Мал, амьтныг зохиомлоор хээлтүүлдэг арга энгийн үзэгдэл юм. Харин хүн дээр тулахаар ёс зүй яригддаг. Үүнийг англичууд 1978 онд амжилттай туулж эрдэмтэн Т.Эдвардсон. С.Стертое нар дээрх аргыг хэрэглэн Л.Браун хэмээх эмэгтэйг жирэмслүүлсэн нь жинхэнэ шуугиан тарьсан билээ.
Энэ үзэгдлийг эхэндээ ёс зүйгүй хэмээн улстөр, шашин, шинжлэх ухааныхан бараг бүгд эсэргүүцсэн ч Л.Браун охин төрүүлснээр дарагдсан түүхтэй. Хорь гаруй жилийн дараа Л.Брауны охин нөхөрт гарч эрүүл хүүхэд төрүүлсэн нь эргэлзээг бүрэн тайлж, хоёр эрдэмтэн өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн юм.
Манай улсын хувьд шинэ мянганы эхээр яригдаж “Амин маргад” гэх хувийн эмнэлэг анхдагч болсон. Ийм аргын анхны хүүхэд 2003 онд мэндэлсэн бөгөөд Архангайн харьяат ажээ. Энэ эмнэлгээс гадна дээрх эмчилгээг ЭНЭШТ-ийн Үр судлалын лаборатори, “Ануухай” хувийн эмнэлэгт хийж байна.
Ийм эмчилгээний үр дүн дэлхийд 15 орчим хувь байдаг бол манайд 20-иод хувьтай нь өндөр үзүүлэлт гэхээс яахав. Өнөөдрийн байдлаар төрөхөө хүлээж байгаа азтай эмэгтэй дээрх гурван эмнэлэгт 10 орчим байна. Энэ тохиолдлыг хүний эрхийн талаас нь маш нууцын зэрэглэлд оруулдаг ажээ.
Г.МӨНХ
Эх сурвалж : “Маш нууц”
Холбоотой мэдээ
Comments are closed.