antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

Эдийн засаг өссөн ч ядуурал буурсангүй

нийтлэсэн Admin

-Засгийн газар хэнийг хуураад байна-
Өнгөрсөн онд манай улсын эдийн засагт нар гийж дэлхийд байхгүй ховорхон хувь заяагаараа гайхуулна хэмээн дараалсан мэдэгдлүүдийг Засгийн газар хийж байсан. Тэрбумтнуудын нэг өдөр Монголчуудын нэг насны амьдрал болох мэтээр тэд амлацгааж, эх орны хишиг тарааж, элдэв толгойгоосоо эрдэнэ олборлоод дэлхийд худалдаж байна.

Өнгөрсөн жил гэхэд манай эдийн засаг 10 гаруй хувиар өсчээ. “Эдийн засаг өсвөл өрхүүдийнх нь амьжиргаанд тэр хэрээрээ өгөөж болох учиртай” гэж Дэлхийн банкныхан хэлдэг. Тэгвэл өнгөрсөн сард манай эдийн засаг 17 хувиар өссөн байх юм. Үүний үр дүнд ажилгүйдэл 17 хувиар буурч, банкуудын зээлийн хүү нэг оронтой тоонд шилжиж, үйлдвэрлэл тэр хэрээр арвижих учиртай.

Энэ бүхнийг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт, “халууны шил” нь ядуурал буурч, өрхийн амьжиргаа дээшлэх. Лааз түүж, траншейд хоног төөрүүлж байгаа хүний тоо хэдээр буурсан нь улстөрчид, сайд нар, Засгийн газар үнэн ярьсан эсэхийг нотолно.

“Эдийн засгийн өсөлт амьжиргааны төвшин хоорондоо уялдах ёстой. Харин манай улсад энэ нь бодитоор биелж байна уу гэдэг нь асуудал. Эдийн засагт өсөлт гарсан ч ядуурал буураагүй” гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг өчигдөр хэллээ.

Хэт их эдийн засгийн өсөлт нь нийгмийн бусад давхаргадаа тэгш хүрч чадахгүй бол сүйрэл дагуулдгийг Зимбабвегийн 60 мянган хувийн инфляц.

Африкийн ядуурал харуулж байна. Эдгээр гадаадын там болсон улсуудын дүр төрхийг давтахгүй гэх баталгаа үгүй болсныг Үндэсний статистикийн хорооны албан мэдээний цаана нуугдаж буй хоосон “хэтэвч”-нүүд баталлаа.

Төсөв өнгөрсөн сард 189 тэрбум төгрөгийн ашигтай гарч, 41 мянган хүн ажилтай болж, өрхийн дундаж орлого 30 хувиар нэмэгдэж 438 мянган төгрөгт хүрсэн гээд л дараалсан олон цифрийг хотын гудамжинд гараад хүмүүсийн баргар царайтай харьцуулбал хоосон цаас. Төсөв нь бараг 200 тэрбумын ашигтай гараад байхад халдварт шараар өвчлөгсдийн тоо 44 хувь буюу 608 хүнээр өсч, гэмт хэргийн улмаас 888 хүн нас барсан нь өнгөрсөн оныхоос 19 хувиар нэмэгдсэн байна.

Гуравхан саяулаа биднээс хэд нь үлдэнэ гэж энэ тоог чимээгүй өнгөрөөх вэ. “Инфляц бол нийгмийн тогтвортой байдлын үндэс юм” гэж ОХУ-ын Сангийн сайд хэлсэн байдаг. Учир нь үнэ хэт өсөөд ирвэл иргэний дайн ч дэгдэж болзошгүйг тэрээр ийнхүү анхааруулсан. Хүн угаас идэх хоол олдохоо байвал юу ч хийхээс буцахааргүй болж, бухимдал, уур хилэн энэ нийгмийг тэр чигт нь бүрхэх нь мэдээж.

Монгол Улс иргэдийнхээ ходоодоор оролдож, хамаг мөнгийг зөвхөн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийн өсөлтөд цацаад байгаа нь өмнө дурдсан хар үр дүнгийн шалтгаан. Төрийн 170 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар өсгөчихөөр хувийн хэвшлийнхэн, наад захын оёдлын үйлдвэр сайдыг дагаж “намирах” гэж хамаг байдгаа шавхана, эсвэл амиа хорлоно. Яг л өнгөрсөн хар зуд шиг малчид хотондоо гэрээслэл үлдээгээд орчлонг орхиж байсан бараан түүх давтагдахад ойрхон байна.

Ирэх оны сонгуульд ганц удаа сууж, эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө бүхэл бүтэн иргэдийнхээ амьдралаар наймаалцаж байгаа Засгийн газарт ард түмний алганы амт хэрэгтэй байна.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car