antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2013 14 comments

Хүний наймааны золиос болсон залуухан бүсгүйн тэмдэглэл

нийтлэсэн Admin

hnaimХүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон залуухан эмэгтэй манай хамгаалах байранд байхдаа сэтгэл зүйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мөн нимгэхэн хэрнээ ер бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ түүнд итгэж уншуулсан байна.

Хувь заяаны гашуун эргүүлэгт өртөн 18 насандаа хvний наймааны залиос болсон тэрээр амьдралаа зургаахан хуудсанд багтаан өгүүлсэн аж.

Тэр эмгэнэлтэй бөгөөд аймшигтай явдлын талаар бусдад сэрэмжлүүлэх үүднээс дэвтрээ сэтгэл зүйчид vлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байхаа больсон тэр охины эмгэнэлт хувь заяа та бидний хэнд ч тохиолдож болох шүү дээ. Тиймээс уг нимгэхэн дэвтэрт чухал юу өгүүлсэнийг уншигч танд хvргэж байна. Монголчуудад хvний наймаа тэртээ алсад сонсогддог байсан. Харин өнөөдөр энэ төрлийн бизнес монголд бодитоор бий болжээ.

Монголоос Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орнуудад охидыг гаргадаг ажээ.

Харамсалтай нь 1994 оноос Монголд явагдаад байгаа хvний наймааны хэргүүдээс ердөө хоёрыг нь шүүхээр шийдвэрлэсэн байх юм.

Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна

Бусдын адил эрх чөлөөтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхүү сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад өөр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань өмч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмүүс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна.

Өдөржин л толгойгоо гашилгаж, мөнгө мөнгө гэж бодон хотын гудамжаар алхадат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар өөрийн амьдралын энэ өчүүхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдүүлсэн юм. Тэр зар дээр “Өндөр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу өндөр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын төвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний үеийн 18-25 насны эмэгтэйчүүд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд өөрсдийгөө гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан.

Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бөглөсөн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, үгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь

Турк орныг зорьсон түүх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч өгсөн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хөл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Өндөр хөгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхүү боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зөвшөөрсөн.

Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань өндөрлөж, хөхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгүүр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдүүлэлт дундах амьдрал

Цонхгvй хэрнээ төмөр хаалгатай дөрвөн хананы дунд хичнээн өдөр хоногийг өнгөрөөсөн юм бүү мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сүүлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас үхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан.

Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чөлөө завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин өөр охидтой нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зөөгдөхдөө тааралддаг. Бид бие бие рүүгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшүүр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан.

Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хүчээр заасан. Хэрэв үйлчлүүлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдүүлж дахин зодуулна. Өдөр шөнөгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмүүс намайг хvчирхийлж байсан. Өдөрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмүүс бидэнтэй юу ч ярьдаггvй.

Зөвхөн зоддог. Өөр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн үг хэлээд мөнгө өгч авч байгаа харагддаг.

Дөрөвдvгээр хуудас: Орголт

Биднийг нэг газраас нөгөө рvv автобусаар зөөдөг байсан. Автобусны цонх хар өнгөтэй бас давхар хөшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний үйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж өгдөг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зүй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм.

Эхний удаа нэг охин автобуснаас газар хөл тавингуутаа зугтсан. Би түүний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхүү замын зардалд хүү тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зүхдэг байсан.

Бас жирэмснээс хамгаалах эм өдөр болгон хvчээр уулгаж, төлбөрийг нь өр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нөгөө оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хөөрхий баригдчихаж. Үүнээс үүдээд л сайн ажиллаад бушуухан өрөө төлчихвөл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал өнгөрсөнөөс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас үсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан.

Дөрөв таван хянагч тал талаас л гүйгээд ирсэн. Ингээд миний сүүлчийн найдлага тасарсан даа. Сүүлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам өр нэмэгдэж, алданг тооцож, түүний дороос өндийх аргагvй болсон. Мөн хэзээ ч ирж болох харгислал тvгшүүрийн дунд цөхөрсөн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хүүр

Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан өмсгөлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангүй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзүү, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нүд харанхуйлж, үе үе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хөдөлмөр эрхэлсэн байжээ. Миний төсөөллөөр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхраас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлүүлсэний эцэст би өөрийгөө заг хvйтэн, мөөгөнцөр болоод нэлээд хэдэн БЗХӨ-тэй болохоо мэдсэн.

Мөн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас үүдэлтэй. Олон удаагийн амь дүйсэн орголт охидод зөвхөн үхэл л авчирдаг. Одоо өрөөсөн хөл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрүүл эд эс vлдээгvй. Амьд хүүр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэг жилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Өглөөний нарыг дурсахуй

Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт өдий тооны охид тэнцүүлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ үг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, түүгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хөгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би үүнийг мэдсэн.

Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хөтлөгдөн энэ доромжлолд бүү өртөөсэй. Мөнгөгvй байхдаа би нарыг өдөр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа өглөөний нарыг нэг ч удаа харж байгаагvй…

Ийнхvv хөөрхий бvсгvйн тэмдэглэл дуусчээ.

http://b_unuruu.blog.gogo.mn/read/entry363874


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (August 07, 2013 10:18:54 am )

    ym maani badmi hum chamaig burhan zaaval urshuunuu mash haramsaltai bna

  • xarz (August 07, 2013 10:40:25 am )

    ter gargaad baigaa suljeeg ilruuleh n chuhal ym.tcagdaa huchniihen oorsdoo orootcoldson bol tegeed ene tuhai yriad ch nemergui bizdee.eh etcguud huuheddee er em geltgui anhaaral tabih n l gol n ymdaa.aimaar ym..

    • Princess (August 14, 2013 3:59:41 am )

      Toucwdohn! That’s a really cool way of putting it!

  • Busgui (August 07, 2013 12:26:15 pm )

    Ter ulsad 1 odor ch ajillaj uzeegui tansag ord harshid amidarch, brandeer ovchilson zagvariin agent ajilluulldag hogshin avgai nariig yaj ingej chadsaniig n sudalj shalgaval taarah yum bn, onoo margaashaa yay gj bgaa yduu ondor ohid l ted nariig tegtel n bayjuulav gj…..

  • saka (August 07, 2013 3:23:04 pm )

    huurhii amitan heleh vg ch alga hechneen ih zowson bol gehees samshaa sharhiraad bna ee dee ohiduud hvvhnvvd min eh orondoo l shan amidar l da shan zuw shudargaar amidrah bolomj bidnii umnu neelttei l bna sh de tolgoigoo ajilluulj amidrah ni l chuhal bna.

    • Ada (August 13, 2013 6:49:48 pm )

      If you wrote an article about life we’d all reach entgthlenmeni.

  • naraa (August 07, 2013 4:38:27 pm )

    uneheer aimaar yum bash ih orovdoj bna daa.

  • zochin (August 07, 2013 5:42:44 pm )

    Hauran saihan mongol ohid mini ee ta nar mini ooriin eh irondoo henees ch iluu amidrah tsag ireed bna shuu dee yunii chini gadaad oron etseg eheesee hol hunii nutagt hooltoi hoolgui yawj baisnaas endee oortoo tohirson mergejil ezemshcheheed sain ch muu ch bai mohgol zaluutaigaa suugaad amidar enehuu zahidliig olon ohid unshaasai

    • Irma (August 15, 2013 6:46:49 am )

      We co’lduve done with that insight early on.

  • БИД ХАРЖ БАЙНА (August 07, 2013 5:46:05 pm )

    ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА А.ХҮРЭЛШАГАЙН ШУГАМААР ХИЙГДЭХ ТЕНДЕРИЙГ ЗӨВХӨН ГЕОМАСТЕР, ИНЖГЕОТЕХ ХХК-УУД ХУВААЖ АВЧ БАЙНА. ҮҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

  • zoshin (August 08, 2013 2:08:08 pm )

    ingj bolohgvi shvde.bi bie hairlaachee.

    • Open (August 14, 2013 2:16:23 am )

      No quieston this is the place to get this info, thanks y’all.

  • ? (August 08, 2013 2:48:36 pm )

    ?

  • suirch bn (August 09, 2013 7:02:34 pm )

    ymar hetsuu ymd odoogiin niigemd mung gedeg ym neg negnee barij idhedl hurgej bn nuguu saihan mmongol uhaan hun hunee gsn setgel iim amarhan ustah gjd olon saihan aaw eejinn huuhduud iim baidalt bga baih d bi uuruu emegt hun zaluu hunii huwid iimerhuu zuild uneheer ih gutarch bn yg iim hun hudaldaalah gemt hereg hot dotorch bga umhii hujaanuud arail dawrch bn er ni hujaa gehgui hariihan manai mongol ohidiig zugeerl hudaldaad awdag bolj ohid mine tsusaa ariun bailgah bidnii uureg shuu d

antalya rent a car