antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 Comments are off

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

нийтлэсэн Admin

naadam20090714Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хөтөлбөр

7 дугаар сарын 11. Пүрэв

8.00-10.20  Азарганы уралдаан                                                            Хүй долоон худагт

10.00  Шагайн харвааны хагас шигшээ харваа                      Шагайн асарт

9.30 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах  ёслол
/тусгай хөтөлбөрөөр/

11.00  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа        Шагайн асарт

11.00  Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10  Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.

11.20  Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа         /тусгай хөтөлбөрөөр /

12.00-15.00  Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

12.30  Шагайн харвааны хагас шигшээ харваа                     Шагайн асарт

13.30-14.00  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа                     Сурын талбайд

13.30-16.00   Хүүхдийн барилдааны нэгийн даваа

14.00  Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа  /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-16.20   Их насны морьдын уралдаан                                          Хүй долоон худагт

14.00-17.00  Үндэсний сурын  харваа                                                     Сурын талбайд

15.20-18.00   Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа

16.20-18.00   Хүүхдийн барилдааны хоёрын даваа

19.00  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол,  Тулгар төрийн 2222 жил,  Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Төрийн дайллага   /Тусгай хөтөлбөрөөр/ 

20.00-22.00   “Улаанбаатарын үдэш” цэнгүүн                              Сүхбаатарын талбайд 

22.00-23.00   “Их үндэстэн эргэн сэргэлээ” мультимедиа шоу
     Сүхбаатарын талбай 
23.00  Баяр наадмын ёслолын буудлага    Сүхбаатарын талбай, Баянхошуу,  Маахуур толгой,  7 буудал орчим

7 дугаар сарын 12. Баасан

7.00-9.20  Соёолон насны морьдын уралдаан                      Хүй долоон худагт

9.00  Шагайн харвааны  шигшээ харваа.                                   Шагайн асарт

9.00-14.00  Сурын харвааны  шигшээ харваа                          Сурын талбайд

9.30-11.00  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

10.00-11.00   Хүүхдийн барилдааны гурвын даваа

11.00-13.00  Дааганы уралдаан                                                  Хүй долоон худагт

11.20-12.40  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

11.20-12.40   Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

13.30.  Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол         Шагайн асарт

14.30-15.10   Хүчит бөхийн барилдааны тавын даваа

15.20-15.30   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд
түрүүлсэн харваачдад шагнал гардуулна.

15.20-16.00   Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

15.20-16.00   Хүүхдийн барилдааны тавын даваа

16.10-16.40   Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

16.40-17.10   Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

16.40-17.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

17.25-17.45   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17.50-18.40  Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.35-19.05   Хүүхдийн барилдааны долоогийн даваа

18.45-19.00   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

19.05-19.35   Хүчит бөхийн барилдааны  есийн даваа

19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн  барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

19.55  Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их  баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

20.00  Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт  цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол                  /тусгай хөтөлбөрөөр/

 УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР
7 дугаар сарын 13. Бямба. Хүй долоон худаг7.00-9.20  Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан11.00-13.00   Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан

13.00-13.05   Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.

13.00-16.00 Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30  Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00   Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20   Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30   Урлагийн тоглолт

15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40   Урлагийн тоглолт

16.40-17.00   Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50   Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа

17.50-18.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

18.20-18.40   Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car