antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Нүүрснээс татвар авбал ирэх оны төсвийн алдагдал хоёр дахин буурах боломжтой

нийтлэсэн admin

Монголын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр гэгдэх уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар хэр өгөөжтэй байна вэ. Бид нүүрсний ордуудаа зөв ашиглаж байгаа гэдэгт та итгэлтэй байна уу. ДНБ болон экспортын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний татвар хэд гэдгийг мэдэх хүн тун цөөхөн гэдгийг хэлье.

Гаалийн ерөнхий газраас нүүрсний татварын тухайд асуухад “нүүрсэнд экспортын татвар ногдуулдаггүй, харин үйлчилгээний хураамж гэж тонн тутмаас 1500 төгрөг авдаг” гэж хэлсэн нь нүүрснээс авах татвар авалгүй шууд гаргадгийг гэрчлэх юм.

Ирэх оны төсвийн төслийг дагалдаад Сангийн яамнаас нүүрсний экспортын татварыг таван хувиар нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан нь цагаа үеэ олсон алхам байв.
Ингэснээр экспортын татварын 305 тэрбум төгрөг төсвийн орлогод орох байжээ. Гэтэл хуулийн төслийг хэлэлцэх шатанд Засгийн газраас уг төслөө эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэн нь нүүрс олборлогч компаниудын магнайг тэнийлгэв. Эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын хэмжээ 3.35 их наяд ам.долларт хүрсний 42.6 хувийг чулуун нүүрсний экспорт эзэлсэн. Тодруулбал, 13.75 сая тонн нүүрсийг 1.4 их наяд ам.доллараар арилжсан бөгөөд нүүрсний салбараас ердөө 350 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

Монголын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хэдхэн бүтээгдэхүүнээс хамаарч буй энэ үед экспортын ихэнхийг эзлэх нүүрсний татварыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь ямар учиртай вэ? Хэрэв нүүрсээ татваргүйгээр зөөх бус тавхан хувийн экспортын татвар ногдуулахад л 305 тэрбум төгрөг орлогод орж, төсвийн алдагдал хоёр дахин буурах байв.

Монголын Засгийн газар нүүрсний салбарыг дэмжих нэрийдлээр нүүрсний магнатуудыг өөгшүүлээд байна уу даа гэх хардлага өөрийн эрхгүй үүсээд байна. Хэрэв татвар ногдуулбал татварын 80 орчим хувийг “МАК”, “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Саусгоби сэндс” гэсэн дөрвөн компани бүрдүүлэхээр байсан бөгөед эдгээр компани Засгийн газрыг лоббидож хуулийн төслийг буцаалгасан гэх хардлага олны дунд дэлгэрэв.

Сангийн сайд С.Баярцогт тайлбарлахдаа, “Уул уурхайн салбарын татвар угаасаа өндөр байгаа учраас нүүрсний салбарыг татварын тогтвортой орчноор дэмжиж, нүүрсний татварыг таван хувиар нэмэгдүүлэх хуулийн төслийг буцаан татлаа” гэж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, “Хэдхэн компанийн үгэнд ороод нүүрсний татварыг нэмэх шийдвэрээ буцаасан юм биш үү” гэж хэлсэн нь яг оносон үг байлаа. Дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямд борлуулагдаж байгаа нүүрсний татвар байхгүй болохоор олох ашиг гэж гарах нь уу. Монголчууд нүүрсээ Хятад уруу гаргахдаа татвар авахгүйгээс гадна зах зээлийн ханшаас хэд дахин бага үнээр бэлэглэж байснаас олборлохгүй зүгээр суусан нь дээр гэсэн санаа гишүүдийн зүгээс гарав. Гэхдээ энэ нь ниргэсэн хойно хашгирахын адил зүйл юм. Бараг сарын өмнө Тавантолгойн Зүүн Цанхийн хэсэгт олборлох үйл ажиллагааг эхлүүлэхдээ Хятадын төрийн өмчит “Чайналко” компаниас 250 сая ам.доллар зээлж, түүнийгээ нүүрсээрээ төлөхөөр болсон. Гэхдээ нүүрсээ тонн тутмыг 70 ам.долларын үнээр нийлүүлэх гэрээ байгуулчихсанд учир байна.

Саяхан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа нүүрсний үнийн тухай сонирхолтой яриа өрнүүлжээ. Ухаахудаг, жижиг Тавантолгой компаниуд олборлосон нүүрсээ 70 ам.доллараар экспортлож байгаа гэх хэдий ч хилийн цаана 110 ам.доллараар нийлүүлдэг гэж хэлсэн юм. Түүний үзэж буйгаар эдгээр компаниуд 70 ам.доллараар тооцож татвараа төлчихөөд 40 ам.долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй ондоо дансаар авдаг аж.

Түүнчлэн, үүнтэй ижил “Эрдэнэс МГЛ” компани 70 ам.доллараар нүүрсээ экспортлох гэрээ байгуулсан гэж хэлсэн нь олны анхаарлыг татав. Төрийн өмчийн хороо ард түмний емчийг хумсалж, нүүрсний үнийн 40 ам.долларын зөрүүг хулгайлж байгаа гэх утгатай зүйлийг ч хэлжээ. Түүний дэлгэсэн бас нэг сонирхолтой баримт бол Австрали Улс Хятадад 30 гаруй сая тонн нүүрс экспортлохдоо хоёр тэрбум ам.долларын татвар авсан гэх. Гэтэл Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар 13.5 сая тонн нүүрс экспортлосноор Австралийн дараа орж байгаа хэдий ч ердөө л 200 сая ам.долларын татвар авсан юм байна.

Нүүрснээс татвар авлаа гээд Австралийн нүүрсний ордууд хаалгаа барьж, дампуураагүй ажилласаар л байна. Хэрэв Австралийн жишгээр татвар авбал нүүрсний татвар ирэх оны төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлэх боломжтой тоо юм. Харин Засгийн газар татварыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл оруулсан ч түүнийгээ буцаан татаж татварыг тэг хэвээр үлдээсний учрыг дээр дурдсан. Ингээд Монголын нүүрсээс олох ашиг гэвэл гаалийн үйлчилгээний хөлс гэж тонн тутмаас 1500 төгрөг авахаас өөр зүйл үлдсэнгүй бололтой.

Б.Бат-Эрдэнэ

Монголын үнэн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car