“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж байгаа билээ.
Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-н хүртэл ажиллуулах аж. Бензин шатахуун зарцуулж агаар бохирдуулалгүй цахилгаанаар ажилладаг учраас тролейбусыг сонгоод байна. Туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж цааш үргэлжлүүлэхийг шийдэх ажээ.
“Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицерүүдийн ордон” маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Тролейбусууд Офицерийн ордон-Ханийн материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна.
Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна.
Холбоотой мэдээ
-
hiiiiiiiii... (July 18, 2013 9:01:41 am )
zvgeer l yum bn
1 Comment