Одоогоос жил гаруйн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өглөөний 06.05 цагийн үед гэрээс нь баривчлан Төв аймгийн хорих газарт хүргэж байсан.
Түүнийг Удирдлагын академийн урд байрлах гэрээс нь баривчилж байсан бол өнөөдөр тэр гэрт нь АТГ-аас нэгжлэг хийж байгаа бөгөөд гэрийнх нь гадна цагдаагийнхан болоод МАХН-хан цуглаж эхлээд байгаа гэнэ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй, ийм мэдээлэл гараагүй” гэж байгаа бол МАХН-аас “нэгжлэг хийгдэж байгаа нь үнэн. АТГ-аас хийгдэж байгаа гэж эх сурвалжууд ярьж байгаа” гэж буй.
Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон нь одоогоор тодорхойгүй ч Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотой байж болзошгүйг эх сурвалж мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
njuty (July 17, 2013 5:52:40 pm )
билэгт бууний нохой юу гэж нохойтоод нэг хэсэгээ чирэх бол доо энэ авилгачид нэг мөсөн илчлэгдээд устаж эх орон маань цэвэр********эй бурхан минь
-
Д.ОЮУН (July 17, 2013 8:08:19 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (July 18, 2013 11:17:35 am )
bilegt guyai… shudraga baival taniig burhan urshuunu
-
Luigi Fulk (September 12, 2013 4:26:44 pm )
I simply want to tell you that I’m new to blogging and truly liked you’re page. Probably I’m planning to bookmark your blog . You actually have awesome writings. With thanks for ***ring your web site.
4 Comments