Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр орой 18:50 цагт эх орондоо иржээ. Тэрбээр долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртээд байгаа. Энэхүү амжилтаараа Хакухо мэргэжлийн сүмод хамгийн олон түрүүлсэн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм.
Долдугаар сарын тэмцээн дуусаад сүмочид Японы хотуудаар явж, үзүүлэх барилдаан хийдэг ч Хакухо чөлөө авсан байна.
Харин төрсөн нутаг Төв аймгийнхаа ойд зодоглох тухай мэдээлэл гараад байсан ч Нагоя башёгийн явцад баруун дал, хавирга хавьдаа гэмтэл авсан учраас наадамд зодоглож чадахгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
çî÷èí (July 23, 2013 12:35:06 pm )
Òýð ÿïîíû èðãýí áîëñîí þì ÷èíü ìîãíîë÷óóä áàðèëäóóëàõã¿é áàéõ ¸ñòîé.è÷ýõ÷ã¿é ìîíãîëä èðæ áàéäàã.
1 Comment