antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Инфляцийн шуурганд иргэд сөхөрч байна

нийтлэсэн admin

“Бид юм сайхан байхад байдгаа барчихжээ” гэж халаглах миний аав ээжийн үеийнхэн ёстой л сайн цагийн эзэд юм даа. Тэдний амнаас үлгэр гэмээр дурсамжууд үргэлж л хөвөрдөг. Ойрноос мөнөөх сайн цагийн сайхан дурсамжуудаа ярих нь улам ихсэх болжээ. Арга ч үгүй биз дээ. 60 мөнгөөр печень, хоёр төгрөгөөр молоко авдаг байсан юм гэсэн.

Сарын дундаж цалин нь 150-1000 төгрөг. Мэдээж үүнээс ч өндөр авах боломжтой байжээ. Гэхдээ энэ мөнгөөр дутуугаа гүйцээж, дундуураа дүүргээд үлдсэнийг нь банкинд хадгалдаг байсан нь гайхмаар. Гэтэл өдгөө энэ яриа нэгэнт ул болжээ. Учир нь инфляци, экспорт, импорт гэх мэт харь үгнээс хамаарч бидний хэтэвч жинлэгдэж байна.

Уул уурхай, ашигт малтмалын салбар Монголд моодонд ороод, их мөнгөний үнэр авсан төрийн түшээд иргэддээ хайр зарлаж, найр тавиад амлалтаа биелүүлэх нэрээр хадамж үйлчилгээ, хувь хишгийн нэр төрлийг улам бүр олшруулах нь Монголбанкны мөнгөний бодлоготой харшлаад өнөөх инфляци үүнээс л болж өдгөө хоёр оронтой тоонд хүрчихсэн, амыг нь татаад татаад дийлэхгүй хэмжээнд хүрчихлээ.

Үүн дээр нэмбэл Монгол Улс 1991 оноос Хүний хөгжлийн индексийг тооцох болсонтой холбогдуулан Үндэсний Статистикийн Газар анх 123 нэр төрлийн бараатай хэрэглээний сагсыг бий болгож байсан. Үүнээс хойш хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг 1996 онд 205, 2001 онд 239 болгож шинэчилсэн байдаг.

Өнгөрөгч сарын байдлаар хэрэглээний сагсны хүнсний бараа, ундаа, ус, хувцас, бөс бараа, гутал, орон сууц, цахилгаан, түлшний үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болж, жирийн иргэн мөнгөний өсөлтөд дарамтуулж байгаагийн сонгодог жишээ болж байна.

40 гаруй сая толгой малтай гэгддэг Монгол хүн энэ сарын 9-ны байдлаар нэг кг хонины (ястай) махыг 4075 төгрөг, үхрийн цул махыг нэг кг-ыг нь 5225 төгрөгөөр үнэлж авч байгаа нь махгүй, малгүй хөрш орнуудын энд тэнцэхүйц байгааг иргэд хэлдэг. Арга ч үгүй биз ээ. Замын-Үүдийн хилийн боомтоор гэхэд л Вьетнам, Иран, Хятад, Орос зэрэг 10-аад улс руу махаа зөөдөг байх юм. Гадагшаа урсах энэ их махаараа дотоодын зах зээлээ хангах, улмаар иргэддээ хямд мах нийлүүлбэл иргэдийн нуруун дээрх ачаа бага ч болов багадмаарсан.

Бүсээ чангалаад, 2012 он руу… Үүнийг л үнийн хөөрөгдөл гэх болов уу…

Нийслэлийн барилгын материал борлуулах төв цэгүүд болох 100 айл, Цайз захуудад үнийн “түймэр” асаж байна. Ганцхан сарын өмнө л ширхэг нь 110 төгрөгөөр борлуулагдаж байсан тоосго 300 төгрөг болтлоо өсчээ. Цемент гэхэд л нэг уут нь 6000 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдрийн байдлаар 9000-12000 төгрөгөөр борлуулагдаж байх юм. Энэ захаас нэг шоометрзах банзыг нэг жилийн өмнө 70 мянган төгрөгөөр авдаг байжээ. Гэтэл өчигдрийн байдлаар энэ үнэ нэг дахин нэмэгджээ. Яагаад барилгын салбарын материал үнэд орсон шалтгаан нь энгийн. Эрэлт нэмэгдэж байгаа учраас гэсэн ганцхан тайлбартай байх юм. Тэгэхээр иргэдийн орон сууцанд амьдрах хүсэлд дөрөөлсөн ченжүүдийн бий болгосон үнийн хөөрөгдөл юмсан уу. Иргэдийн хэрэгцээ нэмэгдэхээр дагаад үнээ нэмчихдэг зах зээлийн гаж тогтолцоонд төр засаг хяналт тавьж болдоггүй гэж үү.

Үнийн шуурга намжаагүй байтал бензиний үнэ 30 төгрөгөөр нэмэгдчихлээ. Энэ мэт өргөн хэрэглээний бараа материалын үнэ өдөр, цаг ялгалгүй нэмэгдэж байгаа нь хэнд ашигтай байх вэ гэх таавар хөвөрнө. Хариулт нь бизнес эрхлэгчид завших бол цалингаас цалингийн хооронд илжиг мэт зүтгэх энгийн иргэд хохирогчид нь болно. Хохирогчийн талд зогсох өмгөөлөгчид нь хэн бэ.

Дэндүү олон хүн хор хохирлыг нь амсах инфляцийн шуурганд өвдөг сөхрөх нийгэмд энх цаг хэзээ ирэх юм бол доо.

Сонгууль дөтөлсөн ээлжит амлалтууд үнийн өсөлтөд ташуур өгөх нь дамжиггүй. Бүсээ чангалаад, 2012 он руу инфляци 25-д хүрэхийг харах, магадгүй үүнээс ч өндөрт хурд хийхийг нь хүлээх үлдэв үү дээ.

М.Мөнхтунгалаг

Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car