МАН-ын бага хурал өчигдөр болж өндөрлөсөн. Уг хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн. Сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү зэрэг асуудлыг хэлэлцэж, Их хурлын товоо гаргасан байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар Бага хурлаар хэлэлцсэн асуудлын шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Намын дарга Ө.Энхтүвшин “Бид өчигдөр болсон Бага хурлаараа Их хурлын товоо баталж 10 дугаар сарын 27-нд хуралдуулахаар боллоо. Мөн миний тавьсан илтгэл болон, Шинэчлэлийн хорооныхны тавьсан илтгэлүүдийг хэлэлцсэн. Ерөнхийдөө хариуцлага хүлээх ёстой хүмүүс хариуцлагаа хүлээнэ гэдэг шийдвэрт хүрсэн” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.