Үндэсний төв архив энэ сарын 20-ны бямба, 21-ний ням гарагт ажлын цагаар ажиллаж иргэдэд үйлчлэхээр болжээ.
Учир нь өнгөрсөн онд батлагдсан “Ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-нд заасны дагуу нийгмийн даатгалын хэлтэс, албад энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээн авахтай холбогдуулан ийнхүү уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Уг хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалийн шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм. Тухайн хүний ажилд орсон тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй тохиолдолд ажилд орсон тушаалын лавлагааг гаргах, мөн ажилласанг тодорхойлох боломжгүйг тодорхойлсон лавлагаагаар үйлчилж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Visit poster's website (September 06, 2013 1:18:20 pm )
93300 215204Could it be okay to write several of this on my small web website only incorporate a one way link to the website? 550117
2 Comments