Энэ Пүрэв, Баасан гарагт Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх дүүргүүд иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээ түр үзүүлэхгүй болсныг мэдэгдлээ. Учир нь архивч, улсын бүртгэгч нарыг хамруулсан эд хөрөнгийн цахим бүртгэлийн систем, хэрэглэгчийн сургалтыг энэ сарын 18-аас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион явуулах гэж байгаа юм байна.
Эхний ээлжийн сургалт энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд эхлэх бөгөөд төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх дүүргүүд хамрагдах аж. Иймээс эдгээр дүүргүүд энэ Пүрэв, Баасан гарагуудад иргэдэд үйлчлэхгүй юм байна. Тус газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг цахимжуулах програм хангамж, шинэ систем суурилуулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Үүнтэй холбогдуулан дээрх сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.