antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 Comments are off

Урианхай сурын харваагаар Үндэсний их баяр наадам эхэлнэ

нийтлэсэн Admin

8989Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа 7-р сарын 7-ны Ням гарагт Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний  их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооноос энэ жилийн Урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорино гэсэн мэдээллийг өгч байна.
Харин 7 дугаар 8-нд Буриад сурын харваа болно. Буриад сурын харваанд 200 гаруй харваач оролцохоор бүртгүүлжээ.
Үндэсний сурын харваа 7 дугаар сарын 10-нд сурын талбайд нээлтээ хийнэ. Үндэсний сурын харваанд 400 гаруй харваач цэц мэргэнээ сорих бөгөөд 160 гаруй хүүхэд оролцоно гэсэн урьдчилсан мэдээ байна. Хүүхдийн сурын харвааг 8 хүртэл, 9-11, 12-17  гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулахаар болжээ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг 7,8–ны өдрүүдэд бүртгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car