antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 3 comments

Монголын зах зээлд байгаа хүүхдийн сүүн тэжээлийг эргүүлэн татахаар болжээ

нийтлэсэн Admin

27299Шинэ-Зеланд болон Австрали улсад үйлдвэрлэсэн импортын хуурай сүү болон хүүхдийн сүүн тэжээлийн найрлагад хүний мэдрэлийн төв системийг гэмтээх бактери илэрсэн тухай өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ.

Тиймээс Шинэ Зеланд улсын хуурай сүүгээр БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб улсад үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийн эрсдлийн үнэлгээг яаралтай хийж, Монголын зах зээлд байгаа бүтээгдэхүүнийг эргүүлэн татах ажлыг яаралтай хийхээр болжээ.

Шинэ–Зеланд улсын “Фонтеррад” үйлдвэр нь хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл зэргийг үйлдвэрлэдэг аж. Уг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд “Ботулизм” хэмээх нянгаар бохирдсон бөгөөд энэ нян нь амьсгал боож, булчингийн үйл ажиллагааг саажуулдаг байна.

Мөн  “Ботулизм” нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа  нүд бүрэлзэх, хэл яриа гацах, ямар нэгэн юм залгих боломжгүй болж, булчин сулрах зэрэг эхний шинж тэмдгүүд илэрч эхэлдэг аж. Тиймээс иргэд та бүхэн Шинэ–Зеланд улсын Фонтеррад үйлдвэрийн сүү, хүүхдийн сүүн тэжээлийг болгоомжтой хэрэглэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • çî÷èí (August 06, 2013 6:25:29 pm )

    Болгоомжтой хэрэглэвэл хоргүй болчих юм байна л даа

  • xarz (August 06, 2013 6:49:23 pm )

    tiim baina.baga bagaar amsaj

  • maillot danemark exterieur (August 12, 2013 7:11:11 am )

    I value the article.Really looking forward to read more. maillot danemark exterieur http://maillotdanemark.1to1elite.com

antalya rent a car