Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон “А-Capella” энтертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Энэхүү нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд спортын 12 төрлөөр хүч үзэх аж.
Тодруулбал, сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, уртын харайлт, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна. Их аварга Д.Дагвадорж дээрх спортын төрлүүдээр төрөл болгоны аваргууд болон мастеруудтай хүч үзэх юм байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Н.Ялалт ажиллах бол 3-5 телевизийн сувгаар цацахаар төлөвлөөд байгаа юм байна.
Уг нэвтрүүлэг үндэсний болон орчин үеийн урлаг, спортыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд долоо хоногт нэг удаа эфирээр цацагдах аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.