antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 2 comments

Шүдлэн насны морьд бариандаа орлоо

нийтлэсэн Admin

шүТулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдааны шүдлэн насны морьд бариандаа орж ирлээ. Тодруулбал,  Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр шүдлэн насны морьдыг өнгөллөө.

Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор үрээ, айргийн гуравт  Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр, айргийн тавд  Төв аймгийн Лүн сумын харьяат Банзрагчын Билэгдэмбэрэлийн зээрд халзан тус тус хурдаллаа.

Энэ жилийн наадамд 264 шүдлэн насны морь зурхайгаас хөдөлсөн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Д.ОЮУН (July 10, 2013 5:16:32 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (July 11, 2013 11:02:15 am )

    дан эрлийзүүд орсон байна ш дээ эрлийзүүдийг нь шударгаар хасмаар юм аааа

antalya rent a car