antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 1 comment

Хоригдлуудын талаар ШШГЕГ-аас мэдэгдэл хийв

нийтлэсэн Admin

Шүүхийн шийдвэрХорих ангиас хоригдлууд зэвсэглэн оргож дэлгүүр дээрэмдсэн гэх ташаа мэдээлэл мэдээллийн сайтуудад гарсантай холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.

2013 оны 8 дугаар сарын 2-ны шөнө 21-22 цагийн хооронд ШШГЕГ-ын ойролцоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Толла” дэлгүүрийн худалдагчийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус ерөнхий газрын аж ахуйд ял эдэлж байгаа ялтныг уг дээрмийн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн ЦЕГ-аас хууль журмын дагуу байцаалт авсан болно. Түүнчлэн энэ хэрэгт ялтан холбоотой нь эцэслэн тогтоогдоогүй бөгөөд зөвхөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Иймд ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангиас зэвсэглэсэн хоёр ялтан оргосон гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (August 06, 2013 9:25:20 pm )

    Ялтныг мөрдөн байцаах ажиллагаа явагдаж, дэлгүүр дээрэмдсэн хэргийг үйлдсэн эсэхийг нь тогтоогоогүй байгаа болохоор ШШГЕГ-ын харъяа хорих ангиас оргосон хоригдлууд дээрэм хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэнэ. Уг нь хуулийн хүрээнд зөв лдөө, тийм л байх ёстой. Гэтэл аль нэг албан тушаалтныг шалгаж эхэлмэгц идсэн, уусан, дарамталсан, төрийн өмч ашигласан гээд зарлаад байдаг. Үүнд АТГ, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагууд бүр ч сүртэй оролцдогдоо. тэдний хувьд ялтнаас ч дор, нэр хүнд нь хэзээ чсэгэхгүй болж байгаа юм. Уг нь албан тушаалтнууд дээр ч гэсэн энэ л зармаа мөрдөх юм сан.

antalya rent a car