antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 2 comments

Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

нийтлэсэн Admin

NaadamУИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.04/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар саналаа хэлжээ. УИХ-ын гишүүн М.Энхболд, Баяр наадмын өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэр оновчтой эсэхийг тодруулан, шууд даян аварга цол олгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Улсын их баяр наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгохтой санал нэгдэхгүй байна гэжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан улсын баяр наадамд түрүүлээгүй бөхөд улсын аварга цол олгох нь оновчгүй бөгөөд уг заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх саналыг гаргасныг төсөл санаачлагчид хүлээн авах боломжтой гэж хариулсан байна. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Coleen Grebs (September 12, 2013 5:40:36 pm )

    I just want to tell you that I am just newbie to weblog and truly enjoyed this web site. Very likely I’m going to bookmark your blog post . You really have incredible well written articles. Appreciate it for ***ring with us your web site.

antalya rent a car