antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2013 Comments are off

“Хадгаламж” банкны ганхалт халамжийн хуулиудын бэлтгэл ажил уу

нийтлэсэн Admin

7d469f783dce8eedbig-Ш.Батхүү “Хадгаламж” банкийг төрд өгч, том тохироо хийв үү-

Зүв зүгээр үйл ажиллагаагаа явуулж байсан “Хадгаламж” банк гэнэтхэн “Төрийн банк”-тай нэгдэх юм болов. Энэ үйл явдлыг хүмүүс банк дампуурч байна гэж харж, ярьж байсан. Тэгвэл банк дампуураагүй, 1.1 их наяд төгрөгийн активаа “Төрийн банк” руу шилжүүлсэн. Салбаруудад 150 тэрбум төгрөг байсан гэх мэдээллийг “Жаст” группын Ерөнхийлөгч асан  Ш.Батхүү мэдээлсэн.

Ерөөсөө “Хадгаламж” банк яаруу сандруу “Төрийн банк” болон хувирсан “илбэ”-ийн цаана ганцхан шалтгаан байсан нь өөрийн хөрөнгөгүй гэх шалтаг.  Мэдээж өөрийн хөрөнгөгүй бол зээл өгөхөөс авахуулаад асуудал хүндэрч таарна. Дээрээс нь “Жаст” гэдэг групп ганц банк тэтгэсээр байгаад дампуурах дээрээ тулж байсныг Ш.Батхүү захирал өөрөө хэлсэн.

Гэхдээ энэ банкийг төр мэдэлдээ тун ч хурдан авсан нь цаанаа нэгийг хэлээд байгаа юм. Зарим хүмүүсийн хардаж байгаагаар Ш.Батхүү Ерөнхий сайд асан С.Баярын хүн. Тиймээс МАН-ын гол санхүүгийн өмөг түшгийг эрх баригчид төрийн нэр барьж авч, өрсөлдөгчөө цэвэр шидэх гээд байгаа гэх. Нэг талаар ийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар төрд банк хэрэгтэй байсан болохоор  “Хадгаламж” банкийг мэдэлдээ авч байгаа ч байж болох.

Учир нь ирэх намрын чуулганаар чамгүй олон халамжийн хууль батлагдах байх. Ихэнхийг нь эмэгтэй гишүүд санаачилсан, Ерөнхийлөгч ч мөрийн хөтөлбөртөө багтаасан. Дээрээс Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас тэдгээр хуулиуд дээр анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийн мөнгө, эхчүүдийн цалин энэ тэр гээд мөнгөтэй холбоотой хуулиуд бүгд батлагдах нь гарцаагүй.

Мөн Засгийн газраас залуу гэр бүлийг дэмжсэн 10 хувийн журам гэдгийг гаргах талаар ярьж байгаа. Эхний ээлжинд залуу гэр бүлээс 10 хувийг нь гаргуулаад, үлдсэн 20 хувийг нь Засгийн газрын тусгай сангаас гаргаж, арилжааны банкуудад өгөх талаар ярьж байсан.

Тэгвэл төрд залуу бүлээс 10 хувийн урьчилгааг нь аваад, шууд зээлээ өгчих хувилбар бас байж болно. Заавал Засгийн газраас нэмэлт мөнгө гаргаад байх шаардлагагүйгээр шүү дээ. Ингэвэл илүү амар. Тэгэхгүй арилжааны банкаар дамжуулахаар асуудал үүсэх нь тодорхой. Одоо өгч байгаа найман хувийн зээлийн асуудал дээр ч арилжааны банкууд араа шүдээ гаргаж, иргэдийг баллачих гээд байгаа.

Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд төрд том банк хэрэгтэй байсан ч байж болох. Хэдийгээр “Төрийн банк” гэж байгаа ч жижигдээд байгаа. “Хөгжлийн банк” гэж байгаа ч арилжааны зорилгоор ашиглахгүй байх нь дээр байсан ч байж мэднэ. Ингээд л “Хадгаламж” банкыг төр мэдэлдээ авч, халамжийн хуулийн болон 10 хувийн урьдчилгаа өгөх бэлтгэл ажлаа хангасан байж болох юм.

Энэ явцад төр болон Ш.Батхүү гэдэг хувь хүн хоёрын хооронд ямар масс болоод өнгөрөв гэдэг асуудал байна. “Хадгаламж” банк дампуурч байна гэх яриа гарснаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, зээл авсан асуудал давхар яригдаж байгаа.

Түүнийгээ ч Ш.Батхүү захирал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн “Олон овоот”-ын алтны орд тойрсон элдэв яриа ч бий. Тэгэхээр эдгээр асуудал нь Ш.Батхүү гэдэг хүнийг ороож эхэлсэн учраас “Хадгаламж” банкаа төрд өгч, том тохироо хийв үү гэдэг хардлага ч байгаа юм.

Ямар ч байсан “Хадгаламж” банк төрийн мэдэлд очлоо. Асуудлууд цаашид ундраад явах нь тодорхой. Хувьчлалын асуудал ч яригдаж байгаа. Гэхдээ төр өөрийн мэдлийн банкаараа дамжуулж нэг хэсэгтээ л тоглолт хийж, иргэддээ чирэгдэлгүй үйлчилнэ гэж найдахаас.

Н.Пунцаг

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car