Монголын оюутны спортын холбооноос өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлажээ.
Хэвлэлийн бага хурлаар саяхан ОХУ-ын Казань хотноо явагдсан 27 дахь удаагийн Универсиад наадамд үзүүлсэн амжилт, медалийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж.
Мөн ирэх пүрэв гаригт “Буянт Ухаа” спортын цогцолборт болох Ази тивийн чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний тухай энэ лхагва гаригт 11.00 цагт “Blue Sky” цамхгийн III давхарт асашёорюү Д.Дагвадорж, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны (FILA) дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл өгөх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ah ni (July 23, 2013 12:27:58 pm )
ene Golog yugaa medeeldeg yum bee..
1 Comment