antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2013 1 comment

Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2013 оны хагас жилийнхээ ажлыг дүгнэлээ

нийтлэсэн Admin

19172Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих  хэлтэс нь 2013 оны эхний хагас жилийнхээ ажлыг дүгнэлээ.

Тус хэлтэс нь 2013 оны 1, 2 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөний дагуу нийт 15 ажлыг гүйцэтгэж биелэлт 100 хувь биелжээ. Жил улирлын төлөвлөгөөнд тусгагдаагүй 9 шалгалтыг нэмж төлөвлөн хяналтын харъяа объектод хийсэн байна.

Баривчлах хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавьсан хяналтыг 2012 оны мөн үетэй харьцуулахад хийсэн шалгалт 3.2 дахин, танилцсан удаа 16 хувь, хорих ангийн даргын тушаалыг хянасан 17.8 хувь, прокурорын тогтоолоор өөрчлүүлсэн ба хүчингүй болгуулсан 3 дахин, бичсэн шаардлага 12.5 дахин шүүхээр шийдвэрлүүлсэн прокурорын дүгнэлт 55.9 хувь, ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн 32 хувь тус тус өссөн байна.

Нийслэлийн прокурор, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын баталсан торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг сайжруулах 45 хоногийн   ”Шийдвэрлэлт” арга хэмжээний удирдамжийн дагуу холбогдох ажлыг зохион байгуулж явц байдлыг байнга дүгнэж ажилласнаар эхний хагас жилийн байдлаар торгох ялын биелэлт 46.1 хувь, эд хөрөнгө хураах ялын биелэлт 63.3 хувьд хүрсэн ажлын эерэг үзүүлэлт гарсан байна.

Баривчлах байрны үйл ажиллагаанд тавьсан хяналтыг 2012 оны эхний хагас жилийн байдалтай харьцуулахад прокурорын шаардлага 3 дахин, хийсэн шалгалт 2 дахин танилцсан удаа 99 хувь, цагдан хорих төвийн даргын тушаалыг хянасан тоо 100 хувь өссөн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газрын 2013-2016 онд хамтран хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг санаачлан боловсруулан 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 32 байгууллагуудыг прокуроруудаас хариуцаж ажиллах хуваарь гарган гэмт хэргээс урьдчилан ажлын чиглэлээр шалган туслах ажлын удирдамж боловсруулан ажиллаж байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар 18 мэдэгдэл бичсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн байна. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбоотой судалгаа 2 дахин өссөн. Хууль сурталчилах яриа таниуулгын ажилд хорих 421, 441, 431, 427, 461, 407, 405 дугаар анги, Ашиглалтын өмнөх захиргаанд ял эдэлж байгаа нийт 558 ялтанг хамруулсан байна. Тайлангийн хугацаанд сонин хэвлэл, радио телевизэд өгсөн мэдээ мэдээлэл, ярилцлага нь өнгөрсөн оны мөн үеэс 78 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд цаашид анхаарч ажиллах асуудалд дүгнэлт хийж хяналтын ажилдаа хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилт тавьж байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • domuz kovucu (September 09, 2013 5:19:20 am )

    121273 439423Thanks for the post, was an intriguing read. Curious as to *** you came about that solution

antalya rent a car