antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

V ДЦС-ЫГ СОНИРХСОН ГИГАНТУУД БА ХӨЛД ЧИРЭГДСЭН МОНГОЛЧУУД

нийтлэсэн Admin

Улаанбаатарын гэр хорооллын дэлгүүрүүдийн хамгийн гүйлгээтэй барааны тоонд лаа, шүдэнз ордог тухай “Дэвжих” дэлгүүрийн худалдагч Э.Мөнх-Амгалан ярьсан. Монгол Улс баяжиж, Улаанбаатар хот хөгжиж байгаа л гэх. Гэвч улсын нийслэлд цахилгаан тасрах үзэгдэл өнөө хэр байсаар байгааг юу гэж ойлговол зохих вэ? Улаанбаатарыг зорьсон нүүдэл тасраагүйн дээр аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байдаг. Гэтэл цахилгаан станцын хүчин чадал яг хэвэндээ. Ямар сайндаа л цахилгаан хязгаарлаж байх вэ дээ. Өдгөө Улаанбаатарын цахилгаан станцуудын хүчин чадал 760 МВт байгаа бол хэрэгцээ 848 МВт болж нэмэгджээ. Ирэх жил 921 МВт болж нэмэгдэх юм гэнэ билээ. Хүчин чадлаасаа давсан хэрэгцээг хэрхэн хангах вэ?

V ДЦС 2015 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ БОЛОМЖТОЙ

III ДЦС-ыг түшиглэн барих V ДЦС-ийг нийслэлчүүд зургаан жил хүлээлээ. Гэтэл өдгөө тендерийн ялагчийг тодруулж амжаагүй байгаа талаар уг төслийн удирдагч Б.Эрдэнэбилэг ярьсан. Тендерийн ялагч ирэх жилийн эхээр тодрох юм билээ. Б.Эрдэнэбилэгийн ярьж буйгаар V ДЦС 2015 онд ашиглалтад орох боломжтой аж. Тэгвэл энэ үед Улаанбаатарын цахилгааны хэрэгцээ 1043 МВт болж өсөх тооцоо бий. 2008 онд анхны тендер зохион байгуулахад БНХАУын “China Datang Corporation” л материалаа ирүүлж байсан. Тэгвэл гурван жилийн дотор уул уурхайн арвин баялаг Монголыг дэлхийн нэн сонирхолтой цэг болгож, хөрөнгө оруулагчдын цуваа тасрахаа байв. Үүнтэй холбоотойгоор V ДЦС барих тендерт өдгөө 40 гаруй компанийн нэр дуулдаж байна. Тэдний дунд “Marubeni”, “Mitsui”, “Samsung corporation”, “Bechtel” зэрэг гигантуудын нэр цохиж явна. Улаанбаатарын цахилгааны хэрэгцээг хангах V ДЦС томоохон компаниудын сонирхлыг юугаараа татаж байна вэ?

ЭХЛЭЭД ЖИЖИГ, ДАРАА НЬ ТОМ РУУ

Уг төсөлд Азийн хөгжлийн банк хамтарч байгаа. Тус банк V ДЦС барих төслийн зөвлөх компаниар АНУ-ын “H&J”-г сонгосноос эхлээд л гадна, дотнын томоохон компаниудыг сонирхлыг татаж эхэлсэн. Өдгөө ТЭЗҮ-ийг тооцоолж байгаа ч нийтдээ 1.4 тэрбум ам.долларын хө- рөнгө зарцуулах нь тодорхой болсон аж. Эрчим хүч ний салбарт сүүлийн жилүү дэд сонсогдоогүй их мөнгөний сураг гигантуудыг цуглуулсан гэхэд үнэмшилтэй сонсогдохгүй байна. Жилд 820 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож буй V ДЦС жилдээ 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос даруй хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх аж. Мөн нүүрснээс ялгаруулах утааг 100 хувь цэвэршүүлж, үнсний 99 хувийг шүүн, барилгын материалд ашиглах боломжтой байхаар тооцоолжээ. Улаанбаатарт урьд хожид байгаагүй шинэ технологи бүхий ДЦС барих нь дараа дараачийн олон бүтээн байгуулалтын үндэс учраас л гаднынхан сонирхож байж магадгүй. Уул уурхайн салбар үсрэнгүй хөгжиж байгаа ч эрчим хүчний асуудал өнөө хэр шүдний өвчин болж байгаа. Мэдээж энэ хэрэгцээг хангах ДЦС байгуулах олон ажил ард хүлээж буй учраас л эхнийх дээр нь ийн дугаарлаж буй бололтой. Үнэндээ 850 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станц байгуулах тийм ч дуулиантай төсөл биш л дээ.

ТЕНДЕРИЙН БОЛЗОЛ МОНГОЛ КОМПАНИУДАД ТААЛАГДСАНГҮЙ

Уг тендерийг олон улсад нээлттэй явуулж байгаа. Тиймдээ ч оролцох хүсэлтэй компаниудын дийлэнх нь гаднын төлөөлүүд байв.

-Нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцын инженерингийн болон зураг төслийн ажил гүйцэтгэж байсан туршлагатaй байх.

-Өөрийн орон болон гадаад улсад дулааны цахилгаан станц барьж, ашиглаж байсан туршлага, төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх.

-Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх, шаардагдах санхүүжилтын эх үүсвэрийг (ялангуяа non/limited recourse хэлбэрийн) бүрдүүлэх чадвартай байх. Эдгээр шалгуур үзүүлэлтийг хангасан компаниудад тендерт оролцох боломжтой. Гэвч энэ дунд байгаа “… өөрийн оронд болон гадаад улсад дулааны цахилгаан станц барьж, ашиглаж байсан туршлагатай…” гэх өгүүлбэр Монголын компаниудад өндөр босго тогтоож байгаа бололтой. Гадаадад цахилгаан станц барих хэмжээний хүчин чадалтай, туршлагатай компани Монголд тун цөөн. Тиймээс уг тендерт зөвхөн гаднынхныг оролцуулах зорил готой хэмээн дотоодын компаниуд хардаж буй нь ор гүй үг бололтой. Өдгөө V ДЦС барих тендерт “Моннис”, “STX Mongolia”, “Оюуны ундраа”, “Ньюком”, “Тавантолгой транс” зэрэг цөөн төлөөлөл оролцох сонирхолтой байгаа аж.

ГИГАНТУУДЫГ СОНЖИХ УУ?

Тендерт оролцох сонирхолтой компаниудын тоонд дэлхийд томд орох гигантуудын нэр цохиж яваа нь олон хүний гайхшралыг төрүүлж байна. Тэдний ДЦС барьж байсан туршлагыг хамтдаа сонжъё.

“INTERNATIONAL POWER – SUEZ”

Англид төвтэй уг компанийн хөрөнгийн хэмжээ 4.9 тэрбум ам.доллар. Лондоны хөрөнгийн биржид бүртгэл тэй “International Power – Suez” нь Австрали, АНУ, Канад Франц, Герман, Тайланд зэрэг 21 оронд ДЦС барьж байжээ.

“BECHTEL DEVELOPMENT”

АНУ-ын гурав дахь том компани “Bechtel group”-ийн мэдэлд байдаг. Хөрөнгийн хэмжээ нь 31.8 тэрбум ам.доллар бөгөөд дэлхийн 50 гаруй оронд ДЦС болон цө- мийн реактор байгуулж байв.

“EUROSIBPOWER-ENGINEERING”

Европын зах зээлд нөлөө бүхий тус компани 2008-2012 оны хооронд 180 тэрбум ам.доллараар үнэлэгдэх ДЦС барих ажлууд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж.

“SAMSUNG ENGINEERING”

5.3 их наяд вонын үндсэн хөрөнгөтэй тус компани Саудын Араб, АНЭУ, Энэтхэг, Тайланд зэрэг 30 гаруй оронд ДЦС барьж байсан туршлагатай.

“MACQUARIE CAPITAL”

Тус компани 6.6 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Macquarie group”-ийн мэдэлд байдаг. V-ДЦС-ийн тендерт эдгээ рээс гадна 22 компани оролцох хүсэлтэй байгаа юм билээ. Ийнхүү энэ сарын 28 хүртэл тендерийн материалыг хүлээн авч, чухам хэн хэн нь тендерт оролцож, шалгарах болзол хангасныг дуулгах байх. Ямартай ч 2008 оных шиг ганцхан компани оролцохгүй нь. Гэхдээ дээрх “нэр дэвшигчид”-ийг харахад Монголын компани шалгарах магадлал тун бага байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car