antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2013 17 comments

Төрийн луйварчин

нийтлэсэн Admin

143908551e690e51fa9621Тэр ард түмнээс хулгайлсан, зувчуулсан, хумсалсан. Монгол Улсын нэрийг зарсан, идсэн, өмлөсөн. Одоо үүнийгээ худал гэх юм бол тэр жинхэнэ шийдсэн луйварчин. Харин түүнийг өмөөрөгсөд Монголын ард түмний өмнө нүглийн нүдийг гурилаар хуурагсад болох учиртай.

Өнөөдөр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрхэм гишүүд яг ийм хэрэг үйлдчихлээ. Тэдний өмөөрөөд байгаа этгээд санхүүгийн луйвраар олсон мөнгөө оффшор бүсэд нууж байсныг нь олон улсын сэтгүүлчид илрүүлж, дэлхийгээр нэг Монголын нэрийг муугаар дуудуулсан. Дуудуулахдаа бас булайгаа чирсэн нь Швейцарийн банкинд данс нээлгэхдээ өөрийгөө хятад хүн гэж тодорхойлсонтой холбоотой. Нээрээ эрлийз байж мэдэх нөхөр шүү гэх хардлага тэгэхэд Монголоор нэг тархсан.

Харин хийсэн хэргээ хүлээж, түмний өмнө гөлөлзөж байсан С.Баярцогтын царай одоо ч нүдэнд харагдаж байна. Олны гэсгээлээс нуугдах аргагүй болсондоо цус харвах дөхсөн тэрбээр “Би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж байсныг бүгд санаж байгаа. Өөрөөр хэлбэл “Би хариуцлага хүлээхгүй, хэрэг хийгээгүй” гэж хэлээгүйг нь гэмээ хүлээсэн гэж шууд ойлгож болно. Тэгээд одоо хариуцлагаа хүлээхгүй, юундаа тойрч зугтаад байгаа юм.

Харин Монголын төр энэ цайрсан луйварчныг өнөөдөр “нэр төртэйгөөр” хаацайлж, ардаа нуух гэж оролдов. Даравч дардайна гэдгээр парламентын ард нуугдаад ч далд орохооргүй цайрсан хүн дээ. Уг нь хэрэг хуучирдаггүй гэдэг хатуу үнэн бий хэдий ч УИХ-ын эрхмүүд хорвоогийн энэ хуулийг зөрчиж буйгаа зарлаадахлаа. Үүнийг эх орноосоо урвасан, ард түмнээс нүүр буруулсан, дэлхий нийтийн өмнө Монголыг ичээсэн хэрэг гэхээс өөр арга байхгүй. Үнэн нь л ийм юм.

С.Баярцогтын нэрээр цоллогдох хэргүүд тэр Швейцарийн банкин дахь нууц данс, хөрөнгө орлогын мэдүүлгээс тас нуусан, ямар хөрөнгөөр байгуулсан нь мэдэгдэхгүй ашиг өндөртэй хувийн компаниар дуусахгүй. Сэлэнгийнхний итгэлээр хөөрхөн тоглож, Монголын улс төрийн суудалдаа барьцалдаж үлдсэн энэ хүн АН Засгийн эрхэнд гармагц хошуу цорвойлгож байгаад зүгээр өнгөрнө гэсэн хардлага үнэн болж хувирсан нь харамсалтай.

Уг нь С.Баярцогтын гэх хавтаст хэрэгт Оюутолгойн гэрээний луйвар тэргүүн эгнээнд бичигдэх ёстой. Монголын ард түмнийх гэдэгтэй хэн ч маргахгүй энэ баялгийн 66 хувь нь гадныхны мэдэлд очсон. Оюутолгойн экспорт эхэлсэн ч 68 жилийн дараа л Монгол Улс сая нэг юм ашиг хүртэж эхлэх гэрээний эзэн этгээд гээд түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх байтугай, хар гэрт залармаар хэргийг тоочихоос огиудас хүрэм.

УЕПГ-аас С.Баярцогтыг суудлаас нь ховхлох хангалттай нотолгоо бий гэж үзэн УИХ-д бичиг хүргүүлэхэд манай парламент үүнийг хянан үзсэний дүнд “Яг хэрэг хийснийг нь хэн харсан юм” гэх ухааны хариулт хэлж өмөөрчээ. Эрх нь дэндэж, том болохоороо шоронгийн хадаас болчих гээд байгаа мангар пацаанаа өмөөрч байгаа тэнэг аав, ээж шиг.

Энэ нөхөр нэг хэсэг овоо таг чиг болж, чих муу зүйл сонсохгүй амарч билээ. Гэтэл харин Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын уухай хадаж амжаагүй байтал байдгаараа алгаа ташчихсан гэнэт гараад ирсэн. Ёстой цочсон гэж. Иргэдийн дийлэнхийн саналыг авч, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх алдрыг хоёронтоо хүртсэн хүний алдрыг бараантуулах гэсэн шиг хэвлэлийн бага хурал, албан мэдэгдэл, тангараг өргөх ёслол гээд олон цугласан газар бүрт үзэгдэх болсон.

Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр баяссан царайгаа нууж чадахгүй, хөл нь газар хүрэхгүй шахам дэгдэгнэж зогссон түүнийг хүмүүс “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр энд юугаа хийж яваа юм гэцгээж байв.

Шууд хэлэхэд С.Баярцогт гэх хүн улстөрчийн хувьд хүүр болов. Одоо дүрдээ овоо сайн тоглочихдог нэг луйварчин байсан гэх цаг холгүй. Түүнд шантаажны улс төр, ард түмнээс цусалсан адилхан луйварчингуудаа элэг барихаас өөр зүйл үлдээ болов уу.

Д.Амар

Эх сурвалж: Bataar.mn

Үүнээс илүү гоё мэдээ уншихыг хүсвэл LIKE дараарай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • zochin (July 22, 2013 4:29:29 pm )

    ELBEGDORJIIN MONGO TSUG BAISAN YUMAA MONGOLCHUUDAA BAYAR TSOGTIIG SHALGAVAL TSAANA N ELBEGDORJ BALRAH UCHRAAS ENE BUZARIIG YAJ CH CHADAHGUI BAIGAA YUMAA MONGOLCHUUDAA LUIVARCHIDAAS TURUU AVARYA.

    • Anonymous (July 23, 2013 3:15:08 pm )

      өөрийгөө хуульч гэж солиороод байсан үнэн тэнэг амьтан даа шоронд хатаа үрийн үрд бүү гарга хөрөнгийг нь хураа, ядуус д тараа

  • 2222 (July 22, 2013 6:21:44 pm )

    Баярцогтыг шалгах хэрэгтэй УИХ-с түтгэлзүүлэх л хэрэгтэй шүү дэ шударга ардчилсан нийгэм л юм бол адилхан л шалгах хэрэгтэй

  • ачу (July 22, 2013 7:26:12 pm )

    Энэ Баярцогт гэдэг луйварчин тэр мөнгө хадаглах бичигэн дээр нь өөрийн улсынхаа нэрийг эхлэж тавьдаг ч юувдээ.Мэдэхгүй биш мэдхийн дээдээр мэдэж байгаа.Хулгайн юм гэдэг хуудуутай.Улс орон эвгүйтвэл энэ нь дээр гэж их мэдсэн юм биш биздээ ******инь!!!Би энэ хүнийг дотоодын дайсан гэж боддог.Зурагтаар мэтгэлцээн хийхэд Оюутолгой зүгээр ашиг гаргаж байх газар мэт ард түмэнд ойлгуулах гэж яаж доромжиллоо!!Дараа нь дэлхийгээр нэг доромжлууллаа,хулгай хийлээ,эх орноо зарж баяжлаа одоо ураг****** ту******хад байдаг чадлаа гаргах байх гэж бодож байна.Хачин юм.

  • tumuu (July 22, 2013 10:53:09 pm )

    BAYARTSOGTIIG sain zulgevel ELBEGEE garaad ireh uchraas l ***lgagdahgui bna.mun adil MAN iinhan tur barival S.BAYAR, ELBEGDORJ, BAYARTSOGT, ZORIGT, GANSUH nar ***lgagdahgui.

  • ard tumen (July 23, 2013 12:55:25 am )

    elbegee uuniig unshsanch un***gui yum shg ybj bgadaa songuuliar amjilt ged mesenjirtn bichenguut uter turgen bayrllaa gj bichdeg hun odoo haraldaa sonsoogui yum shigl ****jindaa xaxaxaxa

  • ах лам нь (July 23, 2013 8:00:32 am )

    эх орон элэгэн түмэн ээсээ уравсан бол цаазаар авна Арслан тайж яалаа мэдэж байгаа биз Баярцогт мину

  • elbegeed (July 25, 2013 9:52:33 am )

    eh ornoo hudaldsan luiwarchin ergej uls tord orno gej goridsoni garz selengiinhen er ni golduu ***** garaltai hvmvvs bdag ene ternii neg bolj taarlaa vmhii ***** *****g shorond hataa tarchlaa zowooj al

  • elbegeed (July 25, 2013 9:54:01 am )

    hytad hytad naadh chin selengiin hytad

  • Lhagvaa (July 25, 2013 3:06:04 pm )

    Ygaad ene hulgaich zugeer narand bvr parliament suugaad baij baidagiin 20 jil unguud ybuulaachee ter shudrag geed baigaa AH aa erunhiilugchuu hariuldaa ??????? Naad bandiaa bandi baih gazart ni bailgaldaa ain????

  • Lhagvaa (July 25, 2013 3:10:25 pm )

    Selengiih ch bish ****mariin ***** deer ved ****mar zelter gedeg selengiin nutguudaar dvrvej orj irsen luuhaanuud olon baisiin tednii vr sad naad ***** chin ! Tvvnees Mongol hvn haanch bi ***** geed ybdagvi l baihgvi yu!

  • zarlal (July 25, 2013 4:20:33 pm )

    hagas sain odor ervvl mendin lekc ywagdana.
    sudasni hatuural nariisalin talaar buyu daralt, harwalt ,sigdeesin talaar tarhini sudasni nariisalin talaar delgerengvi ywagdana. utas 88138393 98607352

  • Барга (July 29, 2013 2:26:17 pm )

    Энэ этгээд телевезээр аав ээжээ дуудаж шударгаа хэлж бусдыг уяруулж байсансан Гэтэл унэхээр ****** этгээд байжээ ЭЛБЭГЭЭ яагаад шоронд хийхгуй байна бэ Ингээд ШУДАРГА байцгаая гэдэг нь эргэлзээтэй болоод байгаа юмдаа Хэрэг хийж итгэл алдсан бол аль намынх нь ямар хамаатай юм бэ Хариуц********** хулээх хэрэгтэй биздээ Баярцогт ер нь биеэ их тоож эхлэсэнийг ярьцгаагаад лбайсан Тэгээд ийм болж орхив ЗАРИМ хунд Албан ту******л зохидоггуй юм билээ Тийм л юм боллоо Одоо яая гэхэвдээ

  • sum. (August 02, 2013 3:19:40 am )

    13-r zuund bayr thogtiig uchigui udam ugsaagaar n thawchij alh balaa…odoo huuliin hatuu shiitgel huleelgeh heregtei…ene tetiin urwagchadiig ali neg nam hargalzahgui turoos tewerleh heregtei…n.enh bayr ene urwagchadiin hajuud mongoloo gesen er hun yum bn.

  • sum. (August 02, 2013 3:21:09 am )

    13-r zuund uchigui udam ugsaagaar n thawchij alh balaa…odoo huuliin hatuu shiitgel huleelgeh heregtei…ene tetiin urwagchadiig ali neg nam hargalzahgui turoos tewerleh heregtei…n.enh bayr ene urwagchadiin hajuud mongoloo gesen er hun yum bn.

  • sum. (August 02, 2013 3:23:50 am )

    13-r zuund uchigui udam ……… bailaa…odoo huuliin hatuu shiitgel huleelgeh heregtei…ene tetiin urwagchadiig ali neg nam hargalzahgui turoos tewerleh heregtei…n.enh bayr ene urwagchadiin hajuud mongoloo gesen er hun yum bn.

  • urwagch (August 02, 2013 3:31:17 am )

    ene urwagchiin hajuud h.enh bayr jinhehe mogol er hun yum bn. ..nambariin huu eh oronoo hudaldaagui…!!!!!!!!

    1

antalya rent a car