antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 1 comment

“Хар машин”-тай хүүхдийн хулгайчдыг барилаа

нийтлэсэн Admin

Өнгөрсөн долоо хоногт дунд сургуулийн найман настай охиныг номергүй хар машинтай хоёр хүн хулгайлж яваад гэртээ гурав хоног байлгаад дараа нь охиноор хулгай хийлгэхийг завдсан байна.

Энэ үед охин зугатааж, цагдаагийхан мэдсэнээр гэмт этгээдүүдийг баривч­лан Улсын мөрдөн байцаах хэлтсийн Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлстэс шалгаж байгаа аж. Охин хичээлээ тараад гэр рүүгээ харихаар явж байхад нь эмэгтэй, эрэгтэй хоёр хүн машиндаа суулган авч явсан байна.

Одоогоор хэргийг шалгаж бай­­гаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр, Баян­хошууны Нарангийн гол, “Цэнхэр” гэх газруудын ойролцоох сургуулийн сурагч байсан гэсэн мэдээллийн дагуу тэр орчмын сургуулиудаар явсан юм. “Цэнхэр” хэмээх дэл­гүү­рийн орчимд 106, 107, 42 гэсэн нийт гурван дунд сургууль байдаг. Ийм хэрэг гарсан талаар “Цэнхэр” дэлгүүрийн худалдагчаас тодруулахад “Найман настай хүүхэд хулгайлсныг сонссон. Одоогоор яг хаана гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ өмнө нь бага насны хүүхэд гүйж орж ирээд “Намайг хүн авч явах гээд байна, намайг нуугаарай” гэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тэдгээр хүүхэд “Хоёр нь машинтай хүн авч явах гэлээ”  гэж дандаа ярьдаг. Өвөл болсон болохоор эрт харанхуй болж байгааг далимдуулсан муу санаатай хүмүүс байж болох юм. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ тавих анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй байх” гэж байсан. Түүний хэлснээр бол хоёр, гурван ч удаа бага насны хүүдүүдийг хүмүүс авч явахыг оролдсон байна.

Тус дэлгүүрийн дэргэд байрлах 107 дугаар сургуулийн сурагч Золзаяа хэлэхдээ “Ер нь орой тарж байгаа болохоор гэртээ харихдаа их айдаг. Манай ангийн хоёр хүүхдийг гэр рүүгээ харьж явахад нь ах нь гэрт нь хүргээд өгье гээд машинтай хүмүүс хэлсэн гэсэн тэр хоёр айгаад зугатаасан гэж байсан. Өөр тийм зүйл сонсоогүй” гэлээ. Харин тус сургуулийн багш нар “Тэр хүүхэд хулгайлсан гэдгийг зурагтаар харсан. Манай сургуулиас биш байх аа. Тэр хүүхдийнхээ нэр овгийг нь мэдэж байвал бид шүүгээд гаргаад ирнэ. Нэрийг нь мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй юм” гэв. Тус сургууль нь дөрвөн ээлжээр хичээллэдэг учраас харанхуй болсон хойно тарах нь элбэг. Гэхдээ эцэг эхчүүдийг нь болон гэр бүлээс нь хүн ирсэн тохиол­долд сургуулийн хүүхдүүдээ явуулдаг гэсэн. Гэхдээ хулгайлагдсан хүүхэд тус сургуулийн сурагч байсан бөгөөд найман настай гуравдугаар ангийн сурагч байсан гэдгийг нотлох хүн байна. Хүүхэд хулгайлсан гэх мэдээлэл гарснаас хойш тус  сургуу­лийнхан  сурагчдаа эцэг, эхийг нь иртэл хүлээлгэж өгдөг болсон гэд­гийг ч зарим хүмүүс хэлж байсан юм.

107-р сургуулийн дэргэдэх  42 дунд сургууль нь бага сургууль учраас сурагчид амарсан байсан.  Багш нар нэгдсэн хуралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Харин нийгмийн ажилтан нь “Манай сургуулийн сурагч биш” гэхээс өөрийг хэлэхээс татгалзлаа. 106-р сургууль ч мөн адил манай сургууль биш гэсээр тодорхой тайлбар өгсөнгүй. Магадгүй хүүхдүүд айх, сандрах гээд сөрөг зүйлүүд нийгэмд бий болно гэж эмээж байж ч болох юм. Гэхдээ л үнэхээр үнэн бий бол түүнээс бага насны хүүхдүүд тэр дундаа гэр хорооллын хүүхдүүдийг сэргийлүүлэх нь чухал биз.

Одоогоос жил гаруй өмнө Яармагийн 60  сургуулийн сурагчдыг хар, номергүй машинтай хүмүүс авч явахыг завдсан, машиндаа суул­гахыг завдсан талаар манай со­нин мэдээлж байсан. Гэтэл тухайн үедээ хүүхдүүд, эцэг эх, багш нар нь тийм зүйл болсныг баталж байсан ч нийгэмд хар мэдээлэл төрүүлсэн гээд тухайн үедээ нам дараад өнгөрсөн. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд нь захын хүн амын суурьшил ихтэй дүүрэг. Мөн гэр хороолол ихтэй учраас гэрэл  бага учраас харанхуйд бага насны хүүхэд төдийгүй томчууд ч явахад хүндрэлтэй байдгийг мэдэх биз. Захын хорооллын сургуулийн хүүхдүүдийн дунд “Хар, номергүй тенитэй машинтай хүүхдийн хулгайч” гэсэн яриа явсаар биелэлээ олсон уу эсвэл үнэхээр тийм зүйл байд­гийг нь томчууд анзаарсангүй юу гэдгийг шүүх, цагдаагийхан тог­тооно. Харин эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулж байхгүй бол нэг өдөр “Хар, номергүй машин”-тай хүмүүсийн гарт өртчих вий гэж эмээх сэтгэл төрснийг нуух юун. Хэдийгээр хэрцгий ч гэсэн найман настай охиныг хулгайлсан хэрэг түүнийг гэрчлэнэ. Найман настай охиныг хулгайлсан бүлэг этгээдүүдийг хүний наймааны сүлжээ мөн эсэхийг нь тогтоохоор Улсын мөрдөн байцаах газар ажил­ласаар байна. Бага насны хүүхдийг санаатайгаар хулгайлж, охиноор хулгай хийлгэхийг завдсан бүлэг хүмүүсийн хоёр нь олдохгүй байгаа гэсэн. Тиймээс Улсын мөрдөн бай­цаах газар тодорхой мэдээлэл өгөх­гүй, шалгаж дууссаны дараа мэдээлэл өгье гэлээ.

Ш.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 12, 2011 4:43:59 am )

    sda nuudiig shiitge

antalya rent a car