antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 25 comments

Эгээрэл ба гэгээрэл

нийтлэсэн Admin
Монгол дахь бурхны шашны бууралт, дэлгэрэлтийн сүүлийн ная шахам жилийн түүхэнд тохиогоогүй даян бясалгалын үйлийг сэргээсэн нэгэн содон үйл явдал өнгөрсөн аравдугаар сарын эхээр болсон юм. Дундговь  аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд залуу хувраг Осгонбаяр 50 сар буюу 1500 хоног гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлан бясалгал  хийгээд гарч ирсэн нь олны анхаарлыг ихэд татав. Осгонбаяр дээр үеийн агуйд бясалгал үйлдэн үйлийн хорвоогоос өөрийгөө ангижруулдаг байсан  хуврагуудын нэгэн адил даяанч ламын амьдралаар амьдарч, гагцхүү сүсэгтнүүдийн зэхсэн, шавь банди нарын дөхүүлж өгсөн ус унд, бага зэргийн хоол хүнсээр гол залгуулан нэг ч хүнтэй уулзаж үг солилгүй  хорвоогийн хоосон чанарт нэвтрэн эгээрч гэгээрэхийн мөр хөөжээ. Бясалгалд нэвтэрч, эгээрэл, гэгээрлийн мөн чанарыг барих тусам хоол, хүнс хэрэглэх нь улам багасдаг учиртай аж. Мөнөөх хомсхон хоол хүнс биед шингэхээс бус эгэл хүний хэрэглээнээс хэтэрсэн зоог шиг биеэс ялгаран гарах нь ч бараг үгүй болдог ажээ.

Улс оронд учир замбараагаа алдсан явдлууд шил даран гарч, тоймгүй олон зайран, удган уг авч онгод буулган, улстөрчдийн авлига хээл хахууль хэрээс хэтэрч, газар шороогоо худалдсан элдэв будилаан, бохир хэрэг гаарсанд бухимдсан залуу хувраг хорвоогийн явдлаас тасран бясалгал хийхээр шулуудаж 2007 оны дундуур Чойрын хийдэд жижиг хашаан дахь гэрт даяанчлан суусан байна.

Гүрдиваа ринбүүчи хэмээх их буянтан, эгэлгүй лут санваартан өмнө нь Осгонбаярыг Чойрын хийдэд Зава ринбүүчийн хойд дүрээр тодруулжээ. Өвөрлөгч гаралтай Гүрдиваа ринбүүчи бол Монголд ардчилсан хувьсгал ялсан эхний он жилүүдэд морилон ирж өөрийн хөрөнгөөр Амарбаясгалант хийдийг сэргээн засварлаж, бурхны шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн зүтгэл гаргаж буян үйлдсээр 2009 оны хавар 100 нас сүүдэр дээрээ тэнгэрт хальсан өлзий ерөөлт эрхэм байв. Тийм өндөр дээд буянтнаас Зава ринбүүчийн хойд дүрд тодруулсан Осгонбаяр даян бясалгалаа тэрхүү Чойрын хийддээ жижигхэн модон хашаанд гэр бариулан сахисан байна. Гэгээрэхээсээ өмнө Осгонбаяр хувраг Сэлэнгийн  Амарбаясгалант хийдэд, Гүрдиваа  ринбүүчийн дэргэд шавилан сууж байгаад Швецарь улсад одон шашны эрдмээ арвижуулж төвд, англи хэлд нэвтэрчээ. Даян бясалгалд нэвтэрсэн дээр үеийн лам нар Ямандагийн нууц тарнийн ёсонд эхлэн боловсорч, цаашлаад хоосон чанарын ахуйд шилжин хорвоогийн хоосон мөрийн мөн чанарт гэгээрч, басхүү элдэв муу хорлолт нүгэл бүхнийг эгээрэн гээдэг байсан гэх. Ийн хоосон чанарын мөр ёсыг сахисан Осгонбаяр хувраг өнгөрсөн аравдугаа сарын эхээр даян хийсэн гэрээсээ гарч ирэхэд 200 илүү хүн угтан авчээ.

Осгонбаярыг 1500 хоног бясалгал үйлдэхэд “Шунхлай”  П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Ц.Энх-Амгалан, “Номин  талс”т хамтлагийн дуучин Хаянхярваа нар хүмүүс санаа тавьж, даяанчийн гэрийн хажууд баригдаж буй сүмийн барилгад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байжээ. Тэд Осгонбаярыг даян хийсэн гэрээсээ гарч бодит ертөнцөд гарч ирэхэд  тосон авагсдын дунд зүй ёсоор байлцжээ. Харин Осгонбаяр ламтан тэднийг ерөөж талархсангүй, харин ч  дээдсийн ёс суртахуун өдрөөс өдөрт доошилж буйг сануулан хатуу үгээр  зэмлэхийн сацуу заримд нь жавтий хүртээгээд авч. Хорвоогийн сайн мууг цор ганцаар бясалган гэгээрэхдээ Осгонбаяр хувраг хүний хорвоогийн нүгэл буяныг сайтар зааглан эгээрсэндээ тэгсэн биз ээ. “Шунхлай” П.Батсайханд алганы амт үзүүлж  “Юу вэ, юу хийх вэ гэдгээ сайн бод. Сайн бодох хэрэгтэй. Юм унш. Юм унших хэрэгтэй, сайн бодох хэрэгтэй. Нэг л их омогтой улс байх юм. Та бид хоёр цөмийн зэвсгийн өмнө юу вэ. Нэгхэн цөмийн цэнэгтэй хушууны өмнө бид юу вэ. Сайн бод. Энэ хүмүүст үүнийг сонсгох ёстой юм. Тэгэхгүй бол энэ хүмүүс цадигаа алдаад байна. Нэг л их омогтой улсууд яваад байгаа юм” гээд ширүүхэн айлдсан байна. Тэнд байсан УИХ-ын зарим гишүүнийг “Атомын зэвсгийн өмнө та юу юм. Та нараас би юу ч авахгүй. Та нар надад юу ч битгий өгөөрэй. Намайг битгий дагаарай” хэмээн  зандарчээ. Хүнд омогдоно у гэхээс бусдаас зэмийн үг дуулж сураагүй эрхмүүд Осгонбаярын өмнө үнэнхүү хүлцэнгүй алга хавсран байсан гэх. Багш хийгээд бурхныг үнэнхүү шүтэж явдаг хүмүүсийн ажил амьдрал өөдлөн дэвшдэг бол дүр эсгэсэн хуурамчуудын үйлс буруугаар эргэдэг гэж бурхны айлдварт байдгийг мэдэх эрхмүүд  хуврагийн гашуун үнэн үгийг хүлцэн тэвчсэн ч байж мэднэ.

Осгонбаяр Монголд баян ядуугийн ялгаа эрс зааглагдсан, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс тэнгэрээс буусан мэт цадиггүй аашилж,  амьдралаас тасарсан, дээрэнгүй омогтой болсныг хатуухан хэлж хорвоогийн хоосон чанарын ёсоор хүний хорвоогоос хадан гэртээ буцахын цагт хэн хэчнээн төгрөгтэй, хөрөнгөтэй хамаагүй бүгд ижилхэн тавилан туулна шүү гэдгийг сануулжээ.  Осгонбаярыг бясалгал хийсэн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болсон тул одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн байгааг цугласан олноос асууж, “Та нарт өнөөдөр ийм үнэн үгийг хэн хэлэх юм бэ. Элбэгдорж гуай хэлэх юм уу. Батболд гуай хэлэх юм уу. Хэн ч хэлэхгүй. Монголыг бид өөрөө л үгүй хийж байгаа юм. Яагаад хүчгүйдээд байгаа юм. Нэг л их мундаг хүмүүс” хэмээн бухимджээ. Эгээрч, гэгээрсэн хүний нүдэнд хувийн өчүүхэн сонирхолдоо хөтлөгдөн арчаагаа алдсан бодит нийгмийн амьдрал тун ч өрөвдөлтэй, арчаагүй харагдсан нь лавтай.

Осгонбаяр ламтан цугласан сүсэгтнүүдэд ёслон, бясалгалд сууж байх хойгуур нь бурхны оронд морилсон Гирдиваа ринбүүчи багшийнхаа хойноос  мөргөн төвд, англи, монгол хэл дээр бичсэн захиагаа хүнээр дуудуулан сусэгтнүүдэд сонсгоод энэ арваннэгдүгээр сарыг хүртэл эргэн бясалгахаар даян хийдэг гэртээ оржээ. Осгонбаяр ламтан бурхны шашны улааны чигийг баримтлагч хүн юм. Бурхны шашнаас монголчууд улааны урсгалыг эхлэн дагасан гэх бөгөөд Говийн догшин  ноён хутагт Данзанравжаа түүний томоохон төлөөлөгчийн нэг билээ. Улааны урсгал нь шарын шашин шиг хүнийг үйлийн үрийн өмнө өвдөг сөхөрсөн мухар сүсэгтэн биш, оюуны мэлмий нээсэн гүн ухаантан болгодгоороо монголчуудад ихээхэн зохиж байсан гэх. Тэр чигийг баригч Осгонбаяр ламтан Монголын бурхны шашин өдрөөс өдөрт Төвдийн нөлөөнд автаж, шарын шашин нь илүү давамгайлах болсныг таалдаггүй ажээ.

Осгонбаярыг амласан ёсоороо энэ арваннэгдүгээр сард даян бясалгалаасаа  гарч ирэхдээ өмнөхөөс илүү хатуу үгийг хэлж, шарын шашны нөлөөг хатуу шүүжлэх вий гэсэн хүлээлт сүсэгтнүүдэд ч, шашны хүрээнийхэнд ч байгаа ажээ.

Ямар боловч түүний нар, салхинд гарч, энгийн олонтой уулзмагцаа дөрвөн жил илүү дотроо хураасан бодлоо анх дэлгэж“Бод. Сайн бод. Сайн бод” хэмээн хэлсэн үг залуусын дунд “хит” гэгч болоод байна.  Нээрээ л цусан зүрхт, усан нүдэт эгэл олон дээр доргүй юм бодож эргэцүүлэхээ болиод гагцхүү өнөө маргаашийн амьдралаа үлгэн салган үүрэхчээн болж явах болсныг бясалгагч хатуу онож хэлсэн нь энэ. Гэгээрэл, эгээрлийн 1500 илүү хоногийг цор ганцаар үдэж ихийг болгоосон Осгонбаяр ламтаны эгэлийн ертөнцөд морилон гарч ирэх өдөр болсон бөгөөд дараагийн үг юу байхыг сүсэгтэн олон сонирхон хүлээж буй нь өнөөдөр хамгийн үнэн болоод байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (November 15, 2011 11:18:58 am )

    Бурхан минь Сайн оюут хvмvvний омно талбирлыг хvсье

  • Anonymous (November 15, 2011 11:31:56 am )

    hehe

  • Anonymous (November 16, 2011 1:08:42 am )

    тэнгэрээс буусан мэт цадиггүй аашилж, амьдралаас тасарсан, дээрэнгүй омогтой болсныг хатуухан хэлж хорвоогийн хоосон чанарын ёсоор хүний хорвоогоос хадан гэртээ буцахын цагт хэн хэчнээн төгрөгтэй, хөрөнгөтэй хамаагүй бүгд ижилхэн тавилан туулна шүү. ene vg zub shvv vvniig ene hurgan baychuud unshih heregtei

  • Anonymous (November 16, 2011 2:29:03 am )

    tuunii helsen ugend uhaantny geh ug alga. bas neg hooson dur esgegch bainadaa. tend minii hundetgej yavdag Akim guai baigaane zohimjgui haragdaj baina.

  • Anonymous (November 16, 2011 3:18:40 am )

    БИЧЛЭГИЙГ НЬ НЭТ ДЭЭР ТАВЬСАН БАЙСНЫГ ҮЗСЭН ЯГ ТЭГЖ ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ НӨГӨӨ БОССУУДЫГ ХАЦРЫГ НЬ АЛГАДААД ХЭЛСЭН НӨГӨӨ ХЭД НЬ НҮД НЬ ГӨЛӨЛЗӨӨД ТАГ БАЙСАН НЬ ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭГЧ НЬ ХАРАГДСАН.

  • Anonymous (November 16, 2011 3:25:37 am )

    Neg ergvv soliotoi amitan demiir ch baina l daa naadhi chin Hezee baitlaa ger bariulchihaad gegeerch baisan uym Harin Enethegiin neg dayanch lam aguid ochij gegeerseniig l medeh uym baina Ene bid 2 ch dee medehgvi soliorch baigaa bailgvi dee

  • Anonymous (November 16, 2011 3:39:21 am )

    4 jil saihan zalhuurch hevtej bgaad garch irj l dee kkk

  • Anonymous (November 16, 2011 3:51:20 am )

    Наад хэлээд байгаа үгийг чинь би ч хэлж чадийшд. Тэгээд яг наад нөхөр чинь юу хийхийн арай монгол орон мандан бадрахвийдээ. Наад биздээ чинь өөрөө мөнгөөр хоол авч иддэг биздээ. Юу гээд шаагаад байгаан

  • Anonymous (November 16, 2011 3:52:51 am )

    уцфцужфцуж

  • Anonymous (November 16, 2011 4:03:04 am )

    Asdfasdf

  • Anonymous (November 16, 2011 4:54:28 am )

    Ичээнээсээ гарч ирсэн байвгай шиг хачин сайхан амарсан байх чинь вэ. Гэхдээ энэ хүн худал хэлэхгүй, хулгай хийхгүй, өөрийнхөө төлөө хүнийг алж, газар шороогоо зархааргүй оюун санааны өөрчлөлт хийж чадсан бол болоо доо. тэр 76г нэг сайхан алгадуулах юмсан.

  • Anonymous (November 16, 2011 5:29:07 am )

    Iim neg uuriiguu busdaas iluu xaragduulax gesen argaa barsan yu xiixee medxee baisan balai xumuust ter tomchuud geed bgaa erguu mgl- chuud itgeed bgaag er oilgoxgui ym? Naadax chini ter olon xonog xadand suugaad ydarsan ard tumend ilbiin argaar saixan xangaluun amidral beleglex ym uu xaashaa ym so stupid!!! Uruvdmuur mongol nuguu gadniixnii xeleed bdag shig MONGOOLS!

  • Anonymous (November 16, 2011 5:31:28 am )

    baaji end bas yu hiij tsoxij yavnaaa hahaha

  • Anonymous (November 16, 2011 7:15:21 am )

    ene uneheer mundag hun bn lee. humuus yah gj yu ch medehgui bj muuhai comment bichdeg bn aa. ene hun ta nariin shutej yavah hunii neg mon shuu.

  • Anonymous (November 16, 2011 8:56:03 am )

    тэгээд энэ гэрээс огт буур шээж баахчгуй 4 жил болсон хэрэг уу,нээх уур омогтой , гоц гойд хэлсэн уг байхгуй ,атомын бөмбөг ч гэх шиг өөрөө харин сайн уншиж сайн бодох хэрэгтэй бусуу

  • Anonymous (November 16, 2011 10:21:24 am )

    4 jil saihan deeshee hool zuulguuleedl hevtej bgaad garj irsen tsarai bna hsd eee tuvdiin neg kinoond deer 10 sar byasalgal hiisen hun bie n hushuud yarij chadahaa boliood turaaldaa orchdog yum bna leee tegsen manai teneg chin heruul hiigeed hun amitan zodood 15 nii sar shig yum garch irdeg bna shd eee sul yum olchii gesen amitan bna dooo

  • Anonymous (November 16, 2011 11:37:19 am )

    Энэ хаанаас ирсэн болоод солиороод байгаа юм. Тийм чадалтай юм бол тэнгэрт тэрслээд үз л дээ ха ха ха Осгон гуай

  • Anonymous (November 16, 2011 2:46:42 pm )

    Ичээнээсээ гарч ирсэн баавгай шиг өнгө зүс ороод хачин байх шив. 4 жил идэж унтахаас өөр юм хийгээгүй хүн үс нь ургаад өнгө зүс ороод таргалаад ямар гоё болдог юм бэ. Бээжин хав тэвэрцэн хүн алгадаад байсан. бичлэг нь харин олдохгүй байна лээ дээр үзэж байсан. томчууд устгачихсан юм шиг байна лээ. гэхдээ яахуу дээ нэг хүн ч гэсэн худал хэлэхгүй хулгай хийхгүй бол аштай юу.

  • Anonymous (November 16, 2011 2:50:03 pm )

    21 ээр зууны бид нар чинь үлгэр домогт итгэхээ болимоор юм. Би уг нь буддист л даа. Хамгийн гол нь аль шашин зөв аль шашин буруу гэдгийг ухаанаараа шинжих хэрэгтэй.

  • Anonymous (November 16, 2011 9:05:02 pm )

    uneheer mundag hun bi harj baisan nomond ni bas suuj baisan harin shariin shashniig harin shutehee bolimoor sanagdsan sharin shashintai lam nar unetei jiip hologloj saihnig idej yaduu doroi arduudiin dergeduur neg nudeeree ch haralgui ongorch mongor baychuudad haltuur hiij bainashuudee lamd mongo ursenees yaduusd ter mongoro yaj amidrah ve gedegt ni surhad ni tus boliildoo mongolchuudaa

  • Anonymous (November 16, 2011 9:10:59 pm )

    bi bodlooldoo bagaasaa manai ger shariin shashniig shutej bailaa odoo bodohnee bid nar sharin shashniig shuteed hooson ymiig l hoorogdoj bainashuude gandand ih mongo ogch nom unshuulah utga baina uu ted nar chine yaduusd hezee ch nom unshij ogohgui yagad gevel mongogui esusiin shashintai humus buh hund adil tegsh handad yaduust tuslad bhad harin bid nar yaduusiin dergeduur nudee aniad ongorch bainashde mongoloo hogjuulehiin tuld yunii omno buh huniihee tolgoi dotorhig l yanzalsan deer ymshig niigmiin ovchind ihenh hun ovdoj tm bish gej uu

  • Anonymous (November 16, 2011 10:30:48 pm )

    Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

  • Anonymous (November 17, 2011 5:21:44 am )

    setgelgee n tugjirtsen garuud bas commit bichihiimaa bitii iim muu yum bichij baildaa. mongolchuud yag odoo amidarch bgaa niigemdee unuuduruu umartaad margaashdaa neg l yarsan humuus. Unenshde buhimdahgui yahuudee bid nar buhimdsan uchiraas l odoo commit bichij bgaa bh. hun burr l dor doroo sn bodoh heregtei bh ylanguya ene said darga nar..

  • Anonymous (November 17, 2011 10:01:13 am )

    munhartsan teneguud uurtuu itgehiin orond yund ene arhichin tsaraitad itgenem beeee

  • Anonymous (November 18, 2011 12:22:34 am )

    neg ch gesen xun gegeerchil baig l de.ta nar gegeerdeggyi ymaa gexed gants ydaa nom shagaij baigaach.

antalya rent a car