antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2013 1 comment

Хоолонд хордсон Клиник сувиллын хоёр хүүхэд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна

нийтлэсэн Admin

c62b50c73483ef7aoriginalХалдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 23-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувиллаас долоон хүүхэд хордож ирлээ” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн сувилалд шалгалт хийж эхэлжээ.

Үүнд долоон хүүхэд хордсоноос хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байна. Халдварт өвчин судлалын төв хүүхдүүдийн хордсон байдлыг тодорхойлж, эмчилж байгаа юм байна. Харин  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хордлого юунаас болж үүссэн, ахуйн гаралтай ямар нэгэн асуудал байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа аж. Эхний ээлжинд тус сувиллын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулаад байгаа гэнэ.

Урьдчилан таамаглаж байгаагаар хүүхдүүд луувангийн зутан, шар будаатай хоолноос хордсон байх магадлалтай гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 29, 2013 3:05:48 pm )

    ymar zavaan hool ogdiin bee ydarsan huuhduudee toroos anharal taviachee arai dendu umaa

antalya rent a car