antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 8 comments

Монголыг тайван орхиоч Далай багшаа

нийтлэсэн Admin

Ардчилсан Монгол улсад арван дөрөвдүгээр далай лам айрчлан ирж олон оньсого үлдээгээд явав.

14 Далай лам чухам ямар зорилгоор Монголд ирэв. Тэр үнэхээр Монголд хайртай юу эсвэл Төвдийн төлөө Монголд үдлээд байна уу. Түүнээс асуухыг хүссэн олон асуултууд хариултгүй байсаар л.

Монголын хүн амын ихэнхи хувь нь Буддын шашин шүтдэг энэ нь түүнд ямар нэг тоглолт хийхэд үнэхээр ашигтайгаар санагдаж магадгүй. Түүнийг ирэхээс хэдхэн хоногийн өмнө Төвдийн иргэн, 79 настай IX богд Жамбалнамдолчойжижанцан гэ¬нэтхэн манай харъяат болж, Мон¬голын бурхан шашны тэргүүнээр заларсан. Харин Далай ламтан үүнийг мэдээгүй гэсэн, энэ бас л тохиолдлынх уу эсвэл жоохон хүүхэд хуурах гэж зохиосон үлгэр үү? Төвд хэмээх орны төлөө өвөг дээдэс минь хангалттай тэмцсэн бас зовсон одоо хангалттай. Ардчилсан Монголчууд мэдлэг боловсролыг дээдэлдэг.

21-р зуунд хүн төрөлхтөн техник технологи, хөгжил дэвшлийн тухай ярьж байхад Монголчууд бид шашинтайгаа зууралдсаар. Мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, өндөр технологи гэсэн сэдвүүд модонд орж байхад Монголд шашин, бөө модонд орох юм. Шашин шүтэх эс шүтэх нь үндсэн хуулиар олгогдсон хувь хүний эрх чөлөөний асуудал. Гэхдээ шашны талаар баримтлах төрийн бодлого гэж нэг зүйл баймаарсан. Шашны асуудал нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой гүн гүнзгий асуудал байдаг.
Дэлхий дээр Монголоос өөр Төвдүүдэд дээрэлхүүлдэг ард түмэн үнэндээ алга. Дуртай Төвд нь Монголын бурхан шашны тэргүүн болчихоод түүнд нь Монголын ард түмэн очиж мөргөцгөөгөөд л ямар ч утга алга. Улс орон бүхэн өөрийн дотоод асуудлаа дотооддоо шийддэг. Харин Монголын асуудлыг Төвдөд шийдээд байгаа нь Монгол улс Төвдөөс хараат гэсэн логик харагдаж байна. Юуны төлөө өвөг дээдэс минь тэмцсэнийг санацгаая.

Одоо болимоор юм. Монгол Төвд хоёр эртний харилцаатай улсууд. Төвдүүд Монголын дотоод асуудалд оролцож эхэлсэнээр, тодруулбал  Пагма лам анх төрийн багш болсоноос хойш Монголын төр үнэндээ өөдлөөгүй гэж хэлж болно. Дараагаар нь Манжууд Монголыг сул дорой болгох гэж бас л Төвдүүдийг ашигласан. Түвдээс болж хангалттай зовлон бэрхшээлийг амссан.  Одоо харин ямар санаагаар Төвдүүд Монголыг зорих болвоо. Шашинаар халхавч хийсэн Төвдийн бодлогууд Монголд үргэлж сөргөөр нөлөөлсөөр ирсэн.

Товчхондоо өнөөдөр Монголд шашны шинэчлэл хэрэгтэй байна. Европын улс орнууд шашиндаа шинэчлэл хийснээр хөгжсөн байдаг. Харин шашиндаа автсан харанхуйгаар шүтэгч улсууд ядуурал, өлсгөлөнд нэрвэгдээд устаж байна.
Далай ламын дэлхийн улс орнуудаар хийж буй айлчлалуудыг Хятад улс үргэлж эсэргүүцдэг энэ нь Түвдийн асуудалтай холбоотой. Далай ламын айлчлалаас болж Монголд ямар асуудал үүсэхийг цаг хугацаа л харуулна байх даа. Монгол Хятад Төвдтийн асуудлыг шийдээд байхаар, тэр асуудалд нь оролцоод байхаар хэмжээний улс биш.

Далай лам өөрийн хойд дүрээ насан эцэслэхээсээ өмнө тодруулах гэж байна. Өмнө нь Далай ламыг амьд байх үед хойд дүрийг нь сонгож байсангүй. Уг нь нас барсных  нь дараа сүнс нь дахин мэндэлдэг гэх ойлголтоор бодоод үзсэн ч ингэх нь боломжгүй  зүйл. Энэ бас л шашныг ашиглах гэсэн улс төрийн сонирхол уу. Эсвэл шашин өнөөдөр ямар ч үнэ цэнэгүй болчив уу.
Далай ламын хойд дүрээр сонгогдох магадлалтай есөн настай монгол хүүгийн тухай  мэдээлэл гараад байна. Монголоос далай лам сонгогдоод ямар ашигтай гэж. Монгол улс хөгжих үү дэвших үү? 20 зууны эхэн үе шигээ эрчүүдийн тал хувь нь сүм хийдэд шавилан суусан эмгэнэлтэй түүх ээ давтах уу эсвэл Төвдүүд шиг гудамжиндаа гуйлга гуйн хойд насаа мөрөөдөж суух уу?

Төвдүүд ч бас Монголчууд ч адилхан хүмүүс. Бүгд л сайн сайхан амьдрахыг хүсдэг, аз жаргалыг мөрөөддөг.  Хоосон чанарын эрхэмлэгч буддистуудын өлгий нутаг нь Төвд. Харин хөх толбот Монголчууд хөгжихийг хүсэж байна Эрхэм Далай ламтан.
Хүн төрөлхтөн амгалан байг.

Д. Санчир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (November 12, 2011 5:02:01 am )

    naad bichij bgaa zuil chini ymarch utga alga ene setguulch nar jaahan ym sudalj baij bichij baih heregtei tuwd bol uls bish zugeer l awtonamt zasaglalta gazar end uls turiinsuud bh asuudal bh ni yu bol

  • Anonymous (November 12, 2011 5:47:18 am )

    sanchir gegch erguu.

  • Anonymous (November 12, 2011 8:14:11 am )

    ДАЛАЙ ЛАМ ИХ БОЛОВСОРОЛТОЙ УХААЛАХ ЖЭНХЭН ХҮН БОЛЖ ЧАДСАН ХҮН

  • Anonymous (November 12, 2011 1:11:00 pm )

    sanchir balai mini chi xol ochij balair , naad balai yumnuudaa uuruu dotroo bodood balairaad yavj bai chi bitgii net buzarlaad bai chi

  • Anonymous (November 13, 2011 11:30:55 am )

    canchiraa chi hujaa

  • Anonymous (November 14, 2011 2:43:04 pm )

    Sanchiriin ug unen shuu!! tuuhee meddeg hun l uuniig oilgoj uhamsarlana,!!!!!:-)

  • Anonymous (November 16, 2011 6:20:13 am )

    yamar teneg yum be balai sanhciraa chamd etseg eh baihgui hujaagiin shees baihaa chi

  • Anonymous (March 21, 2012 10:16:53 pm )

    delhid buddin shashintai hugjsun uls bnau ymartaa manj hytadin bodolgoor delgeruulj bh be

antalya rent a car