antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

“7 сарын 1”-нд гадны хатгалга байсан гэж боддог

нийтлэсэн Admin

Сүүлийн өдрүүдэд АТГ-ын дарга нарын асуудлыг тойрсон яриа УИХ-ын төвшинд нэлээд гарах болсон. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.

 -Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр АТГ-ын өмнөх удирдлагуудын талаар шүүхээс ирүүлсэн бичгийн тухай асуудал үүсч, улмаар УИХ-ын Тамгын газрын зарим ажилтанд хариуцлага тооцох гэж байна гэсэн яриа гарах боллоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ирсэн бичгийн талаар мэдээлэлгүй байснаа ч хэлж байсан. Юуны учир ийм асуудал үүсэхэд хүрсэн бэ?

-Байнгын хорооны хурал дээр энэ асуудлыг гишүүдийн зүгээс гаргаж тавьсан. Тэр үед шүүхийн шийдвэртэй холбоотой ямар нэг танилцуулга бичиг УИХ-ын даргын нэр дээр ирээгүй байсан. Урьд нь бид “шүүхийн шийдвэрээ нааш нь явуулаач. Танилцуулга ирүүлээч” гэсэн хүсэлт гаргаж байсан. Эцсийн боловсруулалт болоогүй байна гэсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэр бичиг байнгын хороо хуралдсаны дараа, тэр өдрийнхөө буюу арваннэгдүгээр сарын 8-ны үдээс хойш Д.Дэмбэрэл даргын нэр дээр ирсэн. Тэгээд түүнийг байнгын хороонд шилжүүлж, хуулийн дагуу гишүүдийн ойлголт нэгдмэл байгаа юм байна гэж үзээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны даргын гарын үсэгтэй тоот явуулсан. Өөрөөр хэлбэл, “АТГ-ын дарга, дэд дарга шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор огцорсонд тооцогдож байна. Иймд Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд даргын талаарх саналаа ирүүлэх нь зүйтэй тул асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна уу” гэсэн утгатай бичиг илгээсэн. Бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хүлээж авсан.

-Шүүхээс ирсэн маш нууцын зэрэглэлтэй бичиг цаг хугацаандаа УИХ-ын даргын гарт очоогүй гэсэн яриа гараад байгаа шүү дээ?

-УИХ-ын Тамгын газрын даргын нэр дээр бичиг ирсэн юм байна лээ. Тэр бичиг Тамгын газрын журмын дагуу танилцуулахаар цохогдоод байсан нь замдаа саатсан юм уу даа. Тийм зүйл болсон байна лээ. Тэрнээс биш яг Д.Дэмбэрэл даргад гэж хаяглагдаж ирээд, тэр нь Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын дарга хоёрын хооронд алга болчихсон юм биш. Арваннэгдүгээр сарын 8-нд Д.Дэмбэрэл даргын нэр дээр ирсэн бичигтэй танилцаад 9-ний үдээс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт АТГ-ын дарга, дэд даргатай холбоотой саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг явуулсан байгаа. Дээд шүүхээс анх яагаад  “шүүхийн шийдвэр ингэж гарсан шүү” гэсэн танилцуулгаа УИХ-ын даргад шууд хаяглалгүй  Тамгын газарт явуулсан нь ямар учиртайг мэдэхгүй. АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах, шинээр томилох асуудал УИХ-ын Тамгын газарт хамаатай асуудал биш л дээ. УИХ-ын даргад гээд өмнө нь бичиг ирүүлдэг л байсан. УИХ-ын дарга бол бичиг ирүүлж болдоггүй хүн биш шүү дээ. Бүх юмны зангилаан дээр суудаг хүн. Тамгын газарт бичиг ирснийг гишүүд ч мэдээгүй, УИХ-ын дарга ч мэдээгүй. Харин яг УИХ-ын даргын нэр дээр хаягласан бичиг 8-ны үдээс хойш ирсэн.

-АТГ-ын шинэ удирдлагын томилгооны асуудал яагаад ингэж удаж байгаа вэ?

-АТГ-ын дарга нарыг шүүхэд дуудсан нь бол урьд байгаагүй шинээр үүссэн нөхцөл байдал. Анх тэднийг шүүхэд хариуцагчаар татсан. Сүүлдээ сэжигтэн яллагдагчийн хэмжээнд очсон. Эдгээр нь шат шатандаа хүчин төгөлдөр болсноор Авлигын эсрэг хуулийн дагуу тэднийг огцорсонд тооцсон. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд даргад хэний нэрийг дэвшүүлэх  талаар саналаа ирүүлэх ёстой. УИХ түүнийг нь хэлэлцэж томилох процесстой. Ажил энэ журмаараа явна. Байгууллага эзэнгүйдсэн асуудал бол байгаа. Гэхдээ бүх ажил хуулийн дагуу явж байсан. Шүүх хэн нэг этгээдийг буруутай гэж үзээгүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцдоггүй. Эцсийн шийд гартал гэм буруутай гэж үзэх боломжгүй байсан. Хяналтын шатны дараа ч бас шат бий. Сая хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан. АТГ-ын удирдлагууд дараагийн шат руу хандаагүй байгаа учраас асуудлыг авч үзэх боломж УИХ дээр одоо үүсч байгаа юм. Тэр үндсэн дээр Ерөнхийлөгчид албан тоот явуулсан. УИХ асуудалд хуулийн дагуу хандаж байгаа. Шинэ дарга нар хэзээ томилогдохыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ерөнхийлөгч саналаа ирүүлсний дараа л УИХ хэлэлцэнэ.

-Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг хоригдож байх хугацаандаа цалинтай байсан, бараг ажлаа эчнээгээр хийж байсан гэсэн яриа гарч байна. Тэр талаар та юу хэлэх вэ?

-Тийм зүйл байхгүй. Ажлыг ажлын байран дээрээ байж хийх ёстой. Ямар томилолтоор явсан хүн биш. Ажлаа хийхгүй байж цалин аваад үүрэг даалгавар өгөөд байна гэж байхгүй шүү дээ.

-Цагдаагийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цагдаа, хүчний байгууллагууд галт зэвсэг хэрэглэх талаар заалт оруулсан.  Олон нийтийн жагсаал, цуглааны үеэр цагдаа нар галт зэвсэг хэрэглэх боломж нээгдэх гэж байна хэмээн  үүнийг иргэд  тийм ч таатай бус хүлээн авч байгаа. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд та юу хэлэх вэ?

-Манай байнгын хороогоор энэ төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Гишүүн Р.Гончигдорж ажлын хэсгийг ахалж байна. Нийгэмд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачлагаар жагсаал, цуглааны үеэр цагдаа, хүчний байгууллага буу, сум хэрэглэх гэж байна, команд өгөөд буудуулах нь  гэсэн сөрөг ойлголт бас байна. Нэгд, бид одоо хуулийн төсөл ярьж байна. Хууль болж батлагдаагүй. Үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэж шийдэх ёстой. Хоёрт, ийм хуулийн төсөл боловсруулах болсон шалтгаан юу вэ гэсэн асуулт зайлшгүй гарна. Шалтгаан нь бол долдугаар сарын 1-ний үед хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа ямар байсанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсэг цуглаан ямар үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд шилжив. Тэр үед хууль сахиулах байгууллагууд өөр өөрийн үүрэг чиглэлээр хоорондоо яаж хамтарч ажилласан бэ гэсэн байдлыг судалж үзсэн. Тийм нөхцөл байдалд гал гарвал яаж ажиллах, хил дээр, хорих газруудад юм болбол тухай тухайн байгаа газраа яаж ажиллах вэ гэдэг талаар зохицуулсан хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй байна  гэсэн хүсэлт ажлын хэсгээс орж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч юм уу, Засгийн газрын нэг гишүүн дангаараа  том толгойлоод шийдэх асуудал тэнд байхгүй. Үймээн бужигнаан дамжирч цагдаагийн байгууллага өөрийн хүч бололцоогоор зохицуулалт хийх боломжгүй болбол хууль сахиулах бусад байгууллагаас туслалцаа авах зохицуулалтыг төсөлд хийж өгч байгаа юм. Тухайн нөхцөлд Цагдаагийн байгууллагын дарга сайддаа энэ байдлаа илтгэнэ. Сайд уг байдлыг Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Бусад хүчний байгууллагнаас туслалцаа үзүүлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасны дараа арга хэмжээ авч эхэлнэ. Галт зэвсэг, буу, сум хэрэглэх зайлшгүй шаардлага гарлаа гэж бодоход тусгай заавар журмын дагуу хэрэглэж таарна. Тэр зааврыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор хоёр зөвшилцөж батлана. Аль ч улсын төр иргэдийнхээ эсрэг буу, зэвсэг хэрэглэнэ гэж хуульчлахгүй шүү дээ. Нөхцөл байдал хяналтаас гарах, гаднын зохион байгуулалттай тусгай албад, гэмт хэргийн бүлэглэлүүд, зэвсэглэсэн этгээдүүд үймээн дундуур орвол түүнд хяналт тавих боломжгүй нөхцөл байдал бас үүсч болно. Тэр үед иргэдийн амь нас, амгалан тайван байдлыг хамгаалах шаардлага гарч ирнэ. Тийм үе гарвал яах вэ гэсэн саналаа л Засгийн газар хуулийн төсөл болгож оруулж ирээд байгаа юм. УИХ үүнийг хэлэлцэнэ. Тэрнээс юу юугүй ийм хууль баталчих гээд, иргэдийг айлгаж цочоогоод байх зүйл байхгүй.   Долдугаар сарын 1-нээс бид сургамж авах ёстой. Тэр үед би Монголын ард түмэн хоорондоо үзэлцсэн гэж боддоггүй шүү. Сонгуулийн үеийн уур амьсгал дээр тоглосон гаднын хатгалга, хөрөнгө мөнгөний оролцоо байсан гэж боддог. Гэхдээ үүнийг нотлоход хэцүү. Гэхдээ хардлага үүсгэх материал тухайн үед олдож байсан. Тэгэхээр Монголын ард түмэн өөрсдөө эв нэгдлээ бодож болж байгаа үйл явдалд хүлээцтэй, уян хатан, аажуу тайван хандаж байхгүй бол манай газрын баялаг дэлхий нийтийн анхаарал татаад байгаа үед Монголын ард түмнээр тоглочих юмсан. Хөөрхөн чадчих юмсан гэсэн бодлого гадна талд бийг санаж байх ёстой.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car