antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

Ираны зөн билэгтэн хорин айлыг тусгайлан хүлээн авна

нийтлэсэн Admin

ОХУ-н ТНТ телевизээс зохион байгуулдаг  “Зөн билгийн тулаан 10” нэвтрүүлгийн ялагч Мохсем Нарузи “Монголын зөн билгийн академи”-ийн урилгаар  өнгөрөгч баасан гаригт Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Тэрбээр зургаан хоногийн турш манай улсад айлчлахдаа 20 айлыг сонгон тусгайлан уулзахаар төлөвлөөд байгаа гэнэ. Мөн энэ сарын 19-ны өдөр Сөүл ресторанд “Аз жаргалд хүрэх зам” нэртэй лекц унших ажээ. Лекцийн үнэ 150 ам.доллар гэнэ.

Ингээд та бүхэнд Ираны зөн билэгч Мохсем Нарузийн сэтгүүлчидтэй уулзсан ярилцлагаас хүргэе.

Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Агуу их Чингис хааны нутагт ирнэ  гэдэг миний багын  мөрөөдөл байлаа.

Монголоос юу мэдэрч байна?

-Онгоцоор нисч байгаад монголын хил дээгүүр орж ирэхэд надад их дулаан, сайхан энерги мэдрэгдсэн. Мөн маш их баялаг мэдрэгдсэн. Монголчуудыг энэ их баялгаа зөв зохистой ашиглаасай гэж хүсч байна. Хэрэв тэгж чадвал танай улс тун удахгүй өндөр хөгжилд хүрч чадна.

Онгоцноос буугаад хот дундуур явж байхад хүмүүсийн нүднээс гэрэл цацарч байсан нь  сэтгэл сайтай ард түмэн гэдгийг илэрхийж байсан.

Монголчуудад хандаж юу хэлмээр байна?

-Монголчуудыг эзэн Чингис, эрэлхэг баатрууд шигээ эх орондоо хайртай байж, хамгаалж байгаасай гэж хүсмээр байна. Надад мэдрэгдсэн энэ  их мэдрэмж үнэн байгаасай гэж хүсч байна.

Таны монголд байх хугацаандаа нийт 20 айлыг үзнэ гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ айлуудыг ямар шалгуураар сонгох вэ, мөнгө ихтэй айлуудыг сонгох юм биш биз?

-Түүнийг би сайн мэдэхгүй байна. Мэдээж  тодорхой хэмжээний төлбөр төлөх байх. Тэгэхдээ тус айлуудыг “Монголын зөн билгийн академи”-аас шалгаруулна. Тэр айлуудад л би очно гэж байлаа.

Дашрамд дуулгахад, зөн билэгч Мохсем Нарузи Монголд газардсан даруйдаа Монголын газрын зураг хүссэн гэнэ. Учрийг асуухад “Чингис хааны онгон Монголдоо байгаа нь надад мэдрэгдэж байна. Би түүнийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

А.Золжаргал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car