antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2013 Comments are off

Нийслэлийн хэмжээнд зам барилга, засварын ажил 62,25 хувийн явцтай байна

нийтлэсэн Admin
avtoНийслэлд хийгдэж байгаа зам барилга, засварын ажил харьцангуй эрт буюу 4-р сард эхэлсэнтэй холбоотойгоор төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад орж, замын хөдөлгөөнийг нээж байгаа юм. Замын ажил 11 сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын явцын талаар нийслэлийн  Авто замын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Нийслэлд зам засварын ажил 62,25 хувийн явцтай байгаа бөгөөд 4 замын ажил бүрэн дууссан, 9 зам, 1 гүүр зорчих хэсгээ бүрэн нээсэн, хажуугийн тохижилт хийгдэж байгаа. Одоо 21 замын ажил хийгдэж,  2 гүүрийн ажил гэрээ байгуулах шатандаа, 3 зам тендерийн үнэлгээний шатанд, 1 замын тендер дахин зарлагдсан байдалтай байна. Иргэд, аж ахуйн нэгжийн газар чөлөөлөх асуудлаас болж, зарим замын ажил төлөвлөгдсөн хугацаанаасаа хойшлогдож, хугацаа алдаж байгаа ч нийслэлийн төсвөөс газрын нөхөн олговрыг шийдвэрлэж, ажлыг түргэвчилж байгаа. Цаашид зам барих, засварлах ажил эрчимтэй үргэлжилж 11 сарын 01 гэхэд дуусна. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр замын хөдөлгөөний ачаалал хэд дахин нэмэгддэг. Энэ жил энэ асуудалд бид нилээн анхаарч, замын ажлыг эрт эхэлсэн. Нөгөөтэйгүүр хотын төвийн хэсгийн зам засварын ажил 9-р сард бүрэн дуусах учир замын хөдөлгөөний ачаалал харьцангуй багасгана гэж найдаж байна. Жил бүр зам барих, засварлах ажлын үеэр замын чанар, арчлалтай холбоотой асуудал үүсдэг. Холбогдох албаныхан мөн анхаарч зам барьж, засварлаж буй компаниудад шаардлага тавин, хянаж ажиллаж байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд зарим уулзваруудыг 4 зам болгох ажил үргэлжилж байна” гэж нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Дээр дурдсан замуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя
Ажил хэрэгжиж дууссан 4 зам:
Ø    120 мянгатын уулзварын барилгын ажил /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км авто замын хамт/,
Ø    СБД, 1-р хороо, Олимпийн гудамжны 1.1 км авто замын шинэчлэлт,
Ø    Цагаан давааны хогийн цэг хүрэх хайрган хучилттай авто зам 1.66 км,
Ø    Шалган бүртгэх товчоодын авто зам;
Зорчих хэсгээ бүрэн нээсэн 9 зам, 1 гүүр:
Ø    БЗД, 16-р хороо, Улаанхуаран зам, Эскадрилын хөшөөнөөс БХИС, Шархадны зам хүртэлх 1.5 км авто замын шинэчлэлт,
Ø    Дандарбаатарын гудамжны 0.9 км авто  замын  шинэчлэлт,
Ø    СХД, 25-р хороо, Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам барих,
Ø    Бэлхийн 5 км авто замын шинэчлэлтийн ажил,
Ø    22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
Ø    Саппорогийн уулзвараас Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-5 шар хүртэлх3.2 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
Ø    СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуучиглэлийн 3.4 км авто замын өргөтгөлшинэчлэлт,
Ø    Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
Ø    СБД, Гадна тойруугийн хойд хэсгийн замын 4-р хэсэг /Дарь Эхийн авто замаас Ганцхудаг-Цайз-Цагаан даваа чиглэлд/1.1 км авто зам,
Ø    Сэлбийн хосгүүрийн өргөтгөл шинэчлэлт /58х2 у/м/;

Гэрээ байгуулах шатанд 2 гүүр:
Ø    Түр гүүр /өргөн 7.35 м, урт 300 у/м/ /Онцгой байдал үүссэн нөхцөлд болон зам барилгын ажлын явцад авто замын хөдөлгөөний саадгүй байдлыг хангах/,
Ø    Ажилчны гудамжны Дунд голын 35х2 у/м доод гүүрийг шинээр хос гүүр болгож шинэчлэх;
Ажил явагдаж байгаа 21 зам:
Ø  СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгож өргөтгөж, шинэчлэх 3000 м.кв,
Ø  ЧД, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км авто зам,
Ø  БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 м авто зам, авто машины нүхэн гарцын хамт,
Ø  БГД, Шүүхийн гудамжнуудын 1.0 км авто  замын  шинэчлэлт,
Ø  Сөүлийн гудамж, Гранд Плазагийн уулзварын шинэчлэлт, 1916.2 м.кв,
Ø  СБД, Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам,
Ø  БЗД, 25-р хороо, “Зүүн Сэлбэ” орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам /Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох/,
Ø  Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэлх/,
Ø  Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт,
Ø  БЗД, 4, 5, 22-р хороо Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүнтийшЦайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлт,
Ø  СБД, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн5 км авто зам,
Ø  Нисэхийн товчоо–Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
Ø  Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлт,
Ø  Бэлхийн шинээр баригдсан замын үргэлжлэл  0.7 км авто зам, нийт 5.7 км-т гэрэлтүүлэг хийх,
Ø  СХД, 3-р хороо, Буяны 2.0 км авто зам,
Ø  БГД, 8-р хороо, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км авто зам,
Ø  Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам,
Ø  Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх 2 км авто зам,
Ø  Дунд гол,Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4.1 км авто замын шинэчлэлт /Гандийн гудамжнаас баруун тийш Ажилчны гудамж/,
Ø  Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
Ø  Нарны замын баруун хэсэг, Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар хүртэлх 1 км авто замын өргөтгөл, шинэчлэлт;
Тендерийн үнэлгээний шатанд 3 ажил:
Ø  Авто замын түгжрэл ихтэй газруудад явган хүний гүүрэн гарц барих /төвийн 6 дүүрэгт/,
Ø  Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто зам,
Ø  МТ шатахуун  түгээх станцийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх  3.1 км авто замын өргөтгөл, шинэчлэлт;
Тендер 2 дахин зарласан 1 зам: ЧД, 11-р хороо, 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит Шонхор захын эцсийн буудал хүртэлх  1.6 км авто зам.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car