antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2013 Comments are off

Элчин сайд Х.Даваадорж Итгэмжлэх жуух бичгээ барив

нийтлэсэн Admin

exny_elchinsaid_xdavaadorj-middleМонгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж энэ сарын 9-ний өдөр Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Херман Ван Ромпуйд бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ  барилаа.

Элчин сайд Х.Даваадорж Ерөнхийлөгч Херман Ван Ромпуйд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлж, таатай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсаныг уламжлав.

Ерөнхийлөгч Херман Ван Ромпуй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж буйгаа уламжлахыг хүсээд ардчилалыг төлөвшүүлэх болон эдийн засгаа хөгжүүлэх талаар Монгол Улсын олсон ололт амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр Европын Холбоо, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжихийн хэрээр  Европын Холбооны бүрэн хэмжээний төлөөллийн газрыг Монгол Улсад бий болгох шаардлага нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Х.Даваадорж манай улс Европын Холбоог “гуравдагч хөрш”-өө хэмээн үздэг бөгөөд ойр дотно харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт бататган өргөжүүлэхийн төлөө байдаг. Монгол Улс, ЕХ-ны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн боломжийг нээлээ гээд удахгүй болох Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хамтарсан Хорооны хуралдаан харилцаа, хамтын ажиллагааны гол чиглэл, салбарыг тодорхойлон эл хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Херман Ван Ромпуй Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд баяр хүргээд ажлын амжилт хүсэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car