antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2013 2 comments

Жүдогийн ДАШТ-нд өрсөлдөх тамирчдын нэрс тодорчээ

нийтлэсэн Admin

5df02a9feb6a1322bigБразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ны хооронд жүдогийн ДАШТ болно.  Энэхүү тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор тамирдынхаа нэрсийг тодруулжээ.

Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдана. Өмнө нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо нь шийдэх аж.

Шигшээ багийн тамирчид О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдахаар ажээ.

ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар

66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг

73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир

81 кг: О.Ууганбаяр

90 кг: Х.Цогтгэрэл

-100 кг: Б.Тэмүүлэн

+100 кг: Б.Сугаржаргал
ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг

52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ

57 кг: Д.Сумъяа

63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг

70 кг: Ц.Наранжаргал

78 кг: Т.Мөнхтуяа

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • АТГ (August 07, 2013 1:14:06 pm )

    Tsagaanbaatar odoo boliochee shavar haagaad hudlaa medal avahguin bj tsaana chin zunduu zaluus bgaa shdee

  • Зочин (August 07, 2013 1:57:36 pm )

    Цагаанбаатар одоо болноо миний найз. Цааш дамжуулж хэлээрэй. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг юмаа гэж.

antalya rent a car