antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

Д.Дэмбэрэл зөнөөд байна уу, мэдэн будилаад байна уу

нийтлэсэн Admin

Өнгөрөгч долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ийм нэгэн маргаан гарчээ. Байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах журамд өөрчлөлт оруулах ёстой, 4.5 саяас дээш төгрөгийн зөрчлийг л авлигын хэрэгт тооцдогоос болж зөрчил гаргасан хүн яаж ийгээд хэргээ 4.5 саяас доош болгож хэргээс мултардаг гаж тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэхчлэн нэлээд хурц маргаан болж байв. Энэ үед даргагүй АТГ-ын даргын асуудал гэнэт хөндөгдөж, УИХ-ын гишүүн З.Энхболд “АТГ-аас даргынхаа асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсч Д.Дэмбэрэл даргад албан бичиг ирүүлсэн гэнэ лээ. Гэтэл яагаад өнөөдөр энэ асуудал яригдахгүй байна” гэснээс үүдэж Д.Дэмбэрэл дарга “Юун бичиг, манайд, надад тийм бичиг ирээгүй” хэмээн гүрийсэн юм билээ. Байнгын хорооны хурал орохын өмнөхөн УИХ-ын Тамгын газрын ажилтан Алтангэрэл гэгч залуу ярианы далимд З.Энхболд гишүүнд “АТГ-аас даргынхаа асуудлыг шийдүүлэх бичиг 14 хоногийн өмнө ирүүлсэн ш дээ” гээд хавчуулчихаж. Тэгээд эрхэм гишүүн тэр бичиг хаана байна гэж “дүлзэндэж”, Д.Дэмбэрэл даргыг байдалд оруулчихаж. Хэрэв ямар нэгэн бичиг ирсэн бол спикер мэдэх л учиртай. Энэ бичгийг УИХ-ын дарга нь ч, Тамгын газрын дарга нь ч мэдээгүй байжээ гэж хэн хүнд ойлгогдохоор байна. Харин мэдэхгүй байна гэж байх уу. Ингэхээр УИХ-ын дарга маань зөнөөд байна уу, эсвэл мэдэн будилаад байна уу. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барьж, спикер ч дэд дарга нараараа дамжуулж авна гэж гүрийгээд байсан бичгийг нь авч хариуд нь “УИХ-ын нэгдсэн чуулганд зөвхөн хуулийн төсөл өргөн барьдаг. Гэтэл энэ чинь зөвхөн албан тоот байна. Тиймээс УИХ-ын бичиг хэргээр дамжуулахгүй юу” гэж зөрүүдэлсэн. Хэрэв авахгүй байсан бол аваагүй нь дээр байсан юм. Харин “жа” гэж авчихаад ангийнхаа хэдэн хүүхдийн өөдөөс нөгөө цаасыг нь “чулуудаж” нам засагтаа үнэнч гэдгээ бүдүүлгээр илэрхийлсэнд зарим гишүүд нэлээд эгдүүцэж харагдсан. Энэ мэтчилэн эрхэм спикер маань сүүлийн үед жаахан будилаад байх шиг.

Өмнө нь ч будилж байсан л даа. АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн хууль зөрчсөн үйлдлийг хууль хяналтынхан шалгах болж, УЕПГ-аас УИХ-ын даргад хэд хэдэн удаа албан тоот хүргүүлж, Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүсч байсан нь саяхан. УЕПГ-ын албан бичгийг ч Д.Дэмбэрэл дарга үл тоосоор хэдэн сарын нүүрийг үзэж байсан. Харин тухайн үед Ч.Сангарагчаа ерөнхий прокурортой холбоотой ноцтой баримтуудыг цуглуулж албан бичгийн хавсралт болгон УИХ-ын даргад өгөөд амжсан гэж байгаа. Яг тэр үед Ч.Сангарагчаагийн асуудлыг нэр мөр болгох гэж Д.Дэмбэрэл дарга хуруугаа ч хөдөлгөөгүй юмдаг. Хуулиараа бол 14 хоногийн дотор ерөнхий прокурорын саналыг шийдэх ёстой байсан. Гэвч Д.Дэмбэрэл даргад тийм сонирхол байгаагүй. Чуулганаа олигтойхон даргалж, том толгойлсон гишүүддээ хатуухан үг хэлчихэж чаддаггүй Д.Дэмбэрэл дарга сүүлийн үед “барьсан тавьсан”-аа санахаа больж эхлэв бололтой. Харин үнэхээр зөнөөд байна уу, санаатай мэдэн будилаад байна уу.

Д.ДОРЖ

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car