antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2013 7 comments

Хотын захирагч аа, Д.Пүрэвдаваа дарга чинь авлигын “бялзуухай” болчихсон юм уу

нийтлэсэн Admin

83c6ad91be056916bigНийслэлийн хотдоо цементийн үйлдвэрийн тоос босгон үхэл даллаж суудаг улс орон манайхаас өөр хаана ч алга. Дэлхий алмайрам ийм адын юмыг дарга нар мэдсэн ч мэдээгүй мэт аашлах нь дэндүү аймаар. Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Амгалангийн хорих ангийн урд залгаа хашаанд “Централ Эйшиан Цемент” компани цемент үйлдвэрлэсээр байна. Эргэн тойрондоо гэр хорооллын айлуудтай. Мөн хүнсний үйлдвэр ч олон. Яг салхин доор нь Кока Кола үйлдвэрлэгдэж байгаа. “Витсамо”-гийн үйлдвэрлэлийн дамжлагууд өдөр шөнөгүй ажиллаж буй. Тайгер шар айраг ч савлагдан ачигдана. Айлууд нь бас хашаандаа өргөст хэмх зэрэг хүнсний ногоогоо тариална. Гэвч бүхэлдээ цементийн тоосонд дарагдаж байна. Иймээс энд эрүүл, аюулгүй орчинд амьдрах тухай дарга нарын ярих нь үнэндээ утгагүй зүйл болжээ. “Централ Эйшиан Цемент”-ийн зүүн талын нэгэн айлын эзэгтэй тоочиж өгч байна, учирч буй зовлонгоо. Өөрөөр яах ч билээ. Тэрбээр “Дүүргийн Засаг дарга огт анхаарсангүй. Бид хашаандаа бага сага ногоо тарьсан чинь цементээр булаад болохгүй байна. Арай ядан ургуулсан ногоогоо хаяхаас яахав. Зогсоо зайгүй цувах цемент ачсан машины тоос, энэ үйлдвэрийн цементээр бид амьсгалдаг болсоор удаж байна. Цаашдаа тэсэхэд бэрх. Хүүхэд хөгшид цөм уушигны өвчтэй болох нь” гэв.

Тус үйлдвэр анх Хятад эзэдтэй байсан гэнэ. Дараа нь тэднээс Америкийн иргэн Ли Кашел гэгч худалдан авчээ. Түүний эхнэр Цэндсүрэн хэмээх Монгол эмэгтэй “Централ Эйшиан Цемент”-ийг  ерөнхийд нь хариуцдаг юм байна. Ли Кашел нь мөн өөр хэд хэдэн охин компанитай. Тэдгээрийг нь бас л эхнэрийнх нь ах дүү, хамаатнууд удирддаг ажээ. Цементийн үйлдвэр нь гуч гаруй ажиллагсадтай. Цөөн тооны хятад ажилчид ч бий. Баянзүрх дүүргийн засаг захиргаа нь үйлдвэрээс гарч буй тоосжилт, эрүүл ахуйн ном журмын талаар ер ярьж хэлдэггүй болохоор тэр америк эр асуудлыг хөндсөн иргэд рүү сүүлдээ Монгол эхнэрээ зодоонч азарган тахиа шиг дайруулдаг болж. Манаач, сахиулууд нь цалин багатай. Ийм нөхцөлд бага цалинтай байж болохгүй гэхээр “Тэгвэл та ажлын байрны өөр сонголт хийж болно. Цалингаа чамлаад байвал явна биз” гээд хүлээж авдаггүй аж. Харин хятад ажилчид нь гурваас таван сая төгрөгийн цалинтай. Ийм ялгавартай хандаж буй талаар болон цемент боловсруулахад ашигладаг клингер гэдэг бодист хордсон ажилчдын гомдол, мэдээллүүд нь яван явсаар Хүний эрхийн комисст хүрч байжээ. Гэвч тус комисс бүү хэл хууль хяналтын аль ч байгууллага нь “Централ Эйшиан Цемент” үйлдвэрийг олигтой шалгаж үзэлгүй хаясан байх юм. Түүнчлэн ажилчид нь улсын мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэхэд бас л тоогоогүй байна. Үүнийг юу гэж үзвэл зохилтой вэ.

Клингер гэдэг бодис нь цемент хийхэд ордог гол түүхий эд бөгөөд ажилчдыг хамгийн их хордуулж байна. Үйлдвэрийн байгууламж нь ил задгай тул энэ бодис нь мөн ойр хавийн айлуудыг булж байгаа юм. Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клубээс хотын захиргаанд тус үйлдвэрийн хууль бус ажиллагааны талаар мэдэгдсэн боловч мөн л арга хэмжээ авсангүй. Тухайн үед байгаль экологийн асуудал эрхэлж байсан хотын захирагчийн орлогчоор Баянзүрх дүүргийн одоогийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ажиллаж байлаа. Тэрбээр, “Би энэ үйлдвэрийг хаалгах талаар хөөцөлдөнө” гэсэн боловч энэхүү лут амлалтаас нь хойш даруй арваад сар болжээ. “Централ Эйшиан Цемент” нь газрын зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан ч энэ мэтийг нь мэдэхийн дээдээр мэднэ. Гэсэн ч цемент үйлдвэрлэсээр байна. Наадмын дараахнаас энэ үйлдвэр зөвхөн шөнийн цагаар ажиллах боллоо. Өдөр нь тоос босоод байгааг хүмүүс тод харах учраас ийнхүү шөнөөр ажлаа явуулж байгаа аж.

Баянзүрх дүүргийн хүн ам жилээс жилд өсч буй. Удахгүй цементийн тоосонд хордсон иргэдийн түрүүчээс уушигны өвчнөөр бурхандаа залрах бололтой. Муу ёрлож  буй хэрэг биш шүү. Дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа “Централ Эйшиан Цемент”-ээс авлига хүртээгүй л юм бол уг нь аль эрт иргэдээ хамгаалж, үйлдвэрийг нь хотоос хөөж гаргах ёстой байлаа. Авлигын урхинд орсон “бялзуухай” л ийм арчаагүй дүр төрхтэй харагддаг.

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (August 07, 2013 3:12:10 pm )

    нөгөө ардчилалаар баг хийсэн популистууд хаана явнаа

  • сэржээ (August 07, 2013 3:42:42 pm )

    Хотын төвд цементийн үйлдвэр, барилгын материал бэлтгэх үйлдвэртэй байдаг нь сонин байна. Шинэ нарны гүүрний зүүн урд талд Хуучнаар разноимпексийн хашаан дотор бас шороо чулуу бужигнуулаад барилгын түүхий эд бэлтгээд бөөн шороо боссон юм л байх юм. Нөгөө шинэ гүүрний замыг эвдээд болохоо болилоо. Энэ асуудлыг шийдээд өгдөг газар байна уу. Шороо тоос босохгүй сайхан замаар хот руу алхаад орно гэж бодсон чинь бөөн шороон дунд л алхах болсон доо. Хурд компанийнх гэж сонссон юм байна. Хотын дарга нар минь энэ үйлдвэрийг хотоос гаргаад өгөөчээ. гуйж байна.

  • БИД ХАРЖ БАЙНА (August 07, 2013 4:03:08 pm )

    ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА А.ХҮРЭЛШАГАЙН ШУГАМААР ХИЙГДЭХ ТЕНДЕРИЙГ ЗӨВХӨН ГЕОМАСТЕР, ИНЖГЕОТЕХ ХХК-УУД ХУВААЖ АВЧ БАЙНА. ҮҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.

    • Anonymous (August 08, 2013 12:33:57 pm )

      энэ пүрэвдаваа улаан авилгач юм байна аа 44 сургуулийн захирал Сувдаа судсыг нь атгаад ажлаа хи йгээд л байна жирийн нэг багш ажилтан 100000 төгрөгийн дутагдал гаргасан бол өдийд шоронд байгаа харин тэр Сувдаа жил бүр 10, 20 саяар нь идээд байхад арга хэмжээ авдаг чадалтай албан тушаалтан алга одоо хэнд хаана хандах ёстой юм бүү мэд пүрэвдаваа толгойг нь илээд ажлыг нь хийлгэж байгааг мэдэж байна ПҮРЭВДАВАА 44 СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ СУВДАА 2-Т АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХ АЛБАН ТУШААЛТАН БАЙНА УУ жирийн багш нарын эрх зөрчигдөж байна Л.Сувдаагаас болоод 3 жил ажилгүй хохирч яваа хүн ч байна аа. энэ ариун явдал уу

  • otgoo (August 08, 2013 12:21:10 pm )

    энэ пүрэвдаваа улаан авилгач юм байна аа 44 сургуулийн захирал Сувдаа судсыг нь атгаад ажлаа хи йгээд л байна жирийн нэг багш ажилтан 100000 төгрөгийн дутагдал гаргасан бол өдийд шоронд байгаа харин тэр Сувдаа жил бүр 10, 20 саяар нь идээд байхад арга хэмжээ авдаг чадалтай албан тушаалтан алга одоо хэнд хаана хандах ёстой юм бүү мэд пүрэвдаваа толгойг нь илээд ажлыг нь хийлгэж байгааг мэдэж байна ПҮРЭВДАВАА 44 СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ СУВДАА 2-Т АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХ АЛБАН ТУШААЛТАН БАЙНА УУ жирийн багш нарын эрх зөрчигдөж байна Л.Сувдаагаас болоод 3 жил ажилгүй хохирч яваа хүн ч байна аа. энэ ариун явдал уу

  • ТҮВШЭЭ (August 08, 2013 12:55:23 pm )

    ПҮРЭВДАВАА ХҮНЭЭС АВИЛГАЛ АВАХ ЖИЖИГ ГАР БИШЭЭ ТЭР ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ПҮРЭВДАВААД ЯМАР ХАМААТАЙ ЮМ. ХАРИН ТЭР ЧИНЬ ХАРИН Ч ЖИНХЭХЭЭСЭЭ БОЛ 11-Р ХОРООНЫ ДАРГА ОТГОНХАНД АВГАЙН БИЗНЕС ЮМ ШҮҮ. ОТГНОБАЯР ГУАЙ ЮМ БИЧИХ САНААТАЙ ЮМ БОЛ САЙН СУДЛААЧ ТЭНЭГЭЭ??? БАС ТЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛЫГ ДҮҮРГИЙН ДАРГА БИШ БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС НЬ ТОМИЛНО Ш ДЭЭ.

  • Giichen (August 10, 2013 8:05:27 am )

    Purevdavaag ih l meddeg hun bicheed bnaadaa munguur alban tushaal avsan oigui bayn hun gej oilgoloo uurt n ym dutagdahgui hun busdiin dutuu gachuug oilgoh bolov uu duurgiin zasag dargad hamaagui ajil gej ene duuregt baihuu buh zuil hamaarah n zuv shuudee buh heltes horood purev davaad hamaaraltai avilgachin bish ajil heregch hun gedegee notloh l heregtei ym bish uu

antalya rent a car