antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 1 comment

Ерөнхийлөгч баяр наадмын тухай хуульд хориг тавьлаа

нийтлэсэн Admin

naadamМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд бүхэлд нь хориг тавилаа.

Энэхүү хоригт “Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталж, мөн өдрийн 16.00 цагт ёсчилсон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.

ХОЛБООТОЙ  МЭДЭЭЛЭЛ:

2013.07.05-ны өдөр.

Үндэсний их баяр наадмын хуульд өөрчлөлт оруулан баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улсын баяр наадамд 1024 бөх зодоглосон тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө уг бөхөд аварга цол олгож, 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгохоор болсон байна. Улсын их баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, хэрэв арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор болжээ.

Эх сурвалж: www.ulstur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • өөөө (July 08, 2013 12:53:01 pm )

    Гантогтох арслан болохоос өнгөрлөө. Болж бболж.

antalya rent a car