаа ам­жуул­чихаад харьж явсан идэрхэн даргын аминд хүр­сэн буруутнууд нь ердөө л ухаан­гүй болтлоо архи ууц­гаан мото­цикль дээр морд­­сон хөдөөний хэнэг­гүй, танхайдуу залуус байж.
Хоёр  гурван  сум  дамжин  орой нь харагддаг Дэлгэрхангай уулынхаа  тухай Төрийн шаг­налт зохиолч С.Дашдооров “Дэлгэр­хангай уулан дээрээс дэлхий  харагдана” хэмээн дуу алдсан түүхтэй.
Энэ  сайхан  хайрхны  энгэрт байдаг Дэлгэр­хан­гай сум 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гээд залуухан  Засаг дарга хэчнээн их баяр хөөртэй,  урам зориг­той  гэртээ харьж явсныг нь бодохоор үнэхээр ха­рамсалтай.
Ер нь  хөдөө  орон  нутгийн дарга нар  Улаан­баатарт  ирж  ажил төрлөө бүтээчихээд буцан харьж явахдаа цаг зуурын осолд орж, алтан амиа алдсан тохиолдол цөөнгүй.
Эдгээр ослын буруутнаар мото­цикль унасан галзуу, согтуу хөдөөх эрчүүд тодор­сон нь олон. Тэр ч байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж­той яг ийм осол тохиолдож жолоочийнх нь амийг авч одсон гунигтай түүх ч бий.
Ер нь хөдөөгийн замд шөнө орой явахад тун бэрхшээлтэй. Замын бартаа гаргах гээд хичээж явахад гэнэтхэн л мотоциклийн хурц гэрэл нүүрэн дээр нэлс­хийтэл ороод ирнэ. Гэр­лээ шилжүүлж, хурдаа хасна гэсэн ойлголт бараг л байхгүй.
Ялангуяа сүүлийн үед урдаас орж ирж байгаа мо­тоциклиүд богинохон зайд хүч авч, огцом хурдлах нь гайхаж, цочмоор. Магадгүй монголчуудад зо­риулсан хятадуудын бас нэг төрлийн “зэвсэг” байхыг ч үгүйсгэх аргагүй.  Мотоцикль хэмээх энэ авсаар­хан хурдан унаа хө­дөөний хүмүүсийн нэг но­мерын хэрэглээ гэдэгтэй маргах хүн байхгүй.
Сумын төв орж дотуур байранд суугаа хүүхдүүдээ эргэх, алд­сан хэдэн адуугаа хайх, саахалтындаа буугаад мор­дох, хааяа нэг шимийн юм эргүүлэх зэрэгт мото­цикль шиг тохирсон хөн­гөн шингэн, зарлага бага­тай хурдан унаа гэж байхгүй.  Тэгээд ч түүнийг захын хүүхэд чихийг нь эцэст нь тултал мушгиж чар­луул­чихаад,  хаа сайгүй давхиад байж чадна.
Дундговь аймгийн Дэлгэр­­хангай сумын Засаг дарга­тай ийм л  хэцүүхэн унаа унасан халам­цуу, сог­туу хөдөөх эрчүүд таар­сан бололтой.
Хөөрхий хамаг аж­лаа ам­жуулчихаад харьж явсан Засаг даргаа Дэл­гэр­­­хангай уул нь өндөл­зөнхөн харуулдаж байсан нь тодорхой. Харин сумынхаа 90 жилд яарч явсан дарга хүү нь буцаж ирдэггүй мөнхийн аяндаа морджээ.
Тэр ч байтугай  хөдөөгийн уудам  талын  энхэл донхол­гүй ша­хам толийсон сайхан зам дээр  галзуу юм шиг хурдлан  давхиж  байсан хоёр мотоцикльтон мөр­гөлдөж, гурван ч хүний амийг авч одсон гунигт учралын тухай сонсож л байлаа. Ээ дээ энэ хятад мото­цикль дээр мордож, нэр­мэлийн охид ухаан нь са­муур­сан сумын атаманууд уу мөн ч  явдалтай даа. За даа ер нь юу ч гэх вэ дээ.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • t1 (August 11, 2013 1:17:12 pm )

    setguulch bas hutsahiimaa te burhani hariyat bolson ch gesh shig t1 mal chin

  • Anonymous (August 11, 2013 3:11:43 pm )

    arai tuilshirchihjee, harin ch huduuniihun gereleeiin shiljuulj zam tavij ugdug. harin hotiin tom jipnuud gerelee shiljuulehee eruusuu medehgui, zam tavij uguhgui bi l gesen bairtai yvdagaas osol avaar ih gargadag. shimiin arhia chi uuruu l uudag baih huduuniihun odoo huren unee buyu 2 litriin tom pivo ih uudag yum bilee kkk.

  • zochin (August 11, 2013 4:36:18 pm )

    bichih yum ni oldohgui hudlaa medeelel gargaad

  • zochiin (August 11, 2013 5:47:32 pm )

    ene yah argagui arga hemjee ahav bolson asuudal shuu.nadad yag iim yavdal nodnin tohioldoj bailaa.genet mels gej garj ireed zam tavij ogohiin zurrgui 2 shal sogtuu ired morgochihson.mashin bol medeej budaa urd tal n.motsikliin jolooch sogtuu araar n suuj yavsn hun tasarchihsan.joloochiih n hol n hugarchihsan.tegeed hamgiin hogiin n yasan geech.Motsikliin jolooch buruuugu bolj bi ter hunii emchilgeenii zardal motsikl yanzluulah geed say shahuu tog uvuulj tsuvuulj ogson.

  • b . ganbaatar (August 11, 2013 6:14:32 pm )

    HUJAAGIINHAA NEGEN ZEBSGIIG OMOOROOD SETGYYLCH RYY BYY DAIR CHI ESTOI HUTS

  • Anonymous (August 12, 2013 6:28:25 am )

    Yun nurshuu bichdeg yum be. Nichlegee saijruulah shaardlagatai, setguulch baiya gevel.

  • Balgan (August 12, 2013 6:35:21 am )

    Yun nurshuu bichdeg yum be. Bichlegee saijruulah shaardlagatai, setguulch baiya gevel.

  • irgen (August 12, 2013 10:45:51 am )

    hodoohnoohon t1 humuus ym daaa.

antalya rent a car