antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2013 2 comments

Мэргэжлийн хяналтын байгууллага хагас жилийн ажлаа тайлагналаа

нийтлэсэн Admin

0005_resizeМонгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  болон харъяа байгууллагуудын  удирдлагуудтай уулзаж,  2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлантай танилцлаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь  2013 онд нийтдээ 5 зорилт дэвшүүлснээс өнөөдрийн байдлаар 70 хувийг нь бүрэн хангаад байна.

Эхний хагас жилийн байдлаар нитдээ 23702 удаагийн шалгалт хийснээс, илрүүлсэн 67970 зөрчлийн 43899 зөрчлийг арилгуулаад байна. Шалгалтыг авч үзвэл  52.6 хувь нь төлөвлөгөөт, 43.8 хувь төлөвлөгөөт бус, 3.5 хувь гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийсэн  байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хяналт шалгалт  9.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шинжилгээ,  зөвлөн туслах, урьдчилан сануулах  үйлчилгээг гол үндсэн чиглэлээ болгон ажилласан нь зөв зүйтэй алхам болсныг  тайлант хугацаа харууллаа.Тухайлбал,Улсын байцаагчдын зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг улсын хэмжээнд зохион байгуулсан нь иргэд, бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан энэ  оны үр дүнгийн гэрээний биелэлт эхний хагас жилийн байдлаар 67,8 хувь,  системийн хэмжээнд биелэлт дунджаар 83.1 хувь байгаа нь хяналтын байгууллагын шинэчлэл тодорхой  үр дүнд хүрч болохыг харуулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (July 17, 2013 6:08:06 pm )

    Тарах яасан бэ

  • qwerty (July 17, 2013 7:33:39 pm )

    ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗҮҮДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ??

antalya rent a car