antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 6 comments

Яс цоож буюу гянданд “хоригдсон” хянагчид

нийтлэсэн Admin

4b1els643m5d7hk3fqqimj82q9/Цуврал-1/

Олны амаар “яс цоож” хэмээн нэрлэдэг газар бол гяндан ажээ. Энд онц ноцтой гэмт хэрэгтнүүд үйлийн үрээ эдэлдэг, ёстой онцгой бүс. Сэтгүүлчид ч төдийлөн нэвтэрч байсангүй. Зөвхөн таамаг төдий цуурхал, үлгэр домог шиг ярианаас өөр төсөөлөл хомс. Харанхуй битүү өрөөнд цахилгаанаар цохиулан хэвтдэг гэнэ. Эсхүл галзуурч үхсэн гэнэ шүү  гэх мэтчилэн олны ам дамжсан цуурхал сэтгэл жихүүцүүлдэг. Чухамдаа даргынхаа амийг хөнөөсөн эс тангарагтан цэргүүд, найман настай охиныг мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргил, гэр бүлээ хүйс тэмтэрсэн Т.Баярбат гээд зүрх зүсч, сэтгэл сэмлэсэн хэргүүдийг үйлдсэн этгээдүүд буюу эрүүгийн элементүүдийг хорьдог учраас босгыг нь давахаас айдас хүрмээр. Тэрхүү чанга нэртэй онцгой бүсэд хоригдож буй хүмүүстэй тулж ажилладаг төрийн алба хаагчдын тухай бодит мэдээлэл  бүр ч хомс.

 

Хянагч нар энэ хаалганы цаана 24 цаг түгжигддэг

Яс цоожны ялтнуудтай яг нүүр тулж ажилладаг цөөхөн хүн бий. Тэд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид. Өөрөөр хэлбэл, гянданд шүүхийн тогтоолгүй хоригдсон хянагчид. Тэдний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар өчигдөр  өглөө Ийглийн групп Улаанбаатар хотоос зайдуу орших Тахир соёот буюу  Цагдан хорих 405 дугаар ангийг зорилоо. Нийслэлээс 40 гаруй минут давхисаар гяндангийн барааг харав. Ойртон очиход, эргэн тойрон төмөр тороор хүрээлэгдсэн хашаан дотор өнгө нь  гундсан гурван давхар саарал байшин цаанаа л нэг  дүнсгэр харагдана. Салхи сэвэлзэж, агь таана үнэртсэн сайхан мэдрэмж хормын төдийд хийсэн арилж, гяндангийн хүйтэн зэврүүн уур амьсгалаар солигдох нь тэр. Хаашаа л харна энд тэндгүй төмөр хаалга хяхтнаж, төмөр сараалжин торонд эрх чөлөөгүй амьдрал өдөр хоногийг өнгөрөөнө. Хаалга болгоны үүдэнд төрийн сүлдээ тэргүүндээ залсан  эрээн хувцастай хянагч нар зогсоно.

 

Бид тус ангийн дарга дэд хурандаа С.Батсайхантай уулзахад сурвалжлагч миний зорьсон хэргийг сонсоод энэ гянданд 80 гаруй хоригдол ял эдэлж байгаагаас 90 гаруй хувь нь онц хүнд гэмт  хэрэг үйлдсэн болохыг товч дуулгав. Тэдний дотор хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гурав, хулгайн гурав, дээрэм, танхайн хэрэгтэн тус тус нэг гээд төрийн алба хаагчийн биед санаатай халдсан этгээд ч байна. Хамгийн аймшигтай нь тэд бүгдээрээ эрдэнэт хүний алтан амийг онц хэрцгийгээр бүрэлгэжээ.

 

25 жилийн хорих ялтай хүмүүжигч Б

Монгол Улсын нэрийн өмнөөс цаазын ял сонссон ч төрд өршөөгдсөн 34 хүн ял эдэлж байна. Яс цоожинд ял эдэлнэ гэдэг бусад хорих газруудаас огт өөр. Харуул хамгаалалт ч чанга. Тус хорих ангийн алба хаагчдын олонх нь Улаанбаатараас ажилдаа ирдэг ажээ. Арав гаруйхан хүн л тэндээ суурин амьдардаг юм байна.  Хэцүү нэртэд морилсон хэрцгий хэрэгтнүүдийг хянагчид теле камер, тусгай хэрэгслүүдийн тусламжтай хяналт тавин манадаг аж. Манадаг гэхээр манаач гэж эндүүрэх вий, хамгийн гол нь байнга хянаж байдаг. Учир нь гяндангийн хянагчид бол ард олныхоо амгалан тайван байдлын манаанд нүд цавчилгүй зогсдог хүмүүс гэж болно. Хүмүүн бусын орилоон хашгираан, үзэн ядалт ханхалсан хараалын үгс хайр найргүй шидлэх тэр л хоригдлуудын  дүр төрхийг харж, дуу авиаг сонсох тийм ч амар даваа биш. Ээж нь бурхан болсон хоригдолд муу мэдээ дуулгах, эргэлт оруулахгүй өдөр гянданд ирээд нулимс дүүрэн нүдтэй буцаж байгаа тэдний ар гэрийнхнийг үдэх зэрэг нь хянагчдад өдөр бүр тохиолддог бэрхшээлүүдийн нэг.

 

                   Хүмүүжигч

                                                     Холбоочин бүсгүй хором бүрийг ажиглана

 

Саарал байрны хоёр давхрын өрөөнд дүрэмт хувцастай гуч гаруй насны  нүдэнд дулаахан бүсгүй хяналтын теле камеруудыг нүд цавчилгүй ширтэнэ. Хананд эгнүүлсэн теле камерт үзэгдэх дүрсийг харвал баруун талаасаа гурав дахь хэсэгт бидний танил мөнөөх Хөвсгөлийн гэх тодотголтой Н.Мөнх-Оргил хааш хаашаагаа есөн метр кв орчим зайтай  өрөөндөө гимнастик хийж, нааш цааш холхиж буй харагдана. Харин зэргэлдээх камерт нь 20 орчим насны залуу тааз руу гөлийн хөдөлгөөнгүй зогсох агаад нөгөө талд хоёр хүн зураг зурж байгаа дүр содон санагдав. Ангийн даргаас учир байдлыг тодруулбал, хоригдлууд цаас, лаа тэргүүтнээр баримал бүтээж, уран зураг ч зурдаг гэнэ. Зарим нь лаагаар бурхан бүтээж, нүглээ нимгэлэхийг хичээдэг гэх. Хяналтын камерт үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй бол харуул хамгаалалтын холбооны ахлагч Л.Буянцэцэг. Тэрбээр тус хорих ангид нэлээд хэдэн жил ажиллаж буй  гэнэ. Хүн л юм хойно шантрах, сэтгэл үймрэх зүйл олон тохиолддог ч тангараг өргөсөн цэрэг гэдгээрээ бахархдаг. Л.Буянцэцэг холбоочин “Хүнийг ганцаарчлан хорьж буй нь өөрийнхөө нүглийг бодож ухамсарлах, алдааг бусдаас бус өөрөөсөө хайх боломжийг эрэлхийлэх тэр нөхцөлийг хангаж өгдөг гэж ойлгодог” гэв. Хянагч нар давхар давхартаа хоригдлуудыг хянана. Минут тутамд нэгэндээ нөхцөл байдлаа танилцуулж байх юм билээ. Холбоочны өрөөнд түр саатсан бид халуун цэг буюу гяндангийн хоригдлуудын  өрөөний нөхцөлтэй хальт танилцсан юм.

 

Хоригдлууд хорих өрөөндөө

                                                                  Даргаа буудсан хилчин хүмүүжигчид

 

Гурван давхар цоожтой төмөр хаалгыг нэвтэрч, сая л гяндангийн хүмүүжигчдийн коридор рүү нэвтрэв. Сараалжин төмрөөр торлосон хаалганы цаанаас цонхийсэн цагаан царай, хацар нь хонхойж, гөлөрсөн харцтай хоригдлууд бачимхан өрөөндөө нааш цааш холхих аж. Тэд гаднаас орж ирсэн хүмүүсийг эвэртэй туулай үзсэн мэт цоо ширтэх нь цаанаа л нэг айдастай. Цементэн саарал шал, хүйт даасан хана, чийг ханхалсан уртаас урт хонгил гяндангийн өнгөц төрх. Нэгэн камерын хүмүүжигчтэй цөөн үг солив. Түүний нэрийг Б гэдэг. Өдгөө гянданд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэнэ.

 

-Энд ирээд хэдэн жил болж байна вэ?

-Гурав дахь жилдээ ялаа эдэлж байна. Анх найзуудтайгаа доргиж яваад л согтуугаар хүний амь хөнөөчихсөн. Шүүхээс таван жил гяндан, 20 жилийн чанга дэглэмтэй ял эдлэхээр орж ирсэн. Их ч зүйлийг ухаарч байна. Эрх чөлөө, ээж аав, найз нөхөд ямар эрхэм зүйл болохыг ойлгосон.

 

-Хохирогчийнхоо тухай боддог уу?

-Намайг энд хоригдсон жил ээж маань бурхан болсон юм. Ямар их шаналж, ямар их гуниглаж энэ хорвоог орхисон бол гэхээс өр зүсэгддэг. Яг ээжийгээ талийгаач болчихлоо гэдэг мэдээг сончихоод сэтгэлзүйчээс зул аваад асаах тэр агшинд хохирогчийнхоо тухай бодсон. Ар гэрийнхэнд нь хичнээн хүнд байсан бол. Би ямар том нүгэл, ямар их хагацал, гайг тэр гэр бүлд учруулсан бол гэж бодсон. Сэтгэл маш их өвдсөн шүү. Эндээс гарвал хамгийн түрүүнд хохирогчийнхоо гэрийнхнээс очиж уучлалт гуйна.

 

-Хэдэн настайдаа шүүхээс ял сонссон бэ?

-Дөнгөж 19 настай. Одоо би хоригдоод суллагдвал 44 настай суллагдана. Хийж бүтээх залуу нас минь өргөст торны цаана өнгөрнө гэж бодохоор бөөн харуусал гуниг. Нэг нэгнийгээ хайрлах хайр, сурч боловсрох залуу нас минь яг л энэ өрөөнд үлдэж байна шүү дээ.

 

-Хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Архи, дарс зугаа цэнгэлээс хол яваарай залуус аа. Түр зуурын жаргал чинь насан туршийн амьдралыг тань баллана. Найз нөхдөө ч зөв сонгоорой. Хэзээ ч архи дарсанд битгий согтуураарай гэж хэлье дээ.

 

Санаа алдан гунигтай нь аргагүй шал ширтэн ярих 21 настай энэ залуугийн өрөөнд хоёр метр орчим урттай ор, хуванцар аяга, жижигхэн дөрвөлжин шүүгээ  тэргүүтэн байх бөгөөд хажууханд нь бие засах газрынх нь үнэр ханхийж, тэр чийг даасан хүйтэн өрөөний буланд араас гөлөрсөн харцаар ширтэн үлдэв. Бид тэндээс гараад гурван жилийн өмнө заставын даргаа буудаж хөнөөн олныг цочирдуулсан дуулиант хэргийн эзэн хилчин Б.Тулгатай уулзсан юм.

 

Үргэлжлэл бий

Н.Түвшинжаргал |  Гэрэл зургийг  Б.Бямба-Очир

 

 

Хянагч үүрэг гүйцэтгэж байна

Хоригдлуудын лаагаар урласан бүтээл

 

Цагдан хорих 405 дугаар анги


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (July 04, 2013 11:50:51 am )

    тиймээ энэ бүгд үнэн ял сонсоогүй хоригдлууд чинь ШШГГазрын ажилчид байдаг юм.

  • ЖЖЖ (July 04, 2013 3:36:11 pm )

    энэ бүгд үнэн, гэхдээ энэ хүмүүс чинь ард түмнийхээ төлөө бид бүгдийг аюулгүй байдлын төлөө, халуунд халууцаж, хүүйтэнд даарч яваа тангараг өргөсөн төрийн албан хаагчид шүү. Бид бүгд тодорхой хэмжээгээр хүндэлж байх ёстой. ШШГБ-ын ажилчид ялангуяа хорих ангиудад ажилладаг ажилчид их хүнд нөхцал байдал ажилдаг юм байна. та бүгдэд ажлын амжилт хүсье

    • grege (July 04, 2013 4:27:59 pm )

      hudl****d hunii zovlongoor jargal hiij zugaagaa gargaj bdag yumnuudiig ta nar yaj hund nohtsold ajildag gej helj chadaj bnaa

      • darhan (July 19, 2013 8:09:20 pm )

        grege chi yu ch mdehgui yum bj bitii hun muulaad bai alba haagch yaltantai mash soyltoi harit***g yaltnii erhiig hamgaaldag hangadag baiguullaguud ch zunduu bdag yum

  • todorhoi bus (July 04, 2013 4:11:28 pm )

    iim bhad tsalin mongiig ni nemeer bga ym daa

  • husej bna. (July 04, 2013 8:52:43 pm )

    tsergiin humuusiin nuhtsul bdaliig mash iheer saijruulah heregtei. bair ornoor ehnii eeljind hangah hergetei. neg udur uureg guitsetgeheer garaad mgliin mynga myngan tangarag urgusun humuus butsaj irdeggui. tiim ****oor uud bolson ch tsogst suns n amar bj ar ger bul n oroh orontoigoo bn shuudee… tsergiin suld jagsaaldaa ulsiin suld tseregtee gj ug bdag.. mgl oron mandtugai. ulam ulam hugjih boltugai.

antalya rent a car