antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 Comments are off

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 31 чиглэлээс автобус үйлчилнэ

нийтлэсэн Admin

d40f871bf99bacd7bigАрдын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  дараах  байдлаар зохион байгуулагдана.

7 сарын 11,12-нд  амралтын өдрийн гаралтаар  баярын  тусгай хуваарын дагуу, 7 сарын 13-нд хотын дотор жирийн амралтын өдрийн  хуваариар, Хүй 7 худаг руу МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт үйлчилгээг  зохион байгуулна.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/  79 чиглэлд  их багтаамжийн 588, туслах 28  чиглэлд  бага оврын 184, зуслангийн 10 чиглэлд бага багтаамжийн 10, их багтаамжийн 6, нийт 843 автобус ажиллана.

1.Төв цэнгэлдэх хүрээлэн рүү  7 сарын 11,12-нд хотын 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус Олимпийн гудамжаар орж үйлчилэхээс гадна  Дүнжингарав худалдааны төвөөс 10 автобус, Мишээл экспо худалдааны төвөөс 5 автобус тус тус 3-10 минут тутамд богино эргэлтээр үйлчилнэ.

2.Хүй 7 худаг руу 7 сарын 11,12-нд Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 7 сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  20 их багтаамжийн автобус,  мөн 7 сарын 11,12,13-нд хотын “3,4-р хороолол”,  “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг”  дээр  төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл  10,  нийт 30 бага багтаамжийн  автобус  үйлчилгээнд ажиллана.

3.Баярын өдрүүдэд  нийтийн тээврийн үйлчилгээнд  бүгд 843 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөөд байна.

 

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car