antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2013 5 comments

“Хамаг Монгол” төслийнхөн Буриад Улсад элэг нэгт монголчуудынхаа галыг бадраалаа.

нийтлэсэн Admin

Зон олон Монголчуудаа эвлүүлэн нэгдүүлж удам угсаагаа санаж бахдан, хил хязгаараар зааглагдаж газрын холоор оршдог ч гэлээ ёс заншлаа бадрааж нэгэндээ ойр дотно байх, нэгнээ үргэлж хайрлаж энэрч амь нэг байх эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Хамаг Монгол” төслийн хамт олон төслийнхөө нээлтийн нэгдсэн тоглолтоо өнгөрсөн 3 сард хийж байсан билээ. Эх орон төрөлх нутагтаа элгэн садан олон үндэстэн ястнуудаа нэгтгэхээр сэтгэлийн гал аялгуу дуугаараа уриа дуудлага хийн Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува ахан дүүстэйгээ хэдийн ханьсаж эхэлсэний гэрч болох энэхүү тоглолт Буриад Улсын төв стадионд энэ сарын 14 -ны өдөр амжилттай болж өндөрлөсөн байна. Төсөлд Монголоо төлөөлж төслийн удирдагч, санаачлагч Дуучин Самандын Жавхлан, Буриад улсаа төлөөлөн Буриад улсын дуучин Чингис Раднааев, Халимаг улсын дуучин Лиджи Горяев, Тува улсын дуучин Монгуш Сайдаш, Өвөрмонголын дуучин Машбатын Баясгалан нар оролцож байгаа төдийгүй “Хамаг Монгол” төслийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм байна. Олон арав, зуун жил Монгол ахан дүүсийн биесээ санасан сэтгэлийн тайлал болсон энэхүү гал бадраах ёслол нь Хамаг Монголчуудын нэгнээ санасан сэтгэлийг дэвтээж, зүрхийг нь огшоосон ажил үйл болж байгааг энд дурдах хэрэгтэй. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндийг хүргэхэд стадион доторх хүмүүсийн уухайн түрлэг цуурайтаж, Буриад зон суудлаасаа босон хүндэтгэл үзүүлж байсан юм. Тэнд хүрэлцэн ирсэн наран саран дээрээ галаа залан дээдэлдэг бидний элэг нэгт Буриад монголын өвгөд хөгшидийн хоолойн зангирч, нүдэндээ нулимсаа барьж чадалгүй мэлмэрүүлж, залуус хүүхдүүд эцэг дээдсээрээ бахархах омогшил нь асан бадарч байлаа. Буриад зоны гал бадарсан энэхүү ган тулгыг “Улан үдэ” хотын төвд залж хүссэн хүн бүр адис хүртэж байхаар болсон сайхан мэдээ байна. “Хамаг Монгол” төслийнхөн цааш үргэлжлэн Буриад Улсын аймгуудаар гал бадраах ёслолоо хүргэж байгаа юм байна. Очсон газар бүрт нь баяр хөөр болж хамгийн их хүндэтгэлийг үзүүлж ёохор хатирч дуулж бүжиглэн хөгшид хүүхэдгүй магнай тэнийж байгаа ажээ. “Хамаг Монгол” төслийнхөн Өвөрмонгол, Тува, Халимаг Улсад аялан тоглолтоо хийж дуусаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх 9 сарын 22 -ны өдөр хаалтаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.

31450_594141257273832_2129498516_n

64801_594141173940507_732268280_n

74601_594141107273847_2000772331_n

217313_592440564110568_671233192_n

946270_592440327443925_1215209947_n

954724_592440900777201_1494840484_n

993912_594141050607186_1860425038_n

1000151_592440647443893_928583838_n

1000425_592440780777213_201308606_n

1001800_594141233940501_1152601977_n

1001876_594141037273854_1905383582_n

1002319_594141073940517_23688622_n

1002474_594141123940512_1048210298_n

1012862_592706690750622_1412764026_n

1013212_592669640754327_1145446698_n

1016936_592440884110536_2089338702_n

1017699_594141157273842_1431165701_n

1069955_594141193940505_1387803482_n

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgenf (July 20, 2013 4:20:16 pm )

    javhaadaa amjilt husie

  • Anonymous (July 20, 2013 9:46:57 pm )

    Hun Hunee deedelj, mongol mongoloo ***raah yostoi. Elgen haluun setgel, ev negdliin uuhai ene delhiig giiguuleg ee. Duuchin huudee amjilt husch az jargal eruul enh sain saihan buhniig yuruueye, hurai,hurai,hurai.

  • зочин (July 21, 2013 6:12:08 pm )

    их монгол нэгдэх болтугай хурай ,,,,

  • монгол (July 22, 2013 12:00:31 pm )

    сайхан мэдээ байна монгол минь мөнхд орших болтугай

  • zochin (July 23, 2013 5:02:44 pm )

    амжилт хүсье лаг байна шүү бахархаж байна.Монгол улс маань үүрд орших болтугай

antalya rent a car