antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

“Эрдэнэт” үйлдвэр дүрвэгсдийн оромж болжээ

нийтлэсэн Admin

Олон жилийн турш Монгол Улсыг тэжээж,  тэтгэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр өдгөө дүрвэгсдийн оромж болжээ. Төсвийн ихэнх орлогыг нуруундаа үүрдэг эл газарт шургалсан нэгэн хэтэвчээ зузаатгаж, хадгаламжаа аривжуулаад буцдаг талаар явган яриа их бий. Ямартаа л, тус үйлдвэрт албан тушаал хашихын тулд өнөөгийн эрх баригчдын хөлд нь дүүжлэгдэж, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж байвч нэмэр болоогүй гэх гомдол тасардаггүй.

Харин үе үеийн эрх мэдэлтнүүд өөрийн гар, хөлөө тус үйлдвэрт “мөнгө хүүдийлүүлэхээр” нутаг зааж илгээдэг нь нууц биш. Иймдээ ч эрдэнэтчүүд тэднийг нүүдлийн шувууд гэж нэрлэх болжээ. Ямартай ч нэгэн цагт экс Ерөн­хийлөгч Н.Энхбаяраас эх­лээд хулгайч тэрбумтнуудын жаг­саалт “Эрдэнэт”-ээс эхлэлтэй гэх яриа гарах вэ дээ. Харин сүүлийн үед хэрэг хийчихээд сураг нь тасарсан эрхмүүд хэдийнэ “Эрдэнэт”-д шургалсан талаар мэдээлэл хүргэе. Энэ удаагийн нүүдлийн шувууд хэзээ төрхөмдөө буцах бол…

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг  Хөрөнгийн биржийг “Хас”-ын гэгддэг, МАН-д шургалсан нэгэн. Н.Энхбаярын Засгийн газрын танхимд Үйлдвэр худалдааны сайд байсан тэрбээр өдгөө “Эрдэнэт”-ийнхнийг хоёр талцахад хүргээд байгаа гэнэ. Тэрбээр Архангайн угшилтай. Иймдээ ч нутгийн фракцаа байгуулж, зарим төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Уг нь Намбарын хүү Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодоогүй байсан бол Ч.Ганзориг Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын суудалд тухлах байсан талаар улс төрийн хүрээнийхэн цайны хачир хийдэг.

Экс их өрийг тэглэсэн талаараа тухайн үедээ шуугиан тарьж, Монголдоо л “од” болж байлаа. Гэтэл их өр тэглэгдсэн эсэх нь эргэлзээтэй болж, асуудал дахин босоход хүрэв. Уг нь Оросод төлөх өр үнэхээр цуцлагдсан бололтой гэх мессэж нисч энэ асуудлыг эргэж сөхөхөөргүй болоход Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, улмаар Ч.Ганзоригийг өөд татан “Эрдэнэт” үйлдвэрийн даргын албан тушаалаар “мялаасан” гэдэг.

Харин өдгөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий захирал Ч.Ганзоригт дахин лүндэн буулгасан гэх сураг дуулдана. Үнэндээ ч 11.4 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувь хүртэл нь цуцалж чадсан Н.Энхбаярыг шууд буруутгах аргагүйг улстөрчид ярьж байна. Цагийн ажлыг цагт нь амжуулдаггүй хурган даргын гайг ард түмэн амсах нь гэх бухимдал ч бий болж байлаа. Юутай ч их өрийн үлдэгдэл нэгэнт сөхөгдсөн хойно хариуцлага тооцох албан тушаалтнууд гарч ирэх нь тодорхой. Зарим эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд асан С.Баяр Ч.Ганзоригийг тун удахгүй суудлаас нь “хусч” мэдэх талаар мессеж хөвөрнө. Үүний хажуугаар Ч.Ганзоригтой холбоотой элдвийн мэдээлэл Ерөнхий сайдын чихэнд хүрэх болсон гэнэ. Тухайлбал, түүний шахааны бизнесийг цэцэглүүлэх болсон төдийгүй идэж, уух нь тамтгаа алдсан гэх мэдээлэл Засгийн газрын тэргүүний чихийг халууцуулах болжээ.

Түүнчлэн Монголын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт хүн зодсон, ажилдаа хайнга хандсан хэргээр халагдаж байсан ЗТБХБ-ийн Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх шургалжээ. Тэрбээр тус үйлдвэрт Хөгжлийн асуудал эр­хэл­сэн орлогчоор ажилладаг. “Симба” хочит УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энхийг ууган хүчний генсекийн шадар гурван цэргийн нэг гэдэг. МАХН-аас ууган нэрээ сэргээж,  МАН болоход мань эр бага хурлын гишүүн болсон. Ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг хэмээн Ардын намынхан үздэг юм билээ. Гагцхүү У.Хүрэлсүхтэй эндүүрмээр адилхан түргэн зантай тул тэрхүү араншин нь чөдөр болж мэдэх талаар ч хуучилцгаадаг.

Тус үйлдвэрт бас нэгэн дуулиантай эрхэм амьдрах болсон нь Х.Баттулга. Тэрбээр сонгууль будлиантуулж, улмаар 2008 оны долоодугаар сарын 1-н гэх хар өдрийг түүхнээ мөнхлөхөд чамгүй гавьяа үзүүлсэн хүн гэгддэг Сонгуулийн ерөн­хий хорооны дарга асан Б.Бат­­тулга мөн л мөнгөний их уурхайд тарвалзаж сууна. Эрхэм дарга эл үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалтай. Улсын Дээд шүүхээс мань эрийг “Албан ту­шаа­лаа хэтрүүлэн ашиглаж, ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан” гэж үзсэн. Харин нам нь түүнийг шагнаж, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлын орлого ихтэй албан тушаалд “дэвшүүлэн” залсан нь энэ.

Мөн МХЕГ-ын дарга асан Я.Содбаатарыг намынхаа нарийн бичгийн даргаар сонгогдох үед дэд дарга орыг нь залгамжилж мэдэхээр байв. Я.Содбаатарын хувьд МАН-ын хуучин кадр. Багагүй шанстай түүний хуучин суудалд дэд дарга Д.Ганбатыг томилох санал гарч байсан ч туххайн үед газар авалгүй намжсан юм даг. Улмаар Хөрөнгийн биржийн захирал асан Р.Содхүү томилогдож билээ.

Харин Р.Содхүүг МХЕГ-ын даргаар томилогдсоны дараахан дэд дарга Д.Ганбат ажлаасаа халагдаж, мөн л мөнгөний их уурхайд газар заагдаж байв. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Гадаад худалдаа хариуцсан захирал. Түүний өмнө эл суудал дээр тухалж байсан Х.Оюунцэцэгийг “Совет”-ын хурлаар солих шийдвэр гаргасан байдаг. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн найдваргүй болсон авлага 96 сая ам.долларт хүрчээ. Энэ их мөнгийг тэгээд хэн нь “идсэн” талаар асуудал хөндөгдөж, эрх баригчдыг багагүй сандаргах нь тэр. Энэ үеэр олон эрхмийн ашиг сонирхол хөндөгдөж, МАН-ын доторх хотын фракцынхан Д.Ганбатыг зүтгүүлжээ.

“Эрдэнэт” ХХК-д том­чуу­дын хувьчилж авсан бизнес нь ган бөмбөлгийн шахааны най­маа хурцаар хөндөгджээ. Зэ­сийн хүдэр бут­лах зориулалттай эл ган  бөм­бөл­гийн наймаанаас эрх мэдэлтнүүд сая, сая долларын ашиг олдог аж.  Ихэнх нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шах­даг талаар ч мэдээлэл бий. Тэдний энэхүү бусармаг үйлдэлд Х.Оюунцэцэг цэг тавих гэж зөрүүдэлсэнээр ажлаасаа хусагдаж, түүний оронд Д.Ганбатыг төрхөмд нь буцаан авчирсан нь энэ. Учир нь тэрбээр эрх мэдэлтнүүдийг эрх ашгийн зөрчил хийгээд хууль бус наймааны талаар мэдэж байвч огтхон ч тоодоггүй гэнэ. Иймээс л эрх баригчид хуучин утсан хүүхэлдэйгээ үгүйлсэн нь энэ. Т.Бадамжунай сайдын баз гэгддэг эл эрхэмийг 90 гаруй тэрбум  төгрөгийн өрийг үүсгэсэн гол эзэн нь   хэмээн ярих нь бий.

Түүнчлэн тус компанийн санхүү хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан Б.Болдбаатарыг чөлөөлж, оронд нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Жаргалсайханыг томилсон нь бас л жигтэй. Шударга бус өрсөлдөөний газрын даргаар ажиллаж байсан түүнийг генсек У.Хүрэлсүх өөд татсаар саалийн үнээний дэлэнг шувтруулж байгаа гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой дэг шүү. Хэнд эрх мэдэл байна, түүгээр дамжуулж бүхнийг хийж болдог бичигдээгүй зарчмаар МАН-ын бага хуралд У.Хүрэлсүхийн бүлэглэлийнхэн хүч түрэн орж ирсэн нь өнөөх  хүмүүс.

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр дүрвэгсдийн оромж болж, нутгийн залуус дайжих болжээ. Учир нь нүүдлийн шувууд ирсэн даруйдаа өөрчлөлт шинэчлэлт нэрийн дор бүгдийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн бусниулж орхидог жишиг тогтоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car