antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 1 comment

Хууль үйлчэлдэггүй Сод монгол групп

нийтлэсэн Admin

Төрийн өмчийг түрээсийн гэрээгээр түр хугацаанд эзэмшээд эргээд эзэн нь болж суух хүсэлтэй Сод монгол групыхэн

монголын шүүх хууль хяналтын байгууллагаас давсан эрх мэдэлтэй болхоо ахин нэг удаа баталж байна. өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчид үлдсэн цөөн хэдэн байгууламжын нэг нь МТҮП-ийн байр байсан бол одоо харин Сод Монголын мөнгөний машин болох учиртай болоод байна. Сод монгол анх 2010 онд МТҮП-тай түрээсийн гэрээ байгуулсан боловч хэдэн сар дараалан түрээсийн төлбөрөө төлөлгүй луу унжиж, төрийн өмчид үнэгүй эзэн суух хүсэл сонирхолоо эхлүүлсэн байгаа юм.

Мэдээж энэ чинь төрийн өмч шүү дэ. Энэ ч утгаараа ай ти паркийн захиргаа түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлтийг тавьсан боловч нохой хуцсан дайнд хүлээж авахгүй байсан гэж байгаа. Аргаа барна хуультай монгол улсад ажиллаж байгаагын хувьд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байгаа юм. Шүүх түрээсийн төлбөрөө төлж, цаашид гэрээнийхээ заалтыг биелүүлээгүй учраас гэрээгээ цуцлах ёстой гэсэн шийдвэрийг гаргаад өгчихсөн байгаа юм. Гэтэл дүүргийн шүүх Содмонголын өмнө жижигдсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр юу ч биш байсан учраас нийслэлийн шүүхэд давж заалдхаас өөр аргагүй болсон байгаа юм.

Нийслэлийн шүүх харин өнгөрөгч 6 р сарын 22 ны өдөр МТҮП-ыг өөрийн эзэмшлийн байраа буцаан авч түрээсийн гэрээг цуцлах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байгаа юм. Тэгээд ч нэмрийг эс олж байна. Содмонголыхон шүүхийн шийдвэрийг гишгэж төрийн өмчийн барилга байгууламжыг нурааж, барилгын хийцийг нь өөрчлөн нөгөө ай ти паркын хэдэн муу дарга нарыг нь хамгаалалтын ажилтнуудаар хашуулж байгаад ажиллаж байна гэнэ. Одоо монголдоо ганцхан МТҮП-нь сод монголын кино театер болхын гэнэ. Харин тэдэнд монголын шүүхээс давцан эрх мэдэлийг хэн гэгч эрхэм олгож, ямар хэмжээний хөрөнгө мөнгөөр хамгаалж байдаг вэ гэдэг нь сонирхолтой болж байна да.

manan


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • хохирогч (December 18, 2016 10:38:44 pm )

    Нью Тур Сафарис нэртэй охин компани чинь дампуураасай улаан цагаан луйвар чинь болсон новшнууд Өргөө 3 аа хийлгэчихээд мөнгөө өгчиж чаддаггүй лалрууд болохгүй бол шинэ оноос өмнө хийсэн ажлаа нураанаа за алдах юмгүй шү ядуу бид нар юунаас айн гэж

antalya rent a car