Ирэх бямба гаригт болох “Дээлтэй монгол” наадмын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэхүү наадмыг Эмоц хамтлагийн Түвшинтөр буюу жүжигчин Төтө хөтлөн явуулах аж.
Тэрээр энэ үеэр “Бид зөвхөн монгол үндэснийхээ хувцасаар энэ өдөр гоёх ёстой. Хүмүүс дээлийг яг цогц утгаар нь өмсдөггүй бөгөөд дээр нь монгол цамц өмссөн хэрнээ дороо орос маягаар хувцасласан байдаг. Бид үндэсний хувцас болох дээлээ цогц утгаар нь л өмсөх хэрэгтэй. Мөн энэ өдөр хувь хүн өөрөө өөрийнхөө дээлийг өмсөх нь чухал шүү.
Учир нь зарим хүмүүс паркатны газраас түрээслэж авдаг. Энэ мэт асуудлыг аль болох гаргахгүй байхыг хүсч байна. учир нь хүнд өөрт нь зориулсан дээл нь илүү сайхан зохидог”хэмээн хэллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.