Бөөсөнд тонгорог хэрэггүй гэгчээр Н.Энхбаярын үйлдэлд МАН-аас хариу цохилт хийхгүй хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэлэв.
Түүний хувьд Н.Энхбаяр бол мөхөж буй зул гэнэ. Зул мөхөхийнхөө өмнө дүрэлзэн асдаг шиг Намбарын хүү мохохынхоо өмнө тааваараа тарвалзаж буй нь энэ аж. Ууган улс төрийн хүчин авдартаа байгаа бүхий л алтаа Н.Энхбаярт харамгүй өгсөн гэдгийг ч олны өмнө генсек зарласан юм.
Эксийг улс төрд эргэн ирснээс хойш МАН-ынхан тэр дундаа генсек ийн сэтгэлээ илчилж байсан удаагүй. Ууган нэрээ сэргээж, шинэ зорилт тавьснаар зүүрмэглэж байсан Намбарын хүүг сэрээж, улс төрд улам хурцалж өгсөн гэлцдэг.
МАН-аас МАХН руу явуулж буй үйлдэл бүхэнд Н.Энхбаяр хурцлагдаж, цоо шинэ хүн болсон талаар ярьдаг. Уг нь нэгэн үе МАХН гэх малгайн дор хамтдаа алхаж байсан тэд ирээдүйд албан тушаал, аль мөнгөний төлөө нэгнээ шоглож, улаан хамгаалагч болно гэж зүүдлээ ч үгүй биз. Харин өдгөө тэд дайснууд. Хэзээ ч гар барилцаж, мөр зэрэгцэхээргүй өстнүүд болсон билээ.
Аргаа барахдаа У.Хүрэлсүх дэргэдэхээсээ жишээ авч чадахгүй байгаа бол дэлхий нийтээс суралцаж амьдраач хэмээн экст сургамж хайрлав. Дэлхийн нийтэд улс орны тэргүүн байсан хүн нам байгуулж тоглож байсан түүх бий бил үү. Ингэхдээ тоглоомын зорилгоо ах, дүү нар руугаа чиглүүлж байсан гутамшиг бүр ч байхгүй хэмээн тэрбээр хэдэнтээ давтах нь сонсдов.
Дэлхий нийт хамаагүй гэвэл П.Очирбат, Н.Багабанди нар өнөөдөр титэм үг тэрлээд, намба зааж суугаа болохоос биш нам байгуулж мөн л тоглоогүй шүү хэмээн тодотгов. Харин насны намба алдаж, титэм үгнээс тэрслүү үг тээх болсон Намбарын хүүд тун ч их тунирхаж байгаа бололтой. Түүний эксийн тухай ярих бүртээ уртаар амьсгаа авч байгаа нь ахдаа гоморхсон дүүгийн сэтгэл шиг аж.
Соёлын сайдаас эхлээд төрийн тэргүүн болтлоо өсөн дэвшсэн Н.Энхбаярт өнөөгийн дүүс нь чамгүй тус дэм болсон. Харин хариу нь тэдний ар, өврөөр идэж, уусан алт эрдэнэсийг олонд зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулж, төмөр торны цаана суулгахаар зэхэж байх юм хэмээн хэн санах билээ. Иймдээ ч өнөөдөр Н.Энхбаяр ч, түүнийг тойрон хүрээлж, нэгэн үе бүжиж байсан бүхэн айж, сандарч сууна. Хэзээ, хэний ээлж ирэх бол…
Эхнийх нь хал үзэж, хашир суусан “хатуу самар” байсан. Н.Энхбаярыг намын дарга байхаас л гэрээр нь орж, гарч, хамтдаа унтахаас наагуур нөхөрлөж явсан найзынхаа ар нуруу руу хутга дүрнэ гэж Ц.Нямдорж зүүдэлсэнгүй. Ёстой л хормойд нь салхи орсон хүүхнийг хориглож чаддаггүйтэй адил сэтгэлд нь сэв суусан хүнийг хязгаарлаж чадахгүй бололтой гэх У.Хүрэлсүхийн үг аргагүй үнэн аж.
Нам бол хөл бөмбөгийн баг хэмээн У.Хүрэлсүх тодорхойлов. Иймээс хамгаалагч, довтлогч гээд олон тооны хүн шаардлагатай. Зарим нэг нь заминд сууж, дараагийн ээлжээ хүлээдэг болохоос биш хүн бүрийн урдуур гүйж, сарваганаад байдаггүй юм хэмээн Н.Энхбаярт сургамжийн үг дайв.
Мөн ганц хүнтэй баг гэж хэзээ ч байдаггүйтэй адил боловсон хүчний нөөц бололцоогүй МАХН шиг намыг улс төрийн намын жагсаалтад оруулж тооцох шаардлагагүйг ч онцолсон юм. Иймээс иргэд сонголтоо хийхдээ боловсон хүчнээс нь эхлээд багийн зохион байгуулалтыг сайтар харж байх хэрэгтэйг У.Хүрэлсүх ард иргэдэд хандан хэлэв.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 15, 2011 2:54:17 am )
zuv zuv, dergedeheesee baig gehed denjiin myangiin gombo uvgunuus jishee avbal taarna
-
Anonymous (November 15, 2011 3:06:54 am )
Õ¿ðýëñ¿õèéí çºâ. Á¿õ àëáàí òóøààëä ººðèéíõºº õ¿ì¿¿ñèéã òàâèàä Ñàóäûí Àðàáûí õààíû ãýð á¿ë øèã õýäýí ¿åýðýý ìîíãîëûí áàÿëãèéã öºëìºõ ýçýí ñóóæ àðä îëíûã áîîë÷ëîõ ãýæ áîäîõ íü àðãàã¿é.Õàðèí á¿õ ìîíãîë÷óóä òà íàðûã õèð óäààí òýñâýðëýõ íü ñîíèí áàéíà.
-
Anonymous (November 15, 2011 3:11:35 am )
zov l helsen baina haramsaltai ni tsaad enhbayar ni shizo ovchtei bolson yum bishuu hen ch yu ch heleed medrehgui baih shig baina shuudee. ene hun uhen uhtlee mongoliin tolgoi deer suuh alban tushaal l baival and nohod avgai huuhed estoi hereggui yum bishuu
-
Anonymous (November 15, 2011 3:13:37 am )
tiim shu. hurelsuh g demjie.
-
Anonymous (November 15, 2011 3:29:36 am )
энхбаяртан айлын эрх хүүхэд шиг зан гаргах хэрэгүүл байсан юм одоо удахгүй хань хамсаатангүй болохын хооронд юун ч их сүржигнэх юм хор найруулж сурсан гээд толгойгоо юун ч их өндөрт өргөх юм унавал наад бордсон гахайн толгойноос чинь юу ч үлдэхгүй шүү дээ
-
Anonymous (November 15, 2011 10:20:58 am )
zailtsgaa novshuuda
6 Comments