antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2013 11 comments

З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр даргын хэрэг цагаадах болов уу гэж бодож байна

нийтлэсэн Admin
2013.03.08-2_500x500Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт АТГ-аас нэгжлэг хийснээс хойш долоо хоног өнгөрлөө. АТГ ямар учраас нэгжлэг хийсэн талаараа мэдээлэл өгөөгүй байгаа. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал нэлээд мууд­сан талаар II эмнэлгийн эмч нар удаа дараа мэдэгдэл хийс­ний үр дүнд Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарахаар болсон. Ер нь биеийнх нь  байдал ямар бай­гаа вэ? 
-Н.Энхбаяр даргын биеийн байдал өдрөөс өдөрт улам л дордож байна. Манайд даргын биеийг эмчлэх, даргын биеийн байдалд га­раад байгаа өөрчлөлтүүдийг оношлох тоног төхөөрөмж оно­шилгооны аппаратууд байх­гүй. Үнэндээ манай эмч нарын арга мухардаад байгаа.
Одоогоор шинж тэмдгийн эмчилгээ л хийж байна. Даргад  нойргүйдлийн шинж тэм­дэг  илэрсэн, хоолны  ямар ч дуршилгүй болсон уч­­раас биеийн жингээ өдөр ирэх тусам  алдсаар л  байгаа.
-АТГ-аас  Н.Энхбаяр дарга болон худынх нь гэрт  нэгж­лэг хийсэн.  Энэ талаар өөрт нь мэдэгдсэн үү?
-Гэрт нь үзлэг, нэгжлэг хийсэн талаар Н.Энхбаяр дарга мэдсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид аль болох нууцалж байгаа. Бие нь ийм тааруухан бай­хад дээрээс нь нэрмээс бол­гож сэтгэл санааны да­рамтад оруулчихвий гэсэн үүднээс одоогоор нууцалсан байдалтай байгаа.
-Нэгжлэгийн дараа аавынх нь биеийн бай­дал муу­­даж  эмнэлэгт   хүр­гэгд­сэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар танд  мэдээлэл бай­на уу? 
-Намбар гуайн хувьд сэтгэл санааны  хүнд дарамт­тай байгаа. Мэдээж хүү нь хилс хэрэгт холбогдоод, гэр оронд нь үзлэг нэгжлэг хийхээр  өндөр  настай хүн дор хаяж л даралт нь хэл­бэлзэх нь тодорхой. Аавын  минь даралт байнга хэл­бэлздэг бо­лохоор энэ талаар би хэнээс ч илүү мэднэ.
-МАХН-ын дарга Н.Энх­баярын гэрт ямар учраас нэгжлэг хийсэн талаараа АТГ-аас мэдээлэл өгсөн үү?  
-АТГ-аас асууж тод­руул­сан юм алга. Ямар үндэс­лэлээр, хэний зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаар мэ­­дээ­лэл алга. Нэгэнт шүү­хийн шийдвэр гараад хэрэг нэг тийшээ шийдэгдсэн энэ үед АТГ-аас манай на­мын даргын ар гэрийнхэн, ха­маатан саданг тайван  байл­­гахгүй байгаад  үнэхээр их харамсаж байна.
-НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлгээс болж Н.Энхбаярын гэрт нэгж­­лэг хийсэн тухай эх сур­валжууд мэдээлж байсан. Энэ талаар та ямар бо­долтой явна? 
-Хүмүүс янз бүрээр л хардаж, тайлбарлаж байна. Миний бодлоор бүх юмны гогцоо тайлагдах сэжүүр гарав уу гэж бодож байгаа. Хүмүүс Т.Билэгт даргатай холбож тайлбарлаад байгааг ойлгож байна. Т.Билэгт гэ­дэг хүн бол тухайн үед нийслэлийн ИТХ-ын дарга байсан.
Даргатай холбоотой өмч хувьчлалын асуудал бүгд л нийслэлийн ИТХ дээр олонхоороо шийдвэрлэгдсэн асуудал. Тэгэхээр эцсийн дүндээ Т.Билэгт дарга ирнэ гэдэг нь өөрөө бүх зүйлийн зангилаа тайлагдаж, дам сургаар хэрэгт холбогдуулж байсан  даргын хэрэг ца­гаа­дах болов уу гэсэн байр суурьтай байгаа.
-Т.Билэгтийн өгсөн мэ­­дүүлгийн дагуу Н.Энх­бая­рыг цагаатгах биш ха­рин ч ялыг нэмэгдүүлж бол­зош­гүй талаар сүүлийн үед яригдаад байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна? 
-Хэвлэлүүд  юмыг үнэн зөвөөр нь мэдээлж байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр намын нөхөд, гэр бүлийнхэн нь мэдээгүй байхад Н.Энх­баяр суллагдана гэж бодож байна.
Улстөрчдийн хараанд хэт ихээр орчихоороо хэв­лэл мэдээллийн үнэн бодит  байдал алдагдаж, зарим хү­мүүсийн зовлон дээр шоуд­сан, ард иргэдийг төө­рөг­дүүл­сэн зүйл болж ху­вираад байна.
-Тун удахгүй  магадлан­гаар суллаж  магадгүй гэсэн  яриа гараад байгаа? 
-Даргыг баригдаж хо­ригдсоноос хойш нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Хүмүүс магадлан гэж яриад байгаа юм. Магадлан бол эрүүл мэндийн ялын гуравны хоёрыг эдэлсэн тохиолдолд яригддаг шүү дээ. Тэгэхээр магадланг хүлээж суух цаг хугацаа байхгүй.
Хүний эрүүл мэнд бол хоног өдрөөр биш цаг ми­нутаар хэмжигддэг. Ма­гад­лангийн хувьд би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ма­гадланг хүлээнэ гэдэг нь ааж­маар үхэл рүү нь л явуулж  байгаа хэрэг шүү дээ.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (July 24, 2013 11:47:15 am )

    erguu avgai

    • bb (July 29, 2013 2:16:16 pm )

      **** ***** mal awgai

  • saruul (July 24, 2013 11:53:29 am )

    baynselenge odoo enhbayrt yamr ortei hun bolood ingtlee hudlaa unen ym yarij omoorood bgaan boldoo ene humuusiin ard unen aimshgiin yaria aimaar tolovlogoo aimaar bodol zorilgo nuugdaj bgaa daa baliarttsan zavaartsan ymnuud

  • stupid (July 24, 2013 12:06:06 pm )

    toriin albanaas ****an mongo idej avilga avaad hoogdson baliar avgai odoo ingeed toriin tolgoid garchih gej arai ch dee

  • Anonymous (July 24, 2013 12:08:14 pm )

    bitgii muruud ***** avgai min

  • irgen (July 24, 2013 1:39:58 pm )

    Ene hun bainga ingej budilsan yarilst**** ogoh yamar ****rd****tai yum be. Tegeed ch MAHN-n yamar zutgelten bolood ingeed bdg yum be. Oort chini nohorsgoor zovlohod bitgii ingej oron garan yarilst**** ocgh bai gej helye.

  • balai yum u (July 24, 2013 6:17:27 pm )

    T1T gej medehu. Yun hils mils geed soliorood bgaan be. Ter chini hulgaich shuu de. Nyamdorjiig bodvol deer l gej helsen bolohoos.

  • Cүрэн (July 24, 2013 8:33:33 pm )

    Хүүе Баянсэлэнгэ гишүүнээ эмэгтэй хүний хувьд зөвлөе .Хууль ун******д зөв ярилц******** өгөөчээ . Энхбаяр даргад санаа тавьж байгааг чинь ойлгож байна аа . Гэхдээ тусалж чадөхгүй бол битгий орон гаран юм ярьж гай болоочээ … Хууль хяналтынхан судалж нягтлаад суллана байхаа . Монголчуудаа тэнхээтэй явахад тэмээ өгснөөс ,тэвдэж явахад тэвэн өгсөн нь дээр гэдэг шиг ..бие биендээ сэтгэлийн дэм хайрлаж амьдарцгаая

  • zochin (July 25, 2013 3:35:09 pm )

    bolimoor yum aa ene avgai.manai darga…namiin darga….dargiin ger bul….manai darga…chamd er ni darga gehees oor hiij b ga ajil b na u.bi ene avgaig zuragtaar garahiig haraad ichdeg.negfg l ikh amisgaaadasan avgai.ikh huraliin gishuun u enkhbayariin zarts uu.oilgokh yum alga.enkhbayariig dagaj 1 olsood 2 uilaad l gishuun bolson hun arga ch ugui baikh da.orovdomoor….

  • irgen (July 25, 2013 4:22:42 pm )

    ene ***** avilga avch ajlaasaa huugdsun avgaig demjij gargasan nam bolon irged yostoi ***** gehees uur yu gehev.iim UIH gishuun baiih ch gej dee kekekke

  • zochin (July 27, 2013 2:10:25 pm )

    5 tolgoi mungiig ichehgvi idej bga bagabandiig ochirbattai shorond hiigeche elbegee yalgabartai vzej bga yum chin bayartsogtii yagaad hiihgvi bna mongol oron bishe

antalya rent a car