antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2013 2 comments

Цэцэрлэгийн газраас танаж орон сууц барьжээ

нийтлэсэн Admin
527-1374124164middleНийслэл хотод 100 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд байдаг. Гэтэл эдгээр хүүхдүүдийн талаас илүү нь цэцэрлэг хүрэлцээгүй гэх шалтгаанаар гэртээ байдаг тухай яригддаг. Анги дүүргэлтийг нэг дахин нэмэгдүүлээд үлдэж байгаа хүүхдийн тоо 50 мянга орчим байгаа аж.
Тийм учраас аль болох олон хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахын тулд цэцэрлэг барих шаардлагатай болж байгаа юм. Гэтэл яг цэцэрлэг барих гэхээр тохиромжтой газар олдохгүй бэрхшээл гардаг ажээ.
Харин байдал ийм байхад цэцэрлэгийн газрын талбайд нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар бусдад газар эзэмшүүлж, орон сууц бариулсан байна. Нийслэлд 154 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Харин үүний 15 нь бусдын нөлөөлөлд орсон байгаа аж. Үүнийг дүүргүүдээр нь задалж хүргэхээр бэлдлээ.
Баянгол дүүрэг
Тус дүүрэгт улсын 30 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Харин эдгээрийн дөрөв нь бусдын нөлөөлөлд өртсөн байжээ. Гурван цэцэрлэгийн газарт хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байр, сургуулийн өмнөх боловсролын байр барьсан бол нэгд нь орон сууц барьжээ.
Тодруулбал, 15 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэг гурван мянган м.кв газартай бөгөөд үүний 1400 м.кв газрыг “Энхэд” ХХК орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг аж. Тус компани эзэмших эрхээ 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны 780 тоот захирамжаар авсан гэнэ.
Баянзүрх дүүрэг
Энэ дүүрэг 26 цэцэрлэгтэй. Гэтэл гурван цэцэрлэг нь бусдын нөлөөлөлд өртсөн байгаа юм. Тухайлбал дүүргийн I хорооны нутагт байрлах 22 дугаар цэцэрлэгийн 1680 м.кв газрыг иргэн С.Болормаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг байна.
С.Болормаа нь эзэмших зөвшөөрлөө 2002 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 350 тоот захирамжаар авсан гэнэ. Дараагийн цэцэрлэг мөн л энэ хороонд байрладаг. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 20 дугаар цэцэрлэгийн газраас “Тэмүүлэнлхам констракшн” ХХК 1848 м.кв газрыг татаж орон сууц барьжээ.
Харин тус байгууллага зөвшөөрлөө 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 877 тоот захирамжаар авчээ. Харин 129 дүгээр цэцэрлэгийн 600 м.кв газарт БаянзүрхдүүргийнЗасагдаргын тамгын газрын захиалгаар хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолборыг барьсан аж.
Сонгинохайрхан Дүүрэг
Тус дүүргийн хэмжээнд 30 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагаас дөрөв нь бусдын нөлөөлөлд өртжээ. Дүүргийн XIII хороонд байрлах 99 дүгээр цэцэрлэгийн газраас “XXX” ХХК 2011 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 317 тоот захирамжаар 2020 м.кв газрыг цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ажээ.
Мөн “Монголын хүүхдийн эрхийн төв” 300 м.кв газрыг нь хүүхдийн халамжийн төвийн чиглэлээр 2003 оноос хойш эзэмшиж ирсэн байна. Энэ мэтчилэн цэцэрлэг барих газар олдохгүй байхад цэцэрлэгийн газрыг бусдад шилжүүлжээ.
Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах 160 дугаар цэцэрлэгийн 4484 м.кв газраа бусдад алджээ. Энэ цэцэрлэг нийтдээ 5825 м.кв газартай аж. Гэтэл дээрх талбайг “Өрхтий трейд” ХХК 2007 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар эзэмшиж орон сууц барьсан байна.
Г.Булганаа
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Д.ОЮУН (July 20, 2013 1:41:15 pm )

    ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ БАТРАА ГАЗАРЫН ЗӨВШРӨЛӨӨ ЦУЦАЛЖ ӨГНӨ ҮҮ?

  • zolboo (July 20, 2013 5:32:51 pm )

    BZD-iin 1-horoond ondor alban tu****ltani abgai tsetserlegiin gazraas hulgaulj 13 dabhar barisan manai 1-rhorooni 26,25, 24 ,23 ,22-r bairni orchin suu****d bugd medej baigaa alibaa yum unen bol uuniig taslan zogsooh baital MANAN -han hoorondoo huibaldaj onchin huuhdiin tsetserlegiin gazraas biulaaj absan gedeg yum bilee bidnii orshin suu****d bugd niileed tsemtsej bailaa nemergyu luibarchid iig adilhan toroos ****uulah tsag ni bolson DUGER gej obgon mon hamtarch hiisen baigaa ni ilt haragdaj baigaa nugel ni nudeeree garna ert oroi negen tsag ni ireh l baih mongolchuudiig denduu basamlan doromjilj buh yuniig ni nuraaj uaj ch medeh omhii luibarchid iig hoon ****uulah heregtei bolood baina .

antalya rent a car